Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2026/00039

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хэргийн индекс:307/2026/00031/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг,******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* (утас*******)-д холбогдох,

 

Авто зогсоол чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны зоорийн давхарын Б хэсгийн ******* тоот хаягт байршилтай авто зогсоолыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

... Л.******* миний бие тус шүүхэд ******* хариуцагчтай нэхэмжлэлийг гаргасан билээ. Нэхэмжлэлийн дагуу ажиллагаа явагдсанаар ******* Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг,******* хороолол, ******* байрны зоорийн давхар ******* хэсгийн ******* тоот хаягт байрлалтай, 15 мкв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг (улсын бүртгэлийн ******* дугаартай) чөлөөлж өгсөн тул нэхэмжлэлээ зогсоож байна.

Миний энэ хүсэлтийг судлан үзэж хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь *******д холбогдуулан Авто зогсоол чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, *******байрны зоорийн давхарын Б хэсгийн 08 тоот хаягт байршилтай авто зогсоолыг чөлөөлсөн болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байрны зоорийн давхарын Б хэсгийн ******* тоот хаягт байршилтай авто зогсоолыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 35,100 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын хариуцагч *******д холбогдуулан Авто зогсоол чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 35,100 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА