| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/03284/И |
| Дугаар | 307/ШШ2025/02397 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 307/ШШ2025/02397
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/03284/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** байранд оршин байгаа, ******* ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /РД:******/-д холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 9,597,315.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******ны нэхэмжилж байгаа 9,597,315.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 12 сарын хугацаанд буюу доорхи графикийн дагуу төлнө. 2025 оны 12 сарын 25-нд 2,103,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 03 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 04 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 05 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 06 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 07 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 08 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 09 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 11 сарын 05-нд 681,305.42 төгрөгөөр тус тус төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Зээлдэгч Х.*******ийн зээлийн төлбөр төлж барагдуулах тайлбартай танилцлаа. Төлбөрийг 12 сарын хугацаанд графикийн дагуу төлөх дээр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******эд холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 9,597,315.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 9,597,315.42 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-нд 2,103,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 03 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 04 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 05 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 06 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 07 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 08 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 09 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 11 сарын 05-нд 681,305.42 төгрөгөөр хуваан төлөх талаар бичгээр тайлбар ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал тайлбарт заасан хугацаагаар төлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Энэ нь дээрх хуульд заасан зохигчид эвлэрсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,707 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,353.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 119,353.5 төгрөгийг сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 9,597,315.42 төгрөгийг 2025 оны 12 сарын 25-нд 2,103,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 02 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 03 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 04 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 05 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 06 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 07 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 08 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 09 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 10 сарын 20-нд 681,301 төгрөг, 2026 оны 11 сарын 05-нд 681,305.42 төгрөгөөр хуваан төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,707 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,353.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 119,353.5 төгрөгийг сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ