Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2026/00035

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хэргийн индекс:307/2026/00015/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* хотхон ******* байр, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* байр, ******* тоотод түр оршин суух ******* овгийн *******гийн ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-гийн хүсэлттэй,

Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ихэржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... С.******* миний бие *******гийн хүсэлтийн дагуу түүнд 12,270,000 төгргөийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Д.Алтунгуа нь зээлийн төлбөрөөс зарим хэсгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлж дуусгалгүйгээр ор сураггүй алга болж утсаа ч мөн сольсон байна. Миний бие зээлсэн мөнгөө авах гэсэн боловч *******гийн оршин сууж буй газрыг, холбоо барих утсгы мэдэхгүй байх тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж байна.

Би түүнд холбогдох нэхэмжлэлийг шүүхээр эрэн сурвалжилж олсны дагуу хот, дүүрэг, ******* хороо, тоот хаяг гэж тодорхойлон хялбар ажиллагааны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.09.08-ны өдрийн дугаар захирамжаар “...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвлжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд овогт ын (РД:)-г эрэн сурвалжлуулж, оршин сууж буй хаягийг тогтоож өгнө үү.

 Жич: ******* нь УБ хотод гэдэг байгууллагад үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг ажилтай.

С.*******, ******* нарын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн. С.*******, *******гаас зээлсэн мөнгөө авах гэсэн боловч гэрийн хаягийн мэдэхгүй байсан тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүхэд *******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр *******гийн оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн газар даалгасны дагуу Цагдаагийн газраас ******* нь хот, дүүрэг, ******* дүгээр хороо, тоотод оршин суудаг гэж тодорхойлон ирүүлсэн. Нэхэмжлэгч С.******* нь тус хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар ******* нь Цагдаагийн газраас тогтоосон хаягт оршин суудаггүй мөн дүүрэгт тус хаяг огт байдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан тул нэхэмжлэгч С.******* нь *******гаас зээлсэн мөнгөө нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд *******гийн гэрийн хаягийг тодорхой болгох, эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан гэжээ.(хх 1 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

2. Шүүхээс: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн С.*******гээс *******т олгосон итгэмжлэл, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүгчийн захирамж, фото зураг, шүүхийн үйл ажиллагааны баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч С.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ын г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг ... С.*******, ******* нарын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн. ******* нь хот, дүүрэг, ******* дүгээр хороо, тоотод оршин суудаг гэж тодорхойлон ирүүлсэн. Нэхэмжлэгч С.******* нь тус хаягаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн захирамжаар ******* нь Цагдаагийн газраас тогтоосон хаягт оршин суудаггүй мөн дүүрэгт тус хаяг огт байдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан тул нэхэмжлэгч С.******* нь *******гаас зээлсэн мөнгөө нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд *******гийн гэрийн хаягийг тодорхой болгох, эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан гэж тайлбарлажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

4. Хэрэгт нотлох баримтаар дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, нэхэмжлэлийн шаардлага гэх хэсэгт: овогт ын (РД:)-г эрэн сурвалжлуулж, оршин сууж буй хаягийг тогтоолгох гэх бичилт,

- Хүсэлт гаргагчийн 2025 оны 10 сарын 31-ний өдрийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа,

- Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч гийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн №100 дугаартай итгэмжлэл эх хувиар,

- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 08-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг шүүгчийн захирамжийн хариуцагч хэсэгт: дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ын (РД:)-т холбогдох гэх бичилт,

- ******* гэх гэрэл зурган үзүүлэлт,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 4 дугаартай шийдвэр эх хувиар, уг шийдвэрийн хүсэлт гаргагч гэх хэсэгт: ******* овгийн *******гийн *******, *******г эрэн сурвалжлуулах тухай гэх бичилт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, *******г нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна. (хх 2, 4-7, 21-22 дахь тал)

5. Иймд *******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

6. Хүсэлт гаргагч С.Анххсүлэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овгийн ын г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар *******гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******(утас: *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. овгийн ын нь хот, дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух хаягтай, гэх утасны дугаартай байсан болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА