| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/02710/И |
| Дугаар | 307/ШШ2025/01829 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/01829
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/00936/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ****** тауэр, ****** давхарт байрлах, ******** ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* хороолол, ******* байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
7,454,562.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 7,454,562.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-ны дотор 954,562.86 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХК нь хариуцагч *******д холбогдуулан 7,454,562.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-ны дотор 954,562.86 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлага болох 7,454,562.86 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 7,454,562.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 10-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 10-ны дотор 954,562.86 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,223 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 67,111.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 67,111.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА