Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02348

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 307/2024/00060/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** байрлах, ******* ХХК (******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, ******* байрлах, *******-д холбогдох,

10,924,336,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Чанарын доголдолтой хүнсний улаан буудайн үнийг бууруулахыг даалгаж, алданги 4,503,751.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 3,641,445,500 төгрөгөөс татгалзана. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 7,282,891,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлнэ. Хариуцагч тал нь 7,282,891,000 төгрөгөөс 2025 оны 11 сарын 17-ны өдөр 400,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 6,882,891,000 төгрөгийг 2027 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ******* ТӨХХК-ийн худалдаа хөгжлийн банк дахь 2609035747 тоот дансанд бүрэн шилжүүлсэн байна. Төлбөр авагч төлөх ёстой 6,882,891,000 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 12 сарын 25-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 01-ний өдөр 2,000,000,000 төгрөг, 2027 оны 06 сарын 01-ний өдөр 2,282,891,000 төгрөг. Энэхүү эвлэрлийн гэрээгээр талууд гэрээний үүргээ шударгаар, гэрээнд заасан хугацаанд биелүүлэхээ баталж байна... гэжээ.

2. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Барил трэйд ХХК-иас ******* ТӨХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бүхий л сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК (ТБОНӨО)-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 10,924,336,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Чанарын доголдолтой хүнсний улаан буудайн үнийг бууруулахыг даалгаж, алданги 4,503,751.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг зохигчдын эвлэрэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 сарын 18-ны өдөр талууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,641,445,500 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө үлдэх үнийн дүнгээс 400,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 6,882,891,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 01-ний өдөр 2,000,000,000 төгрөг, 2027 оны 06 сарын 01-ний өдөр 2,282,891,000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохирсон байна.

3. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад чанарын доголдолтой 1700,48 тн хүнсний улаан буудайг буцаан авахыг нэхэмжлэгч ******* ТӨХХК-д даалгах сөрөг гаргасан бөгөөд тус шаардлагаа чанарын доголдолтой 1700,48 тн хүнсний улаан буудайг чанарын шаардлага хангасан хүнсний улаан буудайгаар солихыг даалгах болгон өөрчилсөн, мөн энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа чанарын доголдолтой хүнсний улаан буудайн үнийг бууруулахыг даалгаж, алданги 4,503,751.5 төгрөг гаргуулах тухай болгон өөрчлөн тодруулсан байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг гаргасан бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасан бөгөөд зохигчдын эвлэрэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь энэхүү хуульд заасантай нийцэж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,577,314 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 34,572,405 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ХХК (ТБОНӨО)-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт 6,882,891,000 /зургаан тэрбум найман зуун наян хоёр мянга найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг 2025 оны 12 сарын 25-ны өдөр 200,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 01-ний өдөр 600,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 01-ний өдөр 2,000,000,000 төгрөг, 2027 оны 06 сарын 01-ний өдөр 2,282,891,000 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг, мөн хариуцагч *******-ийн Чанарын доголдолтой хүнсний улаан буудайн үнийг бууруулахыг даалгаж, алданги 4,503,751.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,577,314 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 34,572,405 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ