| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03014/И |
| Дугаар | 307/ШШ2025/02280 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/02280
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/03014/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, *******,******* дугаар давхарт оршин байгаа, ******* ХХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, ******* оршин суугаа, ******* овогт (РД:******)-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,727,125.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Нэхэмжилж байгаа 4,727,125.64 төгрөгийг зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 787,855.64 төгрөгөөр төлөх саналтай байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Д.ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.т холбогдох 4,727,125.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,727,125.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 787,855.64 төгрөг төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул зохигчид эвлэрсэн гэж үзэхээр байна.
Иймд талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,584 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45,292 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 45,292 төгрөгийг сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.т холбогдох 4,727,125.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,727,125.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 787,854 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 787,855.64 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,584 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45,292 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 45,292 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ