| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03203/И |
| Дугаар | 307/ШШ2025/02236 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/02236
Хэргийн индекс: 307/2025/03203/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах *******-ийн хүсэлттэй,
******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцов.
(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ийн бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
...*******-ийг төлөөлж ******* нь *******-д холбогдуулан 25,545,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн боловч тус шүүхийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* нь *******-иас 25,545,000 төгрөгийг гаргуулан авч, учирсан хохирлоо Иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар шаардан авахын тулд ******* болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, оршин суугаа хаягийн тодорхойлолт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ******* болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх тус хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь дээрх хуульд заасан эрэн сурвалжлуулах үндэслэлд хамаарч байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
5.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлдээ ******* болон гүйцэтгэх захирал ******* эрэн сурвалжлуулахаар тодорхойлсон байх боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд нь ******* байх тул тус компанийг болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* /*******/ болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч *******-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ