| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/03306/И |
| Дугаар | 307/ШШ2025/02328 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/02328
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овгийн *******ийн *******, ******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн охин *******г эх Г.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* нар нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* нар нь харилцан тохиролцож гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн:
...Нэхэмжлэгч Ч.******* би, хариуцагч Г.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох болон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Эхнэр Г.******* нь гэрлэлт цуцлуулах, охин *******г ээжийнх нь асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин эхнэртэйгээ гэр бүлийн дундын эд хөрөнгө дээр эвлэрлийн гэрээ байгуулж, эхнэр маань хүүхдийн тэтгэлэг надаас нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Г.******* бид гэр бүлийн дундын эд хөрөнгө дээр дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:
1/ ******* аймаг, ******* сум,*******баг, ******* хороолол, ын өргөн чөлөө ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, амины орон сууц,
2/ маркийн улсын дугаартай, 9 арлын дугаартай, гэр бүлийн зориулалттай суудлын автомашин зэргийг эхнэр Г.*******д үлдээнэ. Ч.******* нь дээрх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авахгүй болно.
3/ ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, Эрчим хүчний ******* гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 432.0мкв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалттай байр нь банкны зээлтэй тул зээлийг эхнэр Г.******* төлж дуусгасны дараа түүний өмчлөлд хэвээр үлдээнэ. Энэ үл хөдлөх хөрөнгөөс Ч.******* би өөрт ногдох хэсэг авахгүй.
4/ Г.******* би нөхөр Ч.*******оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.
5/ Ч.******* би охин ******* эхнэр Г.*******ын асрамжид үлдээнэ, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй гэх эвлэрлийн гэрээг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 гаргуулж нэхэмжлэгч Ч.*******од, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 107,686 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Ч.*******, эх Г.******* нарт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно, мөн зүйлийн 26.6-д зааснаар ...эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг эцэг Ч.*******, эх Г.******* нарт мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ундрамд даалгасугай.
10. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА