Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/02313

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

307/2025/03299/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,  

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* (утас: ) нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... Э.******* миний бие *******, нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба харилцан тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжинд 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулах нь зүтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар Э.*******т нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******, ******* нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашиныг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       Д.АЛТАНТУЯА