| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03223/И |
| Дугаар | 307/ШШ2025/02345 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/02345
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/03223/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг ****** тоотод байрлах, ******* ХХК /рд:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* (РД:******)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,679,751.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 3,679,751.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 6 сарын хугацаанд буюу доорх графикийн дагуу төлнө. 2025.12.28-ны өдөр 613,291 төгрөг, 2026.01.28-ны өдөр 613,291 төгрөг, 2026.02.28-ны өдөр 613,291 төгрөг, 2026.03.28-ны өдөр 613,291 төгрөг, 2026.04.28-ны өдөр 613,291 төгрөг, 2026.05.28-ны өдөр 613,296.45 төгрөгөөр тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 3,679,751.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд хуваан төлөх талаар тайлбар ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч бичгээр хариу ирүүлжээ.
Энэ нь дээрх хуульд заасан зохигчид эвлэрсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,826 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,913 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 36,913 төгрөгийг сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 3,679,751.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нийт 3,679,751.45 төгрөгийг 2025 оны 12 сарын 28-ны өдөр 613,291 төгрөг, 2026 оны 01 сарын 28-ны өдөр 613,291 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 613,291 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 613,291 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 613,291 төгрөг, 2026 оны 05 сарын 28-ны өдөр 613,296.45 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохирсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,826 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,913 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 36,913 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ