Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/02410

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:307/2025/03266/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* ******* овгийн *******гийн ******* (утас: *******)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн ын (утас:)-т холбогдох,

 33,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Гэрээний үүрэгт 33,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Нэхэмжлэгч Р.******* би хариуцагч Г.тэй дараах байдлаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Р.******* нь 33,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 23,000,000 төгрөг болгон багасгаж, 10,100,000 төгрөгөөсөө татгалзаж байна.

2. Хариуцагч нь Г. нь үлдэх 23,000,000 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 33,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, доорх байдлаар эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “...Нэхэмжлэгч Р.******* би хариуцагч Г.тэй дараах байдлаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Р.******* нь 33,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 23,000,000 төгрөг болгон багасгаж, 10,100,000 төгрөгөөсөө татгалзаж байна.

2. Хариуцагч нь Г. нь үлдэх 23,000,000 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

Талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 161,725 төгрөг, төрийн сангийн орлогоос 161,725 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 33,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...Нэхэмжлэгч Р.******* би хариуцагч Г.тэй дараах байдлаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Р.******* нь 33,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 23,000,000 төгрөг болгон багасгаж, 10,100,000 төгрөгөөсөө татгалзаж байна.

2. Хариуцагч нь Г. нь үлдэх 23,000,000 төгрөгийг 2026 оны 06 сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс 161,725 төгрөг, төрийн сангийн орлогоос 161,725 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА