| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431000000332 |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.*******хишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор А.*******дэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Э.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0026/Э/208/2025/0033 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
********* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, *****эгтэй, **** настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Рэт Пат” гүний уурхайд машин механизмын оператор ажилтай, ам бүл ***** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, **** дугаар баг, **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)
Шүүгдэгч Э.******* 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******тэй зам тээврийн осол гаргасан гэх шалтгааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тоггоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Э.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 219,632 төгрөгийг төлсөн, хохирогч Н.******* нь эмчилгээний баримтаа ирүүлээгүй болохыг тус тус дурдан,
Хохирогч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардпын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судлан үзэхэд уг гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлийн улмаас буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж, шүүгдэгчийн гэр бүлийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаас үүдэн шүүгдэгч хохирогч нарын хооронд маргаан үүсэж уг гэмт хэрэг гарах болсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн зэргийг 2-р зэрэг хэмээн тогтоосон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хелсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нөхэн төлбөр тооцох зохицуулалттай ба доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шүүх тогтоохдоо дээрх тогтоолын 3.8-д зааснаар “...хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гэм буруутай байдал...” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх шаардлагатай байсан. Гэтэл уг нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцэхгүй гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогттоолд өөрчлөлт оруулан нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгөх талаар давж заалдах гомдол гаргасан боловч өнөөдөр гомдлынхоо агуулгыг өөрчилж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүхийн шинжилгэний байгууллагаар заавал тогтоолгох тухай хуульд заасан ажиллагааг хийгээгүй тул сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж гомдлоо өөрчлөн гаргаж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй гэж ойлгож байна. Харин шүүгдэгчийн үйлдлийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Саяхан Улсын дээд шүүх тогтоолоороо сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг хүснэгтээр тогтоож байгаа нь хууль зөрчсөн гэж тайлбарласан тул давж заалдах шатны шүүх энэ талаар зохих дүгнэлт хийж шийдвэрэлэх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.*******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...тухайн өдөр миний сууж явсан талаас манай машиныг хүчтэй мөргөсөн. Би тухайн машин дотор сууж явсан эмчилгээ хийлгээд ирсэн 2 хүүхдэдээ маш их санаа зовсон... ...биднийг мөргөсөн машины жолооч согтуу бууж ирээд чи согтуу байна гээд миний хүзүүнээс зулгаасан... би чи өөрөө согтуу байгаа юм биш үү гээд нүүр лүү нь мангасдаж түлхсэн тэр үед тэр эмэтэй газар унасан. Гэм буруугаа хүлээж байна ” гэх мэдүүлэг
-Хохирогч Н.*******ийн шүүхийн хэлцүүлэгт өгсөн “...машин мөргөлдсөн гэтэл Э.******* нь машинаас бууж ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Миний хувьд гомдолтой байна.... гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна гэх тайлбар,
-гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”... BMWx1 маркын тээврийн хэрэгсэлээс нэг залуу гарч ирээд Приус-11 маркын машины жолооч эмэгтэйтэй маргаад нүүр лүү нь цохисон. ...дахиад цохих гэхээр нь би салгасан...” гэх мэдүүлэг,
-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №270 дугаартай “…Н.*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал” хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/
-Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/207 дугаартай албан бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Э.*******ад холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг оногдуулсан нь хуульд заасан ялын санкцын хэмжээ хүрээнд оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоолгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, шүүгдэгчийн эрх ашиг, зөрчигдөж хохирсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4.Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3-511.6 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан бөгөөд тус аргачлалын 3.6 дугаар зүйлд нэр бүхий 5 гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан.
Тус журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Н.******* нь сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зөвхөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гаргах иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос сэтгэцэд хор уршиг учирсан талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаагүй байх ба хууль болон журамд заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний эрх бүхий байгууллагаар тогтоох ажиллагаа хийлгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогч Н.******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол учирсан тухай нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээж байгаа нь хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ гэж дүгнэлээ.
5.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/41 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
5 дахь заалтыг:
“5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н:******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН