| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2101000250064 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
Г.*******, К.*******, С.*******, Б.*******,
Л.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Ганхөлөг /цахим/,
Шүүгдэгч Г.******* /цахим/,
Шүүгдэгч К.*******ын өмгөөлөгч Т.Баасанжаргал /цахим/, Г.*******хүү /цахим/, И.Олонмөнх,
Шүүгдэгч С.*******, Г.******* нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар /цахим/
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг /цахим/
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.*******наран даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр ын 17-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.*******, Б.*******, Г.*******, Л.*******, С.******* нарт холбогдох 2101000250064 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.*******хүү, Х.Баатарбилэг, Д.Оюунбаатар, Т.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 03 дугаар ын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Нийтийн албан тушаалтан буюу үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч К.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд томилолтоор ажиллаж байхдаа мэргэжилтэн Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2-т “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-т заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
БНХАУ-ын иргэн “******* ”-гийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнг нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар ын 26-ны өдөр тулгалтаар тоологдсон “ ” ХХК-ийн 30 жолоочийг 53 жолооч, “ ” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “ ” ХХК-ийн 46 жолоочийг 59 жолооч, “ ” ХХК-ийн 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг ” ХХК-ийн 45 жолоочийг 52 жолооч гэж тус тус өөрчлөн бүртгүүлсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн ******* болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
Мөн “... тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2.1-д “авто хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг/ авто хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх”,
191.2.2-т техникийн хяналтын үзлэгийн талаарх дүрэм, журам, стандартыг мөрдөх” шаардлагыг хангана...” гэх заалтыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг хад нэртэй газар байрлах “**************” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ ” боомтын чиглэлд экспорт, импортын лэлт явуулдаг “ Эл Дүүлэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 хэрэгслүүдэд ачаа лэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “ Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон,
2. Нийтийн албан тушаалтан буюу үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан яллагдагч К.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын иргэн “******* ”-гийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар 2021 оны 12 дугаар ын 26-ны өдөр тулгалтаар тоологдсон “ ” ХХК-ийн 30 жолоочийг 53 жолооч, “ ” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “ ” ХХК-ийн 46 жолоочийг 59 жолооч, “ ” ХХК-ийн 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг ” ХХК-ийн 45 жолоочийг 52 жолооч гэж тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн хуралдаанд К.******* нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн ******* болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Мөн 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.*******ид түүний эзэмшлийн “ ” ХХК- нд улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.*******оос 5 000 000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр өөрийн төрөл С.гийн “Хаан” банкны дугаарын дансаар дамжуулан 5 000 000 төгрөгийн хахууль авсан,
3. Нийтийн албан тушаалтан буюу үндэсний төвийн хяналтын тасгийн авто хяналтын мэргэжилтэн шүүгдэгч С.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор ажиллаж байхдаа трейд” ХХК-ийн захирал Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”, Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-т “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-т “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...” Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “ олон улсын ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “ олон улсын ” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч гэж тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “ төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “ олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Мөн Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод нүүрс үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.гээр дамжуулан хахуульд авсан,
4. Шүүгдэгч Б.******* нь “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “ийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ай фоне-13” загварын гар утсыг хахуульд өгсөн,
Мөн авто хяналтын мэргэжилтэн С.*******той үйлдлээрээ санаатай нэгдэж, С.******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “ олон улсын ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “ олон улсын ” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч гэж тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “ төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “ олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар оролцсон,
5. Шүүгдэгч Л.******* нь улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.гийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 5 000 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрүүдэд тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ганхөлөг нь
Шүүгдэгч К.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Л.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч К.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, БНХАУ-ын иргэн ******* болон “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар, “ Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч К.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж БНХАУ-ын иргэн ******* болон “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авч, Хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Гуо хуй олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг,
Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авч, Хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан С.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “Гуо хуй олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгч, Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч К.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох, Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Л.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******т оногдуулсан торгох ялаас сэжигтнээр баривчлагдсан 48 цагийг 2 хоногт тооцон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцож, торгох ялын хэмжээг 14,970,000 төгрөгөөр, нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Г.*******т торгох ялаас сэжигтнээр баривчлагдсан 48 цагийг 2 хоногт тооцон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцож, торгох ялын хэмжээг 25,970,000 төгрөгөөр, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар
Шүүгдэгч С.*******д торгох ялаас сэжигтнээр баривчлагдсан 48 цагийг 2 хоногт тооцон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 30,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцож, торгох ялын хэмжээг 20,970,000 төгрөгөөр, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Б.*******гийн торгох ялын хэмжээг 16,000,000 төгрөгөөр, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар,
Шүүгдэгч Л.*******ийн торгох ялын хэмжээг 6,000,000 төгрөгөөр, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасахаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******, Г.*******, С.*******, Б.*******, Л.******* нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 ын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохоор тогтоож,
Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 5,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар ын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газын 100900033401 дугаартай дансанд “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол” гэх утгаар төлсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.*******, Г.******* нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Г.*******ыг нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Шүүгдэгч С.*******, Б.******* нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Прокуророос С.*******г битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа трейд" ХХК-ийн захирал Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, " олон улсын " ХХК-д улс хоорондын хил нэвтрэх "С" төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар "Гуо Хуй олон улсын " ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд " төв"-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, " олон улсын " ХХК-д давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримт тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтыг бүрэн бодитой тогтоогоогүй. Харин С.*******, Б.******* нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд С.******* Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт авто хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд түүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх Б.******* нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "э хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна" гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 "төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулсан байна. С.*******, Б.******* нар нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нийтийн албан тушаалтан биш байна.
Прокуророос Монгол улсын нэгдэн орсон Нэгдсэн үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцыг үндэслэж С.*******г нийтийн албан тушаалтан гэж үзнэ гэж дүгнэсэн, ингэхдээ тус конвенцын холбогдох заалтын агуулгыг өөрчилж яллах дүгнэлтэд тусгасан байна. Өөрөөр хэлбэл тус конвенцод оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг төрийн албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсныг агуулгыг өөрчилж зарим хэсгийг хасаж яллах дүгнэлтэд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг үндэслэж С.*******, Г.******* нарыг нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэн, эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо олон улсын эрх зүйн хэм хэмжээг шууд хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” заасан хууль ёсны зарчим болон Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 02 ын 28-ны өдрийн 09 дугаартай “Монгол Улсын Олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” тогтоолд заасантай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэрэгт тооцохоор заасан, өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албаны эрх ашгийн эсрэг ямар нэгэн үйлдэл хийж бусдад эдийн засгийн ашигтай байдал бий болсноор гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
С.******* нь албан тушаалын хувьд улс хоорондын хил нэвтрэх "С" төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг олгох эсэх шийдвэр гаргадаггүй, С.*******гийн үйлдлийн улмаас шууд " олон улсын " ХХК-д “С” зөвшөөрөл олгогдож, тус компанид эдийн засгийн ашигтай байдал бий болоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******гийн хахууль авах, шүүгдэгч Б.*******гийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
С.******* нь гэр бүлийн найз болох Б.*******д хандаж IPhone маркийн гар утасны шинэ гарч байгаа загвар болох IPhone-13 pro max утсыг хаагуур зарж байгаа талаар асууж байсны дагуу найз Б.******* нь өөрийн танил гар утасны ченж Д.гээс авч 2021 оны 10 ын 28-ны өдөр С.*******д хүргүүлсэн, С.******* дараа нь нөхөр Н.ар дамжуулан Б.*******д гар утасны төлбөрийг төлсөн байдаг, найз нөхдийн харилцаатай хүмүүс хоорондоо эд зүйл өгснийг Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх, авах гэмт хэрэг гэж шууд дүгнэх боломжгүй, хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. С.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл С.******* нь Б.*******гийн “ трейд” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргийн хүрээнд ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, тийм амлалт өгсөн зүйл огт байхгүй, ажил албан тушаалтайгаа холбогдуулан хахууль авах санаа зорилго агуулаагүй, тухайн цаг хугацаанд ажлын чиг үүргийн хувьд Б.*******гийн компанитай холбоотой үйл ажиллагаа явуулах, давуу байдал олгох боломжгүй байсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /хахууль авах/-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг агуулаагүй байна.
Анхан шатны шүүх С.*******г хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /э хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй/, 4 дэх хэсэг /Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй/-т заасныг зөрчсөн.
Яллах дүгнэлтэд С.*******г “ трейд” ХХК-ийн захирал Б.*******гийн компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд гар утас хахуульд авсан гэж дурдсан боловч мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “ трейд” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох, хэрэгслүүдтэй эсэх, хэрэг гарсан гэх цаг хугацаанд техникийн үзлэг, оношилгоо хийлгэх, дүгнэлт гаргуулах хэрэгцээ шаардлага үүссэн эсэх, С.******* тус компанийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, ажлын чиг үүргийн хувьд тухайн компанитай хамааралтай үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэх, Б.******* нь “ трейд” ХХК-тай ямар хамааралтай эсэх зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 /гэмт хэрэг гарсан байдал/, 1.3 /гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр/-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан “ трейд” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хэрэг болсон гэх хугацаанд Б.******* нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, хуулийн хүрээнд ямар нэгэн хамааралтай байгаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд С.*******г “ трейд” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах ашиг сонирхлын үүднээс Б.*******гаас хахууль авсан гэж дүгнэсэн нь үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Г.*******ын шүүгдэгч К.*******той бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Г.******* нь үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтэст ачаа хяналт, бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллахдаа битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн очиж жолооч тоолж байгаагүй, тооллогын баг болон эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тоо мэдээг нэгтгэх үүрэгтэй ажилласан, компаниуд бодитоор хэдэн жолоочтой байгааг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан, нэр бүхий компанийн жолоочийн тооллогын тоон дүнг удирдах албан тушаалтан болох К.*******ын хэлснээр бүртгэсэн байна. өөрөөр хэлбэл Г.******* нь бодит тооллогын дүнг мэдсээр байж санаатайгаар нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно. Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Гэмт хэргийн шинжийг хуульчилсан байдлаас үзэхэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн гүйцэтгэгч нь нийтийн албан тушаалтан байхаар зохицуулсан байх бөгөөд Г.******* нь ТӨҮГ-ийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Г.******* нь тухайн гэмт хэргийн субъект болохгүй байна.
Мөн Г.******* нь бодит нөхцөл байдлыг мэдсээр байж санаатайгаар жолоочийн тоон дүнг өөрчилж бүртгэлд оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэх субьектив шинж үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Г.*******ын хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.******* нь Л.*******оос 5,000,000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй.
Харин анхан шатны шүүх Г.*******ыг нийтийн албан тушаалтан гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Дээр дурдсан үндэслэлээр Г.******* нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 ын 17-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.*******, Б.******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвтгөн зүйлчилж, өөрчлөлт оруулж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч К.*******ын өмгөөлөгч Г.*******хүү, Т.Баасанжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...К.*******ыг буруутгаж байгаа зүйл нь Өмнөговь аймгийн ******* сумын нутагт орших ************** боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа дээр нэр дурдсан компаниудын тулгалтаар тоологдсон тоог өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 ын 29-ний өдрийн хуралдаанд санал оруулж “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж БНХАУ-ын иргэн ******* болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг, мөн Эл Дүүлэн ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг хэрэгслүүдэд ачаа лэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан хангасан тухай дүгнэлт гаргуулахаар Улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж цахим системд бүртгүүлэх үүргийг өгч тус компанид давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж шийтгэх тогтоолын 20 дахь талд дүгнэсэн байна.
К.*******ыг буруутгаж байгаа энэхүү гэмт хэрэг гэж үзэж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусаад хавтаст хэрэгтэй өмгөөлөгч бид нар танилцах үед хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ямар нөхцөл байдлыг нотолж байгаа нь огт ойлгомжгүй, манай үйлчлүүлэгчийг юунд яагаад буруутгаад байгаа нь туйлын ойлгомжгүй байдалтай байсан.
Өмгөөлөгч бид нар өөрийн үйлчлүүлэгчийнхээ гэм буруутай гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байх тул прокурорын хяналтын үе шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх болов уу гэж ойлгоод байж байтал удалгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэснийг сонсоод багагүй гайхсан.
К.*******ыг буруутгаж байгаа хоёр үйлдэлд гэм буруутай гэж үзэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал огт байхгүй болохыг өмгөөлөгч нарын зүгээс дор дурдсан байдлаар товчхон тайлбарлая. Үүнд:
1. ******* болон түүний хамаарал бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх үйлдлийн хувьд тухайн цаг үе нь дэлхий даяараа Ковид-19 цар тахалд нэрвэгдсэн, Монгол Улсын хувьд 2020 оны 02 аас эхлэн хилээ хааж, 2020 оны 10 аас эхлэн дотоодын хөл хорио тогтоосон байдалтай, цалин тэтгэвэр, өргөн хэрэглээний бараа, түлш, ус, дулаан гэх мэт зайлшгүй шаардлагатай нийгмийн хэрэгцээт үйлчилгээгээ хийх, түүнийхээ зардлыг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн туйлын хүнд нөхцөлд орсон байсан цаг үе юм аа. Улс орны хувьд дээрх асуудлуудаа шийдвэрлэхийн тулд экспортлох бололцоотой бараа бүтээгдэхүүн нь нүүрс бөгөөд БНХАУ нүүрс худалдан авах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байсан учраас улсын хэмжээнд ганцхан ************** боомтыг нээж уг боомтоор нүүрс экспортлох, валютын нөөцөө нэмэгдүүлэх, дотоодын зардлаа түүгээрээ шийдвэрлэх ганцхан боломж гарсныгаа аль болох өндөр өгөөжтэй ашиглах зорилготой байсан бөгөөд үүний тулд төр янз бүрийн чиг үүргийн байгууллага албан тушаалтнууд оролцоотойгоор битүүмжлэгдсэн багуудад нүүрс үүрэг гүйцэтгэх жолооч нарыг тоолох, бүртгэлжүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажил явагдсан. Үүнийхээ үр дүнд ковид-19 цар тахлыг амжилттай даван туулж 2022 оны 5 д хөл хориогоо цуцалсан. Ийнхүү жолооч нарыг тоолох үед тухайн битүүмжлэгдсэн багт биечлэн байгаагүй жолоочийг байсан мэтээр тоонд оруулсан гэж К.*******ыг буруутгаж байгаа бөгөөд энэ ердийн техникийн алдаанаас болсон гэдгийг бид анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй болно. Юуг техникийн алдаа гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр **************аас бусад боомтод хийж байсан жолооч нар бүгдээрээ ч ************** боомтод ирсэн байсан болохыг үндэсний төвийн ажилтнууд мэдээгүй, жолооч нарыг тулгаж тоолох үедээ өөрийн байгууллагын компьютерын системээсээ урьд өмнө ************** боомтод хийдэг гэсэн бүртгэлтэй байсан жолооч нарынхаа нэрсийг хэвлэж авч очоод уг нэрстэйгээ тулгалт хийгээд тоолсон ба гэтэл хэвлэсэн нэрсэд байхгүй жолооч нар тоонд орохгүй үлдээд байсан, үүнийг дараа нь тухайн компаниудын зүгээс гаргасан хүсэлт гомдлыг үндэслэн дахин хяналтын тооллого хийж яг бодитоор тухайн битүүмжлэгдсэн багт байгаа жолооч нарын тоог гаргасан явдлыг бусдад давуу байдал олгосон мэтээр андуу ташаа ойлгож гэмт хэрэг гэж үзсэнийг бид зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн ийм байдлаар зөвхөн ******* гийн хамаарал бүхий компаниудын жолооч нарын тоо нэмэгдсэн бус, өөр маш олон компанийн маш олон жолооч нарын тоо нэмэгдсэн байдаг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Үүнээс яагаад гагцхүү ******* гийн хамаарал бүхий компаниудыг тусгайлан онцолж үзээд түүнд давуу байдал олгосон гэж буруутгаад байгаа маш ойлгомжгүй байна.
2. “ Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үйлдлийн тухайд уртаараа стандартад нийцэхгүй чиргүүл Монгол Улсын хилээр эм эмнэлгийн бараа бүтгэгдэхүүн ачаад ороод ирсэн байсныг буцаан гаргуулах зорилгоор нэг удаагийн гэсэн тэмдэглэгээтэйгээр ачаа лэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргах асуудал яригдсан. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх ямар ч боломжгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ачаа уйл ажиллагаанд ашиглах боломжгүй хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргая гэхээрээ гэмт хэрэг болчих байдлаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй юм. Хэрвээ аливаа ажилд хэт туйлширсан байдлаар хандаад байвал бүх л зүйл гэмт хэрэг юм шигээр ойлгогдох буруу жишиг тогтох үр дагавартай байдлаар уг хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа болно. Түүнчлэн тухайн харилцаанд хамаарах Монгол Улсын ММ5 4598:2020 стандартад чиргүүлийн уртыг 20 метр гэж заасан байгаа. Гэтэл гэрч Г.ийн мэдүүлэгт нүдэн баримжаагаар 17.5 метр урттай байсан гэх. э нь стандарт огт зөрчөөгүй байна гэсэн үг. Мөн яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдаад байгаа тухай хуулийн 191 зүйлд заасан хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хянах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан нь К.*******ын хариуцсан байгууллага, нэгж, албан тушаалд огт хамааралгүй зүйл бөгөөд гагцхүү дээр дурдсан стандартад заасан шаардлагыг тухайн хэрэгсэл зөрчсөн байгаа эсэхийг хянах, шалгах чиг үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл тухай хуулийн 191 зүйлд заасан чиг үүрэг нь К.******* ажил албан тушаалд огт хамааралгүй болно. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хянадаг шалгадаг чиг үүрэгтэй тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь доорх зургаар харуулсан тусгай тоноглол бүхий байр саванд зориулалтын багаж хэрэгсэл ашиглаж техникийн бүрэн бүтэн байдлыг хянадаг болно.
Иймд бидний гаргасан давж заалдах гомдлыг хангаж манай үйлчлүүлэгч К.*******ыг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Б.*******, С.******* нар нь гэр бүлийн найз нөхдийн холбоо хамааралтай бөгөөд тухайн үед ковид-19 цар тахлын хөл хорионы үед шинээр худалдаанд гарч байсан “Ай фоне-13” загварын гар утас худалдаалагдаж байгаа газар ховор байсан тул С.******* тухайн загварын гар утсыг хаагуур зарж байгааг мэдэх эсэхийг асуусны дагуу Б.******* өөрийн танил, гар утасны худалдаа эрхэлдэг хүнээс авч өгөөд дараа нь С.*******гийн нөхөр, талийгаач Н.ас 2021 оны 12 дугаар д утасны мөнгийг авсан, энэ талаар мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой мэдүүлсээр ирсэн.
Дээрх үйл баримтыг прокурорын зүгээс “ Трейд” ХХК-ийн захирал Б.******* нь компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “ үндэсний төв” -ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай холбогдуулан 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Ай фоне-13” гар утсыг хахуульд өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн боловч прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин тухайн баримтуудаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтууд үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан С.*******г ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтоор С.******* нь үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтэст мэргэжилтэн албан тушаалд ажилладаг, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хэрэгсэлд үзлэг оношилгоо хийж дүгнэлт гаргах боломжгүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл С.******* нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан ... ‘ трейд”ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тус компанийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх ... зэрэг ажлыг огт хийх боломжгүй байна.
Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан “ трейд” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хэрэг болсон гэх хугацаанд Б.******* нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, хуулийн хүрээнд ямар нэгэн хамааралтай байгаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд Б.*******г “ трейд” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах ашиг сонирхлын үүднээс С.*******д хахууль өгсөн гэж дүгнэсэн нь үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нэг ч нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр Б.*******г авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэг “хуулийн зүйл, хэсэг, заалтыг ноцтой тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг хууль тогтоогчоос хуульчилсан.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд “өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох” зорилго анхнаасаа байгаагүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж үгүйсгэгдэж байна. Яллах дүгнэлтэд дурдсан ...“ Трейд” ХХК-ийн захирал Б.******* нь компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах ... зорилгоор хахууль өгсөн, анхан шатны шүүх Б.******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх дүгнэлтүүд нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд С.******* Үндэсний Төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт авто хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд түүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх Б.******* нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д "э хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна" гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 "төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан" нийтийн албан тушаалтанд хамаарахаар зохицуулсан байна. С.*******, Б.******* нар нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нийтийн албан тушаалтан биш байна.
Нийтийн албан тушаалтанд хамаарахгүй хүмүүсийг бүлэглэн “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Б.******* нь “ олон улсын ” ХХК-нд ажилладаг найз ийн хүсэлтийн дагуу түүний асуусан асуултыг өөрийн найз С.*******гоос асууж өгсөн, Б.*******гийн хувьд С.*******г хууль бус үйлдэл хийхийг шахаж шаардсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хэргийг бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Г.Ганхөлөг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...К.*******ын зүгээс тухайн хятад компаниудыг Г.*******аар нөлөөлүүлэн Хилийн боомт зөвлөлийн хуралдаанд оруулдаг. “ эч ай ди эл дүүлэн” ХХК-ийг өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “ эч ай ди эл дүүлэн” ХХК-ийн албан тушаалтантай харилцаж, тухайн хэрэгслүүдэд нөлөөлдөг. С.*******гийн хувьд найз Б.*******гийн зүгээс нөлөөлсний улмаас “ хүй олон улсын ” ХХК-ийн жолооч нарын тоог нэмэгдүүлдэг. С.*******, Г.*******, Б.******* нарын зүгээс өөрсдийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын нөхцөл байдалд хамааруулан гар утас авч байгаа зэрэг үйл баримтууд нь санаатайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхээр байна. ...Авлигын эсрэг конвенц дээр хэргийн бодит бүрэлдэхүүн хэсэг болох ухам, санаа зорилгыг хэргийн бодит үйл баримтаас дүгнэн үзэж болно гэж заасан. К.*******ын зүгээс тухайн хятад компаниудыг Г.*******аар нөлөөлүүлэн Хилийн боомт зөвлөлийн хуралдаанд оруулдаг. “ эч ай ди эл дүүлэн” ХХК-ийг өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “ эч ай ди эл дүүлэн” ХХК-ийн албан тушаалтантай харилцаж, тухайн хэрэгслүүдэд нөлөөлдөг. С.*******гийн хувьд найз Б.*******гийн зүгээс нөлөөлсний улмаас “ хүй олон улсын ” ХХК-ийн жолооч нарын тоог нэмэгдүүлдэг. С.*******, Г.*******, Б.******* нарын зүгээс өөрсдийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын нөхцөл байдалд хамааруулан гар утас авч байгаа зэрэг үйл баримтууд нь санаатайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхээр байна. Иймд Б.*******, С.*******г хахууль өгөх, авах гэмт хэрэгт, мөн С.*******, Б.*******, Г.*******, К.******* нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт, мөн Г.******* болон Л.******* нарыг хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж улсын яллагчийн зүгээс дүгнэн үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: . “ эч ай ди эл дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхдээ улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгсөн гэх хоёр үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн учраас гэм буруутай байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Зарим нэгэн нотолгоонууд байсаар байтал гэмт хэрэг гэж үзээд миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцож, улмаар ял оногдуулсан үйл явдал нь хууль бус гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. ... Г.*******тай бүлэглээд хатгагчаар оролцож, Г.*******т нөлөөлж жолоочийн тоо ихэсгэсэн гэдгийг яг энэ хэрэг дотор авч үзэх юм бол ямар компанийн ямар жолоочийн тоог хэдээр нэмэгдүүлсэн юм гэдгийг огт нотолж чадаагүй байдаг. Зүгээр л ихэсгэсэн байх магадлалтай байна гэж үздэг. Жолоочийн тоо нь хэдээр ихэссэн, хэн гэдэг хүнээр нэмэгдсэн, хэдэн хүн нэмүүлчхээд энэ компаниудад давуу байдал бий болчхоод байгаа юм гэдгийг хавтаст хэрэгт нэг ширхэг ч баримтаар нотолж чадаагүй. Шүүгдэгч К.*******ын хийж байгаа үйлдэл жолоочийн тоо ихэсгэх, багасгахтай холбоотой үүрэгт үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын хувиар бусдад нөлөөлөх албаны чиг үүрэг ч байхгүй. Үүнийг нотолж чадаагүй. э хэрэг дотор байгаа баримтууд болон жолоочийн жагсаалтуудыг нь үзээд хэдэн хүн нь тухайн үед байгаагүй болоод нэмэгдсэн юм бэ гээд асуусан асуултад прокурор хариулж чаддаггүй. Зүгээр л нэмэгдүүлсэн байна гээд байдаг. Ингэж явсаар байгаад энэ хэрэг өмнө нь хоёр удаа К.******* болон бусад хүмүүстэй холбоотой хэрэг цагаадаж байсан. Дараа нь давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг ямар нэгэн байдлаар шийд гэж буцаагаад байхаар ямар ч аргагүйгээр шийдээд ороод ирж байна. э дээр өмнөх шийдвэрээ эргэж хараад үнэхээр тийм юм болж байсан юм уу, үгүй юу гэдгийг анхаар ч өгнө үү гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. К.*******той холбоотой асуудлыг нь эргэн нэг харж, түүний гэм буруутай байдалд дахин шүүхийн дүгнэлтийг хийж, түүнийг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Бусад өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******хүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Авлигатай тэмцэх газар дээр мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материалтай танилцах үед юуг хэрхэн яаж нотлоод байгаа юм бэ? юуг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бэ? гэдгийг нь ерөөсөө ойлгохгүй, маш гайхсан гэж давах гомдол дээр бичсэн байгаа. Яагаад тэгж бичсэн бэ гэхээр тухайн үед яг юу болсон юм бэ? юуг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм бэ? гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ямар ч ойлгомжгүй байдалтай байсан. Тэгээд анхан шатны шүүх хурлуудад ороод, мөн давахын хуралд орж байх явцдаа хэргээ ойлгож эхэлсэн. Үүнийг гэмт хэрэг гэж прокурорын зүгээс үзээд зүтгүүлээд байгаа юм байна гэдэг байдлаар хэлж байгаа юм. Юуг ойлгосон бэ гэхээр тэнд байгаагүй жолоочийг байсан юм шигээр тоог нь нэмээд тоолчихжээ гэдгийг ойлгосон. Тэгэхээр байгаагүй хүнийг байсан юм шигээр тоолсон гэдгийг яаж нотлоод байгаа юм бэ? тэнд байгаагүй хүнийг тоолох ямар ч боломж байхгүй. ... “ эч ай ди эл дүүлэн” ХХК-ийн стандартад нийцэхгүй урт хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоод байгаа гэсэн байдлаар буруутгадаг. Яагаад хөдөлгөөнд оролцох шаардлага үүссэн бэ гэхээр тухайн хэрэгсэл Монгол Улсаас гарч явах шаардлага үүссэн. Хил гаалиар орж ирэхэд нь байгууллага ямар нэгэн байдлаар хяналт тавих бололцоо байдаггүй. Ороод ирчихсэн байна. Ороод ирчихсэн юмыг яах ёстой юм бэ? тайрч богиносгох ёстой юм уу? эсвэл Монгол Улсын стандартад нийцэхгүй байна гээд буцааж гаргах ёстой юм уу, гаргах ёстой юм байна гээд гаргаад хэвийн хэмжээнд нь таарсан өөр машинаар солиод ирээ гээд буцааж явуулахын тулд тухайн хэрэгслийг хөдөлгөөнд орох бололцоог нь нээж өгөхөөс өөр яах ёстой байсан юм. Ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Ийм асуудлуудаас болоод манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Манай үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт, хуулийн үндэслэл хангалттай байхгүй. Цагаатгах бүрэн бололцоотой. Тийм учраас үйлчлүүлэгчээ цагаатгуулахын тулд бид хоёр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай үйлчлүүлэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийг, мөн хуулийн 22.5, 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан үйлдэл нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй агуулгаар гэж үзэж гомдол гаргасан. ... Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр утас өгсөн гэж байхад энэ үед Б.******* нь “ трейд” ХХК-ийн захирал байгаагүй. э талаар нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан байна гээд байхад “ трейд” ХХК-ийн захирлаар ажиллах ажиллагааг захирал Б.******* гээд яллах дүгнэлтэд илтэд буруу оруулчхаад байхад гэмт хэргийн шинжтэй гэж үзээд ял оногдуулаад байгаа нь өөрөө ямар ч хууль зүйн үндэслэл боломжгүй. Утас өгсөн, авсан үйлдэл дээр амьдрал баялаг, ямар ч найз, нөхөд, хэн ч байж болно. Хоорондоо утас өгч, аваад, дараа нь мөнгөө авах нь байх л зүйл. Гэхдээ албан тушаалын байдалтай холбогдсон уу гэхээр ямар нэгэн холбогдсон зүйл байхгүй байхад хүчээр өөр хэлтсийн ажилтай С.*******г холбогдуулаад, төсөөллөөрөө энэ нь гэмт хэрэг гэж үздэг. Яг баримтаар тооцоод шалгахаар тийм зүйл байдаггүй боловч ял оногдуулдаг. ...Б.******* гэдэг хүн юуг буруу хийсэн юм бэ? мөрөөрөө ажиллаад, амьдралаа залгуулаад, улс эх орондоо татвараа төлөөд, хүмүүст ажил олгогчоор ажлыг нь хангаад, ажлын байраар хангадаг бизнесмен залуу хүн. Гэтэл хоёрын хоёр зүйл ангиар буруутгаж, ял оногдуулаад, энэ хүний амьдрал, цаашдын эрх зүйн байдал нь дордох нөхцөл байдал үүсгэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан, хэргийг бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож түүний үйлдэл холбогдлыг цагаатгаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Та бүхэн энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хууль зүйн зөв дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Бусад өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тайлбар, санал байхгүй. Миний үйлчлүүлэгч С.******* болон Г.******* нарыг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Ингэхдээ анхан шатны шүүхийн миний үйлчлүүлэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн мөрдөн шалгах ажил ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоох, хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, эргэлзээгүй тогтооно гэсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна. ...Мөн дээрээс нь энэ гэмт хэргийн субъектийн шаардлагыг энэ хоёрын хувьд хангахгүй нөхцөл байдлууд байгаа учраас шийтгэх тогтоолд С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл ангиар буруутгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, холбогдсон хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Г.*******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хэрхэн яаж дүгнэж, бүрдүүлсэн байна вэ гэхээр мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яаж явагдсан бэ гэдгийг бас анхаарах ёстой байсан. Мөн Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр ын 17-ны өдрийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутайд тооцох байдлыг дараах байдлаар тусгана гэх хуулийн заалтыг зөрчсөн байгааг анхааран үзэхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ, шинж байдлыг тогтоох, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах заалтуудыг анхааран үзээгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзэх учраас энэ байдлыг анхааран үзнэ үү. Манай үйлчлүүлэгч Хуулиас гажуудсан ямар нэгэн зүйлийг хийгээгүй. К.******* гэдэг хүн тухайн компаниудын жолооч нарыг нэмэх эрх бүхий албан тушаалтан биш. Өөрийнх нь эрх мэдлээс нь давуулсан буюу хэтрүүлсэн, урвуулсан ийм үйлдэл хийгдээгүй учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэрэгслийн ашиглалт, техникийн байдалд тавигдах шаардлагын дагуу техникийн үзлэг шалгалтыг хийлгүйгээр компанид зөвшөөрөл өгчихсөн гэж яригдаад байдаг. Дээд шатны албан тушаалтан доод шатынхаа албан тушаалтанд үүрэг өгсөн гэдгийг зүгээр мэдүүлгүүдээр яриад байгаа. Жишээлбэл Г. гэдэг хүний мэдүүлэг байдаг. Дарга тэгсэн учраас би ингэсэн гэдэг мэдүүлэг, тайлбаруудыг өгөөд байгаа нь гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үздэг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотолчихсон байж хүнийг гэм буруутайд тооцно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ гэрчийн өгөөд байгаа мэдүүлэг нь бусад ямар нотлох баримтуудаар нотлогдоод байгаа юм. Үүнээс болоод ямар хор уршиг, үр дагавар гарсан юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн байх юм бол түүнээс учирсан хор уршиг, хохирол төлбөр нь юу юм бэ гэдгийг анхаарах ёстой. Үүнийг тогтоогоогүй. ... Шүүгдэгч К.*******ын хоёр үйлдлийн улмаас нийгэмд болон тухайн бөмбөлөгт орж байгаа жолооч нарыг нэмэгдүүлсэн хэмжээгээр нүүрсний экспорт буюу Хятад талдаа гарч, эргээд Монгол улсдаа орлого нэмэгдэж байгаа болохоос биш, олон машинууд, жолооч нарыг нэмснээс болоод ийм хохирол учирсан, эсвэл өөр хоёр, гурван компани орох гэж байсан чинь орж чадаагүйгээс болоод тухайн компанийн тийм жолооч нарт ийм хохирол учирчээ гэдгийг яагаад тогтоохгүйгээр энэ хэрэг асуудлыг шийдсэн юм бэ? нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Улсын яллагч тайлбартаа яллах дүгнэлтийн хүрээнд авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдэх ёстой гэж байна. Тэгвэл энэ нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоогоогүй учраас К.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг цагаатгаж өгнө үү. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр ын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоос К.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.
Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт намайг тоо бүртгэгчээр тоолж, бүртгэх ажлыг хийсэн гэж хэргийн материалаас дүгнээд байдаг. Би хаданд очиж ажиллахдаа ямар нэгэн юман дээр ажиллана гэсэн тушаал, томилолт байхгүйгээр зөвхөн бичиг хэргийн ажилтнаар ажилласан. Байцаагч нар тоолчхоод байцаагч нарынхаа ахлагч болох н.д тухайн үеийн бичгийн материалуудаа хураалгаад, н. надад хэлж бичүүлж байсан уу гэхээс би тоо баримтыг нь нэгтгэн суух ажил хийж байгаагүй. Зөвхөн н. ахлахдаа танилцуулна уу гэхээс надад танилцуулж бичүүлэхгүй. Байцаагч нар чинь надаас өндөр албан тушаалтай гэсэн үг. Хоёрдугаарт нэр бүхий таван компанийн машинуудыг бид нар албан хүсэлтийнх нь дагуу нэмсэн гээд байхад нэмсэн гэж буруутгаад байгааг нь би ойлгохгүй байна. Мөн гайхаж байна. Албан бичгийн дагуу ирээд дарга өгөөд, даргын өгснийг би ахлахаас асууж байгаад оруулж нэмсэн. Тэр нэмсэн албан бичгийн хуулбар нь хэргийн материалд байгаа. Тэгж нэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад нэмсэн нь буруу гээд байгааг би гайхаад байна. Гуравдугаарт би ХАСОМ-ын мэдүүлэг өгдөггүй. Нийтийн албан тушаалтан биш. үндэсний төв нь төрийн үйлчилгээг хийдэг л компани гэсэн үг. Тэгээд ч ямар нэгэн төрийн албаны шалгалт өгч байгаагүй. Ер нь нийтийн албан тушаалтан биш гэж өөрийгөө хэлмээр байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч К.*******, Б.*******, Г.*******, Л.*******, С.******* нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
-Шүүгдэгч К.******* нь Өмнөговь аймаг, ******* сум, ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
...Албаны эрх мэдлээ хэтрүүлэн, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “******* ”- ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.*******аар 2021 оны 12 дугаар ын 26-ны өдөр “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “ ” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн хуралдаанд санал оруулж “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн ******* болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг хад нэртэй газар байрлах “**************” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ ” боомтын чиглэлд экспорт, импортын лэлт явуулдаг “ Эл Дүүлэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг хэрэгслүүдэд ачаа лэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.ид үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “ Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Б.гийн “...26-ны өдөр бүх тулгалт хийсэн цаасыг явсан ажлын хүмүүс манай ажлын хэсгийн манай хэлтсийн мэргэжилтэн Г.******* бид 2 тулгаж нэгтгэсэн. Тулгалт нэгтгэл хийж байхад 27-ны шөнийн 23 цагийн үед Г.******* нь хэлтсийн дарга К.******* нь энийг өгсөн гээд 30-40 хүний нэр шивсэн цаас харуулаад нэрсийг дарга оруул гэсэн яах уу ахлахаа гэхээр дарга өгсөн бол оруул гэж хэлсэн. Уг бичгийг эхнээс нь харахад “Даалингийн ” ХХК, “Хишиг Ундарга” ХХК -ын нэр байсан. Би нэрээ сольсон 5 компани байдаг гэдгийг би өмнө мэддэг байсан. Дээрх 2 компаниас гадна “ ” ХХК, ХХК гэсэн компаниуд юм.” гэх /3 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/, гэрч Б.ийн “...Миний шалгасан компаниудаас “ ”, “ ” гэх 5 компани /нөгөө 3 компанийн нэрийг нь санахгүй байна/-уудад нийтдээ 70 гаруй жолооч нар нэмэгдчихсэн байсан. Тодруулбал би эдгээр компаниудыг шалгаад энэ компанийн тэд дүгээр бөмбөлөгт нь тэдэн жолооч байсан гэж оройдоо тоог нь мэргэжилтэн *******т өгдөг байсан. Тэгээд сүүлд нь буюу нийт компаниудаа 2 хоног шалгаад дууссаны нэгтгэл дээр дээрх 5 компанийн тоон дээр нэг компани дээр нь 15, 17 гэх мэтчилэн нийт 70 гаруй жолооч нэмэгдчихсэн байхаар нь *******аас ямар учиртай юм гэж асуухад "******* дарга нэмчих гэсэн юм” гэж тайлбарласан...” гэх /3 дугаар хавтаст хэргийн 96, 101-102 дахь тал/, гэрч ******* гйин “...“Азийн ” ХХК, “Хишиг ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК-иуд нь тус тусдаа чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 1 хөрөнгө оруулагчтай компаниуд байгаа юм.
Миний бие дээрх компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг байгаа. Тухайн үед ******* нь хаданд байрлах төв дээр ажиллаж байсан ба уулзаад “Манай багт хэдэн жолооч нэмж өгөх боломж байна уу?, тоонд нь хүргээд өгч болох уу?” гэж гуйсан.
Гэтэл ******* шалгалтын дагуу газар дээр нь байгаа жолооч нарыг тоолно гэж хэлсэн. Гэхдээ болно, болохгүй гэсэн хариу хэлээгүй. Тухайн шалгалтаар манай компанийн 289 орчим жолооч бэлэн байсан боловч манай компанийн нэр дээр орох хүсэлттэй 20-н жолоочийн хүсэлтийг хад дахь авто байгууллагад мэйлээр болон цаасаар өгсний дагуу нийт 303 жолоочийн манай компаниудын нэр дээр бөмбөлөг болгон үүсгэхээр бүртгэсэн...” гэх /3 дугаар хавтаст хэргийн 155-156 дахь тал/, гэрч Г.ийн "...эхүү компанийн машинд шалгалт хийхээр болох үед буюу 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр манай үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга ******* намайг дуудсан. Тэрээр хадны байшин болох сендвичний гаднаа " ” гэсэн хаягтай байранд байж байсан. Тэрээр надтай уулзаад наад компанийн машинууд чинь 1 л удаа ачаа ачаад хилээр гарах юмаа, тийм болохоор нэг удаа лэлтэд очно гэдэг утгаар дүгнэлтийг зөвшөөрч гарга гэдэг үүрэг өгсөн.
Тэгээд даргын өгсөн үүргийн машинуудыг биечлэн үзэж шалгаагүй тэнцэнэ гэдэг байдлаар зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Гэхдээ би өөрийн биеэр машинууд дээр очоод урдаас нь фото зургийг нь дарж авсан. Би дүгнэлтээ зөвшөөрч гаргаад хүсэлт гаргасан компанид өгөлгүй шууд нэгдсэн программ дээр шалгасан гэдэг байдлаар шивж оруулсан. Гэхдээ би өөрөө шивээгүй, харин даргын өгсөн үүргийн дагуу надтай адилхан байцаагч С.******* нэгдсэн санд шивж оруулсан..." /3 дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,
- Шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймаг, ******* сум, ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.*******ид түүний эзэмшлийн “ ” ХХК-нд улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.*******оос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр өөрийн төрөл С.гийн “Хаан” банкны дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэргийг,
Өмнөговь аймаг, ******* сум, ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.*******той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
...Албаны эрх мэдлээ хэтрүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “******* ”- ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК, “Хишиг ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар 2021 оны 12 дугаар ын 26-ны өдөр “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “ ” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “ ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг ” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэж, “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн ******* болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Б.гийн “...26-ны өдөр бүх тулгалт хийсэн цаасыг явсан ажлын хүмүүс манай ажлын хэсгийн манай хэлтсийн мэргэжилтэн Г.******* бид 2 тулгаж нэгтгэсэн. Тулгалт нэгтгэл хийж байхад 27-ны шөнийн 23 цагийн үед Г.******* нь хэлтсийн дарга К.******* нь энийг өгсөн гээд 30-40 хүний нэр шивсэн цаас харуулаад нэрсийг дарга оруул гэсэн яах уу ахлахаа гэхээр дарга өгсөн бол оруул гэж хэлсэн. Уг бичгийг эхнээс нь харахад “Даалингийн ” ХХК, “Хишиг Ундарга” ХХК -ын нэр байсан. Би нэрээ сольсон 5 компани байдаг гэдгийг би өмнө мэддэг байсан. Дээрх 2 компаниас гадна “ ” ХХК, ХХК гэсэн компаниуд юм.” гэх /3 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/, гэрч Б.ийн “...Миний шалгасан компаниудаас “ ”, “ ” гэх 5 компани /нөгөө 3 компанийн нэрийг нь санахгүй байна/-уудад нийтдээ 70 гаруй жолооч нар нэмэгдчихсэн байсан. Тодруулбал би эдгээр компаниудыг шалгаад энэ компанийн тэд дүгээр бөмбөлөгт нь тэдэн жолооч байсан гэж оройдоо тоог нь мэргэжилтэн *******т өгдөг байсан. Тэгээд сүүлд нь буюу нийт компаниудаа 2 хоног шалгаад дууссаны нэгтгэл дээр дээрх 5 компанийн тоон дээр нэг компани дээр нь 15, 17 гэх мэтчилэн нийт 70 гаруй жолооч нэмэгдчихсэн байхаар нь *******аас ямар учиртай юм гэж асуухад "******* дарга нэмчих гэсэн юм” гэж тайлбарласан...Тэгээд миний шалгалтаар “Азийн ” ХХК дээр нийт тэдэн жолооч газар дээрээ байна гээд гаргаж өгсөн тоон мэдээг өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн СРЗ-н мэргэжилтэн Г.******* нэмээд “53” болгочихсон байсан. Г.*******ын жолоочийн тоо нэмсэн 5 компани нь дээрх жагсаалтын эхний 5 компани /Азийн , , Хишиг , , / юм. э жагсаалт дээрх “тулгалтаар” гэх багана дахь тоонууд нь Г.*******ын нэмсэн тоонууд юм.” гэх /3 дугаар хавтаст хэргийн 96, 101-102 дахь тал/, гэрч Б.ын “... үндэсний төвөөс ирсэн ******* нь өглөө болгон шалгах компанийн нэрсийг, жолоочийн нэр устай нь 1 хувь хэвлэж өгч байсан. Тэр компанийн нэрсээс гадна, тус компанид хэдэн жолооч байгаа талаарх мэдээлэлтэй жагсаалт байсан. Тус жагсаалтыг барьж яваад тухайн компани дээр очиж, тусгаарлагдсан кемпийн гадаа жагсааж байгаад жолооч нарыг гадаад пасспортын хамт бариулж зогсоогоод хэвлэгдсэн жагсаалттай тулгаж ажилласан. Тулгаж ажиллахад бол тухайн кемпэд 40 жолооч байхаас 30 жолооч биеэрээ байх жишээний зүйл байсан хэвлэгдсэн жагсаалт дээр байхгүй жолооч нарыг чеклэж тэмдэглээд хариуцсан менежерт нь ийм ийм жолооч нар байхгүй байна гэдгийг нь хэлээд хэвлэгдсэн жагсаалтын доод хэсэгт нь гараар бичиж тэмдэглээд, менежерийн утасны дугаар, нэр усыг нь бичиж байсан. э байдлаар ажиллаад оройдоо хэвлэгдсэн жагсаалтаар компанийн жолооч нарыг тулгасан мэдээгээ үндэсний төвийн мэргэжилтэн *******т өгч мэдээг нэгтгэж байсан...” гэх /6 дугаар хавтаст хэргийн 242 дахь тал/, гэрч С.гийн “...2019 оны сүүлээр билүү 2020 оны эхээр байх он ыг нь сайн санахгүй байна. Миний үеэл Ганболдын ******* нь надаар / миний бичиг баримтаар/ Хаан банканд дээрх дансыг анх нээлгэж байсан. Мөн карт гаргуулан авса. Г.******* ах хэлэхдээ чи ахдаа өөрийнхөө бичиг баримтаар данс нээгээд өгөөч ахад нь хэрэг болоод байна гэж хэлсний дагуу данс нээлгэж карт захиалж өгч байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал/, гэрч Ц "...******* бид хоёр 2022 оны 02 дугаар 17-ны өдөр хаданд очоод кемп /бөмбөлгийн/-д байж байтал танихгүй залуу ирээд ******* өгч байна шүү гэж хэлээд олон тооны түргэвчилсэн оношлуурыг өгчхөөд явсан. Тухайн оношлуур нь 400 ширхэг байсан. ******* тэдгээр оношлуурыг яагаад өгч байгааг ойлгохгүй гайхаад аваад үлдсэн.
үндэсний төвийн ажилчид 2021 оны 12 дугаар д хаданд очиж шалгалт хийгээд явсан байсан. Тэр үед манай компанийн жолооч нар шалгалтаас хоцорч бүртгүүлж чадаагүй учраас ******* үндэсний төвд ажилладаг ******* гэдэг хүнтэй ярихад 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүнд өгсөн гэж сүүлд нь надад хэлсэн. Г.*******аас оношлуур худалдан аваагүй, харин бүртгүүлж чадаагүй жолооч нараа бүртгүүлэхээр түүний нэхсэн 5.000.000 төгрөгийг өгсөн гэж ******* надад хэлсэн..." гэх /3 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/ мэдүүлгүүд, Хаан банкны дугаартай С.гийн депозит данс руу “...2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр 2 удаа 2,500,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөг тоот данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /6 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,
-Шүүгдэгч Л.******* нь “ ” ХХК-нд улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.гийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль өгч, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч Д.ын "...2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд найз ******* утсаар яриад нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд тухайн үед надад ******* утсаар дансыг хэлсэн санаж байна. Тухайн данс руу 2,5 сая төгрөгөөр 2 удаа буюу нийт 5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/, гэрч Цийн "...******* бид хоёр 2022 оны 02 дугаар 17-ны өдөр хаданд очоод кемп /бөмбөлгийн/-д байж байтал танихгүй залуу ирээд ******* өгч байна шүү гэж хэлээд олон тооны түргэвчилсэн оношлуурыг өгчхөөд явсан. Тухайн оношлуур нь 400 ширхэг байсан.
үндэсний төвийн ажилчид 2021 оны 12 дугаар д хаданд очиж шалгалт хийгээд явсан байсан. Тэр үед манай компанийн жолооч нар шалгалтаас хоцорч бүртгүүлж чадаагүй учраас ******* үндэсний төвд ажилладаг ******* гэдэг хүнтэй ярихад 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүнд өгсөн гэж сүүлд нь надад хэлсэн. ******* 5.000.000 төгрөгийг өөрийн найз оос зээлж авсан гэж ярьсан *******аас оношлуур худалдан аваагүй, харин бүртгүүлж чадаагүй жолооч нараа бүртгүүлэхээр түүний нэхсэн 5.000.000 төгрөгийг өгсөн гэж ******* надад хэлсэн..." гэх /3 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,
-Шүүгдэгч С.******* нь битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод битүүмжилсэн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар ын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн албаны эрх мэдлээ хэтрүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гуо Хуй олон улсын ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын ” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “ төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гуо Хуй олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Өмнөговь аймгийн ******* сумын нутаг ******* ******* боомтод нүүрс үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох Б.*******гийн хамаарал бүхий “ трейд” ХХК-ийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.*******гаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.гээр дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэрч У.ийн "...Шалгалт 2021 оны 12 ын 20-оос хойш шалгалтын хүмүүс тоолоход манай компанийн бөмбөлөгт 57 жолооч байсан, бөмбөлөгт ороогүй 10 жолоочийг ажилд шинээр аваад, бөмбөлөгт оруулах гээд тусгаарлаж байсан. Нийт 67 жолоочтой байсан. Тэгээд шалгалтын хүмүүс очоод жолооч нарыг тоолоход манай компанид бодитоор 67 жолооч байсан, түүнийг Б.*******д хэлээд С.*******гоор 101 жолооч болгож жолоочийн тоог 34-өөр нэмэгдүүлж бүртгүүлсэн... Манай компанийн жолооч нарын тоог 100 болгож өгөхийг би Б.*******гаас гуйсан. Тэгэхэд манай компанийн жолооч нарын тоо 34-өөр нэмэгдэж 101 болсон. ******* надад хэлэхдээ С.******* гэх байцаагчтай ярьж байгаад тоог чинь нэмүүлж өгсөн гэдгийг хэлсэн...” гэх /3 дугар хавтаст хэргийн 146-147 дахь тал/, гэрч Д.гийн “...Б.******* надаас өмнө нь өөртөө болон эхнэртээ найз нөхдөдөө ихэвчлэн Iphone-13, Iphone-13 pro max гэх мэт маркийн утас авч байсан. 2021 оны 10 дугаар ын сүүлээр авсан утсаа Драгон төв рүү нэг эмэгтэй хүнд хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас хэргийн 72- 73 дахь тал/ болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг нотлох баримтуудаар,
-Шүүгдэгч Б.******* нь өөрийн эх А.ын захирлаар ажилладаг “ трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “ийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр “Ай фоне-13" загварын гар утсыг хахуульд өгсөн, хяналтын мэргэжилтэн С.*******той үйлдлээрээ санаатай нэгдэж, “Гуо Хуй олон улсын ” ХХК-д улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын ” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар ын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “ төв”-с танилцуулан, санал оруулж “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гуо Хуй олон улсын ” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Гэрч У.ийн "...Шалгалт 2021 оны 12 ын 20-оос хойш шалгалтын хүмүүс тоолоход манай компанийн бөмбөлөгт 57 жолооч байсан, бөмбөлөгт ороогүй 10 жолоочийг ажилд шинээр аваад, бөмбөлөгт оруулах гээд тусгаарлаж байсан. Нийт 67 жолоочтой байсан. Тэгээд шалгалтын хүмүүс очоод жолооч нарыг тоолоход манай компанид бодитоор 67 жолооч байсан, түүнийг Б.*******д хэлээд С.*******гоор 101 жолооч болгож жолоочийн тоог 34-өөр нэмэгдүүлж бүртгүүлсэн... Манай компанийн жолооч нарын тоог 100 болгож өгөхийг би Б.*******гаас гуйсан. Тэгэхэд манай компанийн жолооч нарын тоо 34-өөр нэмэгдэж 101 болсон. Б.******* надад хэлэхдээ С.******* гэх байцаагчтай ярьж байгаад тоог чинь нэмүүлж өгсөн гэдгийг хэлсэн...” гэх /3 дугар хавтаст хэргийн 146-147 дахь тал/, гэрч Д.гийн “...******* надаас өмнө нь өөртөө болон эхнэртээ найз нөхдөдөө ихэвчлэн Iphone-13, Iphone-13 pro max гэх мэт маркийн утас авч байсан. 2021 оны 10 дугаар ын сүүлээр авсан утсаа драгон төв рүү нэг эмэгтэй хүнд хүргүүлж байсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас хэргийн 72- 73 дахь тал/ зэрэг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг тус бүр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Анхан шатны шүүхээс Шүүгдэгч К.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Л.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.*******, Г.******* нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон зүйлчилснийг өөрчилж тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч К.*******ын өмгөөлөгч Г.*******хүү, Т.Баасанжаргал нар нь К.*******ыг, шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг нь “...Б.*******гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчлөх тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын тайлбар, гомдлуудын үндэслэл нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, шүүгдэгч нарыг цагаатгах болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаарх нотлох баримтууд авагдаагүй, шүүгдэгч нарын үйлдэл нь яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн зүйлчлэлийн шинжүүдийг хангасан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их хурлаас “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц”-д нийцүүлэн баталсан “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “Албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарах, мөн “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгохоор хуульчлан тайлбар хийснийг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч К.*******, Г.*******, С.*******, Г.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх ба дээрх шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял энэхүү зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг ба харин Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Б.******* нь “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.*******гийн “ийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 10 дугаар ын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ай фоне-13” загварын гар утсыг өгсөн, шүүгдэгч Л.******* нь улс хоорондын хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.*******аас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар ын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.гийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөн байх тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг хор уршиг ихтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 аас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст торгох, хорих ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, нийтийн албанд томилогдох эрхийг хуульд зааснаар хасч шийдвэрлэсэн нь дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр ын 17-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Г.*******хүү, Т.Баасанжаргал, Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР