| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/03521/И |
| Дугаар | 307/ШШ2025/02440 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 307/ШШ2025/02440
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
307/2025/03521/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* (утас: *******)-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, ******** хороо, ******** хороолол, ******** байр, ******** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: )-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2014 оны 12 сарын 30-ны өдөр танилцаж, түүнээс хойш удалгүй хамт амьдрах болсон. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй, хамтын амьдралын хугацаанд 2016 онд хүү , 2020 онд охин нар тус тус мэндэлсэн. 2025 оны 02 сар хүртэл хамт амьдарсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон учир бага насны хоёр хүүхэддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... Э.******* миний бие Ю.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ю.******* нь 2 хүүхдийн тэтгэлгээ сар бүр сайн дураараа төлье гэсэн тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ю.*******т холбогдуулан тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ы хариуцагч Ю.*******т холбогдуулан тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА