Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 599

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,                                           

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Т.Хөвчийнсогоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Толъягийн Хөвчийнсогоод холбогдох эрүүгийн 1811013640677 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нябо, эдийн засагч мэргэжилтэй, “Нарантуул шилтгээн” ХХК-нд бармен ажилтай, ам бүл 5, эх, нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 6-26 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: Ж3 88010506 / Боржигин овогт  Толъягийн Хөвчийнсогоо 

Холбогдсон хэргийн  талаар:

Т.Х нь “Нарантуул шилтгээн” ХХК-нд кассын няраваар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор бусдын итгэмжлэн хариуцуулсан 12.306.043 төгрөгийг дутааж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Өлзийсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Нарантуул шилтгээн” ХХК-ний кассын няраваар ажиллаж байсан Т.Хөвчийнсогоо нь албан тушаалаа урвуулан ашиглан кассны үлдэгдэл мөнгө 12.306.043 төгрөгийг касснаас дур мэдэн авсан байсан. Тухайн кассны үлдэгдэл мөнгийг Т.Хөвчийнсогоо авсан гэдгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн. Учир нь энэ өдөр тайлан өгдөг хамгийн сүүлийн өдөр байсан. Тэгээд Т.Хөвчийнсогоогоос яагаад энэ мөнгийг авах болсон, мөн авсан мөнгөө юунд
зарцуулсан талаар асуухад өмнө нь өртэй байсан хүмүүсдээ тарааж өгсөн гэж
ярьдаг...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Т.Хөвчийнсогоо бүх
хохирлоо барагдуулсан гэжээ. / хх 20-23 /

Гэрч Д.Амартүвшин мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Манай байгууллага түрээслэгч нараасаа түрээсийн орлогоо сар бүрийн 25-аас хойш авлага, аваад кассын нярав Т.Хөвчийнсогоогийн хариуцдаг сейфэнд хийсэн байсан. Т.Хөвчийнсогоо нь 12.306.043 төгрөгийг дур мэдэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөвчийнсогоо хувьдаа авсан байсныг би мэдээд Т.Хөвчийнсогоотой уулзаж уг авсан мөнгөний талаар асуухад “Би авсан юмаа. Надад мөнгөний хэрэг гараад авчихсан байгаа. Би уг авсан мөнгөө төлчихнө” гэж хэлэхээр нь би өөрийн гараар мөнгө авсан гэдгийг нь бичүүлж авсан. Тэгээд Т.Хөвчийнсогоо уг мөнгийг буцааж өгөхгүй болохоор нь би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайханд хэлсэн гэжээ. / хх 27 /

Шүүгдэгч Т.Хөвчийнсогоог 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-44 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.

Шүүгдэгч Т.Хөвчийнсогоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Т.Хөвчийнсогоо нь “Нарантуул шилтгээн” ХХК-нд кассын няраваар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор бусдын итгэмжлэн хариуцуулсан 12.306.043 төгрөгийг дутааж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Т.Хөвчийнсогоо нь албан тушаалаа урвуулан ашиглан кассны үлдэгдэл мөнгө 12.306.043 төгрөгийг касснаас дур мэдэн авсан байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Өлзийсайханы мэдүүлэг / хх 20-23 /, …Т.Хөвчийнсогоо нь 12.306.043 төгрөгийг дур мэдэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хувьдаа авсан байсныг би мэдээд уулзаж уг авсан мөнгөний талаар асуухад “Би авсан юмаа. Надад мөнгөний хэрэг гараад авчихсан байгаа. Би уг авсан мөнгөө төлчихнө” гэж хэлсэн. Тэгээд гүйцэтгэх захирал Ц.Өлзийсайханд хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Амартүвшиний мэдүүлэг / хх 27 /, …Ц.Өлзийсайханы цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн өргөдөл / хх 57 /, …Хаан банкны депозит дансны хуулгууд / хх 16-17 /, …Кассын орлогын ордер / хх 13-14 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Хөвчийнсогоог бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Хөвчийнсогоо нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй болохыг дурьдав.

Шүүгдэгч Т.Хөвчийнсогоо нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Хөвчийнсогоог өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Боржигин овогт Толъяагийн Хөвчийнсогоог бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Толъяагийн Хөвчийнсогоог 2700 / хоёр мянга долоон зуу / нэгж буюу 2.700.000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Хөвчийнсогоод оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг 17 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Хөвчийнсогоо нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Хөвчийнсогоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хөвчийнсогоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАТЖАРГАЛ