| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0116/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\137 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2018\ШЦТ\137
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч******* *******ийн,*******ид холбогдох эрүүгийн 1818000740072 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* *******ийн*******, 1990 оны 02 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн Халбан гэх газарт оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Зэвсэгт хүчний ******* тоотод түр оршин суух, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тасгийн захирагч ажилтай, "Энхийн төлөө" медиалаар шагнуулсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр*******ын итгэмжлэн хариуцуулан өгсөн зөөврийн компьютерыг завшиж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч*******ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 135-р байрны 307 тоот гэртээ байхад нь зөөврийн компьютерыг "тасгийнхаа бичиг цаасны ажил хийх гэсэн юм 2-3 хоног хэрэглээд өгье" гэж хэлэн авч улмаар 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр барьцаат зээлийн газар 200 000 төгрөгийн барьцаанд тавьж буцааж өгөөгүй болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт ажилладаг *******гэх залуугаас зөөврийн компьютерыг нь түр хэрэглээд өгье гэж авсан. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан учраас *******оос авсны маргааш нь би Үйлчилгээний төв дээр байрлах Ачит ломбарданд 200 000 төгрөгөөр тавьчихаад буцааж авах гэтэл мөнгөний боломж гараагүй учраас авч чадаагүй байж байгаад алдчихсан. Дараа нь ломбардан дээр очоод ямар хүнд зарсан талаар асуухад зарсан хүнээ мэдэхгүй гэсэн. Тэр үед би ангидаа тасгийн захирагч албан тушаал дээр очоод удаагүй байсан учраас тасгийн алба хаагчдын тодорхойлолтыг бичих санаатай авсан байсан юм гэх мэдүүлэг,
Хохирогч*******ын өгсөн: Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна. Тэр өдөр 22 цагийн орчим******* манай гэрт ирээд ахдаа зөөврийн компьютероо өгөөч ах нь тасгийнхаа бичиг цаасны ажил хийх гэсэн юм 2-3 хоног хэрэглээд өгье гэж хэлэхэд би зөвшөөрөөд өгсөн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа *******оос би зөөврийн компьютероо авъя гэж асуухад надад хэлэхдээ мөнгөний хэрэг болоод би ломбарданд тавьчихсан би чамд удахгүй аваад өгье гэж хэлсэн. Түүний дараа авч өгөхгүй удаад байхаар нь би дахиад зөөврийн компьютероо нэхэхэд удахгүй авч өгнө гэж байсан. Ингэж явсаар 12 дугаар сарын орчим Үйлчилгээний төв дээр байдаг ломбарданд хамт очиж үзэхэд барьцаат зээлийн хугацаа дууссан тул зарагдсан байсан. Тэр үед надад хэлэхдээ чи дарга нарт хэлэхгүй байж бай ах нь цалингийн зээл авахаараа чамд аваад өгнө гэж байсан. Түүний дараагаар 12 сарын дундуур цалингийн зээл авсан боловч надад миний мөнгийг өгөөгүй. Тэгээд яагаад өгөхгүй байгаа талаар асуухад би машинаа барьцаат зээлийн газар алдах гээд байсан болхоор тэр мөнгийг нь өгчихлөө гэхдээ чи түр хүлээж бай чиний хохирлыг барагдуулж өгнө манай эхнэр 2 сарын дундуур цалингийн зээл авах байх тэр үед би чиний хохирлыг өгнө гэж байгаад 2018 оны 2 дугаар сарын 04-ны өдөр дансаар 849 000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн компьютероо ажиллагаанд явж ирээд 2015 онд ахаасаа 800 000 төгрөгөөр худалдаж авч байсан. 951 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч*******ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* гэх хүн нь 200 000 төгрөгөөр HP i7 маркийн зөөврийн компьютер тавьсан байсан. Би тэр үед Үйлчилгээний төвд байрлах "Ачит" ломбарданд гарч байсан. Барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан учраас манай ломбард дээрх эд зүйлийг зарсан гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч *******ын өгсөн: *******д Acer I7 маркийн зөөврийн компьютер байсан.*******ид өгсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 15/,Гэрч Б.Мөн
хтулгын өгсөн:******* нь *******оос зөөврийн компьютерыг нь авсан. Тэгээд барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж байгаад алдсан гэж сонссон. Тэгээд цалин мөнгө буухаар аваад өгчихнө гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч*******ийн өгсөн: Миний санаж байгаагаар 11 дүгээр сарын сүүлээр *******нь******* миний зөөврийн компьютерыг авчихаад өгөхгүй байна ломбарданд тавьсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэр үед*******той уулзаад *******ын зөөврийн компьютер хаана байгаа, яагаад удаагаад өгөхгүй байгаа юм гэж хэлэхэд орой гэрт нь оруулаад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр оруулж өгөөгүй учраас удаа дараа шаардахад өгөхгүй байсан. Сүүлдээ ломбарданд тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******, Болдхүү нарын хамт 12 дугаар сарын эхээр Үйлчилгээний төвийн хажууханд байдаг ломбарданд очиж асуухад хугацаа нь дуусаад зарагдчихсан байсан. Миний санаж байгаагаар би 12 дугаар сарын 09-ний өдөр очсон. Тэр үед 2 хоногийн өмнө зарагдсан гэж хэлж байсан юм гэх мэдүүлэг /хх 17/,
Капитал зууч ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь "бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч*******ын эзэмшлийн "Acer I7" загварын зөөврийн компьютер нь 1 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн хэдий ч хохирогч*******ын шүүх хуралдаанд өгсөн “*******оос 849 000 төгрөг авсан, үлдэх 951 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөрүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 45-46 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* *******ийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, уг ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт биелүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ