Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 146/шш2026/00005

 

 

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: **********************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************************холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 359 865.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******************** нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/53456095 тоот зээлийн гэрээ байгуулж 11 652 992.99 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. ************** нь зээлээ хугацаанд нь төлөхгүй 491 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд **************** үндсэн зээл 5 529 113.87 төгрөг, хүү 785 491.61 төгрөг нэмэгдүүлсэн хүү 45 259.61 төгрөг нийт 6 359 865.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

***************** миний бие *******************-ийн нэхэмжилсэн 6 359 865.09 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****************** нь хариуцагч *************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 359 865.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************** нь нэхэмжлэгч **************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 6 359 865.09 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ************ нь нэхэмжлэгч ********************** нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 6 359 865.09 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116 717 төгрөгийн зарим болох 58 358.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 58 358.5 төгрөг, хариуцагч ***************** 58 358.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************************* олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА