| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2533000100003 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Н.Бадам /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Амарсанаа /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ю.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2025/0019/Э/208/2025/0034 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ний өдөр Увс аймаг Сагил суманд төрсөн, ****эгтэй, **** настай, ***** боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл ***** хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ****** баг, ****** гэх газарт оршин суух, (РД:*******) урьд
-2009 оны 01 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ял, 2019 оны 06 сарын 04-ний өдөр тус шүүхийн 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11,6-д зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Ю.******* нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг “Баяндаваа” гэх газарт таарамжгүй харилцааны улмаас эхнэр Д.*******ийг зодож биед нь зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ю.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.*******т 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ю.*******т мэдэгдэн,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3-д зааснаар Ю.*******аас 3,960,000 төгрөг гаргуулан хохирогч Д.*******т олгож,
Хохирогч Д.******* нь 200,000 төгрөг холбогдох хэсэгт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдан,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжпээгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Өмгөөлөгч Амарсанаа би Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025.03.14-ны өдрийн шүүгдэгч Ю.*******т холбогдох 2005/шцт/26 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Миний үйлчлүүлэгч ******* овогт *******ын ******* нь 2024.12.17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг “Баяндаваа гэх” газарт өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.*******ийг биед, таарамжгүй харьцааны улмаас цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт, тус сумын дундын шүүхээс ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хязгаарлалт нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар 6 сарын эрх хязгаарлах ял оногдуулсан явдал нь амьдарч байгаа байршил болон эрхэлж буй ажлаас нь шалтгаалж амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхүйц дараах нөхцөл байдлууд бий болно гэж үзэж байна.Үүнд:
Одоо амьдарч байгаа газарт нь интернет, утсны сүлжээ ордоггүй өндөрлөг газар хайж сүлжээ барьдаг учраас цахим гавын мэдээлэл дамжуулалт таслалдсны улмаас эрх зүйн байдал нь хүндрэх магадлал өндөртэй.
Мөн үйлчлүүлэгч маань 500 гаруй малтай үүнээс холын хөлийн мал болох адуу цөөнгүй тооны байдаг ба өдөр тутам ойртуулж манаж хариулах шаардлагатай байдаг ба улам цаашаа яваад байдаг онцлогтой мал тул адууны эрэлд явах боломжгүй болж улмаар амьдралын эх үүсвэрээсээ салах ч боломжтой юм.. Жил бүр зөвхөн наадмын үеэр л сайн зарагддаг учраас бог мал буюу хонь ямаагаа хот руу оруулж борлуулан мөнгөөр нь өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг ба энэ боломж байхгүй болсноор өвөл хаврыг давахад хүндрэлтэй болж эд хөрөнгөөрөө хохирч амжиргааны түвшин өөрчлөгдөхөд хүрвэл гэр бүлийн гишүүд ч давхар хохирол амсаж тэдний амьдралын чанарт өөрчлөлт орох сөрөг үр дагавартай байна. Ю.******* нь 9-17 насны 3 хүүхэд нь Дархан-уул аймгийн төвд сургуульд суралцаг. Тэднийг сургуульд нь 7 хоногт 2 хүргэж өгч авдаг, эргэж тойрч хяналт тавьдаг зэрэг зайлшгүй хийх ёстой үйлдлүүд боломжгүй болсноороо хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаварууд бий болохоор байгаа тул эдгээр сөрөг нөгцөл байдлуудыг харгалзан үзэж тус сум дундын шүүхээс оногдуулсан эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа бүрэн ухамсарлаж ойлгосон, анхнаасаа буруугаа хүлээж мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхйин шатанд огт маргаагүй, гэмт хэргээс улмаас учрсан гэм хорыг бүрэн арилгаж хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болно. Хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэж ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ю.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
3.Шүүгдэгч Ю.******* нь 2024 оны 12 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг “Баяндаваа гэх” газарт өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.*******ийг биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 12 сарын 16-ны орой ... манай нөхөр согтуу ирсэн. ...” Би Увс хүн чи муу халх муу санаатай гуйлгачин” гэх мэтээр доромжилж агсам тавиад байхаар нь яагаад ингэж авирлаж байгаа талаар нь хэлэхэд намайг орон дээр түлхэж унагаад гараараа миний толгой хэсэг рүү олон удаа цохиж ...би арай гэж ноцолдож байгаад гараас нь мултарч бага хүүхдээ аваад гэрээсээ зугтаж гараад ... жалга руу зугтаж ороод өөрийн төрсөн эгч рүү утасдаж хэлсэн... Тэгээд би хүүхдээ тэврээд жалга дотор 02 цаг хүртэл сууж байхад цагдаа эмнэлгийн байгууллага ирж намайг аварсан...эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн..” гэх мэдүүлэг,
-Гэрч Э.******* “...нөхөр нь зодсон тухай дуудлагад очсон. ..бид хайж байгаад гэрийн урд байрлах модтой жалганаас олсон.... зохих үзлэг хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжид хохирогчийг хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг,
-Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас,
-Дархан-уул аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай “...Д.*******ийн биед зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун зүүн, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх шинжээчийн дүгнэлт,
-Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ю.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ю.******* нь хохирогч өөрийн эхнэр Д.*******ийн зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, баруун дээд, зүүн доод зовхи, баруун дал, зулай, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Шүүгдэгч Ю.******* болон түүний өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн төлсөн, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Хэдийгээр, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд дээрх зүйл хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
7.Иймд шүүгдэгч Ю.*******ын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН