Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/02289

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/03279/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /ИБД:450134671971, утас: 99372283/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* (РД:ТА04212233, утас: 95210527)-д холбогдох,

3,240,564.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. нар дараах байдлаар эвлэрч байна. Б. нь С.*******д төлөх 3,240,564.89 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 440,564.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.ад холбогдох 3,240,564.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь С.*******д төлөх 3,240,564.89 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 440,564.89 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,400 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,400 төгрөгийг сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.ад холбогдох 3,240,564.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь С.*******д төлөх 3,240,564.89 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 440,564.89 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,400 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 33,400 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ