Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч, хохирогч Б.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч, хохирогч К.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барга овогт Батпүрэвийн Нандин-Эрдэнэ, Цагаагчууд овогт Кагайгийн Уртнасан нарт холбогдох эрүүгийн “1811015190675” дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” худалдааны төв дээр тэрэгчин ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамж, 323 тоотод суух бүртгэлтэй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Барга овогт Батпүрэвийн Нандин-Эрдэнэ, /РД:УМ88082031/,

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” худалдааны төв дээр тэрэгчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-498б тоотод суух бүртгэлтэй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Цагаагчууд овогт Кагайгийн Уртнасан, /РД:ОД66032511/,

 

           Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нар нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                     

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  прокуророос  надад  сонсгосон, би прокуророос  сонсгож байгаа  ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2   Шүүгдэгч К.Уртнасан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг  прокуророос  надад сонсгосон, би прокуророос  сонсгож байгаа  ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

 2.1.Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.2.Хохирогч Б.Нандин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:.. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн үед шиг санагдаж байна. Ид ажил ихтэй байсан үе “Хүчит шонхор” зах дээр ажлаа хийгээд байж байтал А зааланд явж байхад “Хүчит шонхор” зах тэрэгчин ажилтай Уртнасан ах тэргээ яг миний тэргэний урд тавьсан байхаар нь би “тэргээ холдуул гаргаад хаячихна шүү” гэж хэлчихээд худалдааны заал руу яваад эргээд хүрээд ирсэн чинь Уртнасан ах миний гарнаас татсанаа “чи миний тэргийг гаргаж хаядаг хэн бэ” чамаас хоол нэхээ юу өмнө нь бас гаргаад хаячихсан байсан гэхээр нь би тэр чинь надад ямар хамаатай юм, би гаргаж хаяаагүй гээд явсан чинь араас миний хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад Уртнасан ахын баруун нүдний орчим баруун гарынхаа ар хэсгээр цохисон чинь бага зэрэг шалбарсан. Тэгээд худалдаа хийж байсан хүмүүс тал талаас боль гээд бид хоёр салсан гэх мэдүүлэг. /хх-10-12/

2.3.Хохирогч К.Уртнасан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:.. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15-16 цагийн үед шиг санаж байна.  Би зах дээр тэмээний мах зөөдөг Нандиа гэдэг хүнтэй тэргэнээс болж маргалдсан. Нандиа миний “тэргийг чинь гаргаад хаяна шүү” гэхээр нь би “чи яахаараа тэргийг маань гаргаж хаядаг юм бэ?” гэхэд миний баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Нандиа бид хоёрт харилцан зууралдаад, цохилцож, зодолдсон зүйл байхгүй. Тэргээ түрээд явж байх явдал дундаа бие биенийгээ түлхэж, зөрүүлж өшиглөж, цохилцсон. Намайг хөл рүү нь өшиглөсөн чинь Нандиа эргэж хараад миний баруун нүдний хөмсөг, чамархай хэсэгт оносон, тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гарных нь тохой хэсгээс татаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд махны заал руу ороод хоёр тийшээ салаад явсан   гэх мэдүүлэг. /хх-13-16/,

2.3. Яллагдагч Б.Нандин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өглөө Уртнасан ахтай маргалдсан юм. Манай ажил өглөө их ачаалалтай байдаг. Махаа зөөгөөд  явж байхад Уртнасан ах нарийн зам дээр тэргээ тавьчихаад тэргээ холдуулахгүй байсан юм. Би “наад тэргээ холдуулаач, тэргийг чинь гаргаад хаячихна шүү” гэж хэлчихээд заал руу яваад эргээд хүрээд ирсэн чинь Уртнасан ах миний гарнаас татсанаа “чи миний тэргийг гаргаж хаядаг хэн бэ” чамаас хоол нэхээ юу, өмнө нь бас гаргаад хаячихсан байсан” гэхээр нь би “тэр чинь надад ямар хамаатай юм бэ, би гаргаж хаяаагүй” гэж хэлээд явсан чинь миний араас хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад Уртнасан ахын хөл рүү өшиглөсөн. Би яаарч байсан болохор эргэж хараад явах гэсэн миний зүүн гарны тохой орчимд гараараа цохичихсон. Тэгэхээр нь би эргэж хараад Уртнасан ахын баруун нүдний орчим баруун гарынхаа алганы ар хэсгээр цохисон чинь бага зэрэг шалбараад цус гарчихсан. Тэгээд худалдаа хийж байсан хүмүүс тал талаас боль гээд байхаар нь би яваад өгсөн гэжээ. /хх-32-33/,

 2.4. Яллагдагч К.Уртнасан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15-16 цагийн үед шиг санаж байна.  Би зах дээр тэмээний мах зөөдөг Нандиа гэдэг хүнтэй тэргэнээс болж маргалдсан. Нандиа миний “тэргийг чинь гаргаад хаяна шүү” гэхээр нь би “чи яахаараа тэргийг маань гаргаж хаядаг юм бэ?” гэхэд миний баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөсөн. Нандиа бид хоёрт харилцан зууралдаад, цохилцож, зодолдсон зүйл байхгүй. Тэргээ түрээд явж байх явдал дундаа бие биенийгээ түлхэж, зөрүүлж өшиглөж, цохилцсон. Намайг хөл рүү нь өшиглөсөн чинь Нандиа эргэж хараад миний баруун нүдний хөмсөг, чамархай хэсэгт оносон, тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гарных нь тохой хэсгээс татаж байгаад баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд махны заал руу ороод хоёр тийшээ салаад явсан...” гэжээ. /хх-35-36/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6280 тоот актын:                                                                                                                                                     1. Б.Нандин-Эрдэнийн биед зүүн тохойн цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ариунзул гэсэн дүгнэлт. /хх-21/,

   

    2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6209 тоот актын:                                                                                                                                                 1. К.Уртнасангийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэсэн дүгнэлт. /хх-174/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Шүүгдэгч К.Уртнасангийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38-41/, шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44-46/, хохирогч Б.Нандин-Эрдэнийн санал гомдолгүй, эвлэрсэн гэсэн баримт /хх-65/, хохирогч К.Уртнасангийн санал гомдолгүй, эвлэрсэн гэсэн баримт /хх-66/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-65-66/  зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нар нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” худалдааны төвд харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6280, 6209 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.             

 

Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нар нь гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эвлэрсэн, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Батпүрэвийн Нандин-Эрдэнэ, Цагаагчууд овогт Кагайгийн Уртнасан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барга овогт Батпүрэвийн Нандин-Эрдэнэ, Цагаагчууд овогт Кагайгийн Уртнасан нарыг тус бүр 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нарт оногдуулсан торгох ялыг тус тус 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нандин-Эрдэнэ, К.Уртнасан нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ