| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2332000310083 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Г.Тунгалаг /цахим/
Цагаадсан этгээд А.*******
Цагаадсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар цагаатгах тогтоолтой, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/97 дугаар магадлалтай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын *******од холбогдох эрүүгийн дугаартай, 149/2023/0079/Э/208/2024/0081/001/2025/0016 индекстэй, 2 хавтас хэргийг Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ХШТ/27 дугаартай тогтоолоор хүчингүй болгож ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Я.*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн овогт овогтой *******од холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.*******ыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагийн А.*******од холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар А.******* нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдан,
А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг СD хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалган,
А.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, ....шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалаг 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлдээ:
...Цагаатгах тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх шүүгдэгч А.*******од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Шүүхийн цагаатгах тогтоолд “...ерөнхий шүүгчийн албан өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* нь биелүүлээгүй тул цагдаагийн албан хаагч нар биеийн хүч хэрэглэн түүнийг ерөнхий шүүгчийн өрөөнөөс гаргаснаар уг хууль ёсны шаардлага биелэгдэж төгссөн бөгөөд энэ үед шүүгдэгч А.******* нь хохирогч Я.*******ын биед нь халдаж, түүний зүүн гуяны дотор талд хазаж гэмтээсэн үйлдэл гаргаагүй байна. Харин А.*******ыг ерөнхий шүүгчийн өрөөнөөс биеийн хүч хэрэглэн гаргасны дараа буюу шүүхийн коридорт цагдаагийн албан хаагч шүүгдэгч А.*******од дахин өөр ямар хууль ёсны шаардлага тавьсан, түүнийг нь А.******* эсэргүүцсэн эсэх, түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх зүй ёсны шаардлага байсан эсэх тодорхойгүй буюу А.******* “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох мөрдөгчийн Цагдаагийн албанд ашиглагддаг энгэрийн камерын бичлэгт 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийхэд: Тус бичлэгт Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, харуулын цагдаа нар “...Ахлах ахлагч Я.*******, дэд ахлагч М.******* нар нөхөр нь гэх эрэгтэйг сандлаас босгож шүүгчийн өрөөнөөс гаргах бөгөөд энэ үед нөхөр нь “та нар яагаад байгаа юм бэ? хөөш, та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлээд уг өрөөнөөс ноцолдсон байдалтай гарав” гэж тэмдэглэлд тусгагдсан,
Цагдаагийн албан хаагч буюу хохирогч Я.*******ын “...Иргэн А.******* шаардлага эсэргүүцээд өрөөнөөс гарахгүй байсан тул би түүнийг гаргах гэж албадлага хэрэглэж түүнийг гавлах гээд өчиг мэх хийж дарах үед миний зүүн талын гуяны дотор талд хазсан. Тэгээд би *******г доош буулгаж гав авчруулж гавласан. Гэтэл эхнэр ******* нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Я.*******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэсэн дүгнэлт болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ЗШ/145 дугаартай “торгох шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэрт тухайн үйл баримт нь шүүхийн байранд гэж дүгнэн, зөрчлийн холбогдогч А.*******, Б.******* нарт Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан шийтгэл сонгон хэрэглэж А.*******, Б.******* нарыг тус бүр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох шийтгэлийг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл Б.*******, А.******* нар нь шүүхийн байранд шийтгэх тогтоол гардан авахаар ирсэн үеэс эхлэн тус шүүхийн байранд байх хугацаанд чанга орилж ярих, хэрүүл, маргааны шинжтэй үг хэллэг хэлэх зэрэг үйлдлийг гаргасаар байсан тул Цадаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, хамгаалалтын цагдаа нар нь “чанга дуугаар орилж ярихгүй байх”, “шүүгчийн албан тасалгаанаас гарна уу”, “тухайн шийдвэрт гомдол гаргах эрхтэй" болохыг удаа дараа хэлж сануулж, хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг тавьсаар байтал үл хүндэтгэн биелүүлээгүй, улмаар хамгаалалтын цагдаа Я.*******, П.******* нар удаа дараа А.*******ыг ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарах шаардлагыг тавихад сандлаас босохгүй байсан тул тэд түүнийг өрөөнөөс хүчээр /хоёр талаас нь сугадан чирч/ ноцолдож, зууралдсан байдалтайгаар гаргаж, дээрх байдал таслан зогсоогдоогүй тул шүүхийн 2 давхрын коридорт хамгаалалтын цагдаа Я.*******, А.*******од Цагдаагийн албаны тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийн 49.1.1-д заасан “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” үндэслэлээр нэг бүрийн тусгай хэрэгсэл гавыг хэрэглэх явцад түүний зүүн гуянд хазсан үйл баримт нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Я.*******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон” гэсэн дүгнэлт зэргээр хөдөлбөргүйгээр тогтоогдсон, дээрх Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн, хамгаалалтын цагдаа нар нь А.*******од хандаж Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсны шаардлагыг тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог, энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах” гэж зааснаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн” гэж хуульчилсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө нотолсон, ач холбогдол бүхий нотлох баримтууд бөгөөд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг давхар нотолж байна.
Шүүх шийдвэртээ “...цагдаагийн алба хаагч нар А.*******ыг “..ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* биелүүлээгүй тул биеийн хүч хэрэглэн түүнийг уг өрөөнөөс гаргаснаар уг хууль ёсны шаардлага биелэгдэж төгссөн...” гэж гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж, тодорхойлсноос шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзэж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, “...шүүгдэгчид ашигтайгаар” гэж дүгнэж шийдвэрлэснээр илтэд үндэслэлгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд, шүүгдэгч А.******* нь цагдаагийн албан хаагч нарын “..ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу...” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг А.******* нь биелүүлэлгүй, хүч хэрэглэж эсэргүүцсэн, цагдаагийн албан хаагч нартай зууралдаж, ноцолдож эхэлсэн үеэс буюу ерөнхий шүүгчийн өрөөнөөс зууралдаж, ноцолдож эхлэн үүдний коридорт гаргаж, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж гавлах хүртэлх хугацаанд шүүгдэгч нь тухайн үйлдлээ таслан зогсоохгүй үргэлжлүүлэн цагдаагийн албан хаагч нарын хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хангалттай нотлогдсон байхад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүх дээрх байдлаар дүгнэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ял завшуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.
Цагаатгагдсан этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний зүгээс ******* шүүгч өрөөнд ороод ир гэхээр нь очсон. Мөн миний зүгээс зүгээс сууж байсан учраас цагдаа надад ямар ч шаардлага тавиагүй. Гэтэл н.******* гэх цагдаа гэнэт гаднаас орж ирээд чирээд авч гарсан бөгөөд шатан дээр намайг цохисон. Мөн миний зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр орсон. Мөн тухайн үед шүүгдэгч нь шүүгчийн зөвшөөрлөөр шүүгчийн өрөөнд орсон. Та хохирогч мөн гэж үзсэн байж яагаад шүүх хуралдаанд оролцуулаагүй вэ гэж асуусан. н.******* гэх хүн бол тухайн үед орилж, маргаан үүсгэсэн нь үнэн. Прокурорын яллах дүгнэлтэд “цагдаагийн албан хаагчийн хувцаснаас зууралдсан” гэсэн байх боловч шүүглэгч нь чирэгдээд өрөөнөөс гарсан. Харин н.*******гийн гаргасан үйлдэл дээр холбогдох арга хэмжээгээ авхуулсан. Анх шүүгдэгчийн зүгээс гар гэмтсэн гэж гомдол гаргаад явж байх үед н.******* нь гомдол саналгүй гэж байснаа сүүлийн шүүх хуралдаан дээр би гомдолтой гээд ороод ирсэн. н.******* бичлэгээ үзээд юу ч хэлж чадаагүй. Тэгэхээр шүүгэдгчийн эхнэр л нь тухайн үед шүүгчтэй маргаж байсан байна. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээгээ авчихсан байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “намайг хохирогчоор шүүх хуралдаанд оролцох байсан ч намайг оролцуулаагүй учраас шүүгчээс тайлбар авч байсан. Ингээд нөхрийн хамтаар шүүгчийн өрөөнд байхад цагдаагийн албан хаагч Хатанбаатар нар нь шүүгчийн өнөөрөөс гаргаж зодсон” гэх асуудлаар гомдол ирсэн. Ингээд цагдаа нар нь А.*******ыг зодсон нөхцөл байдал үүсээгүй бөгөөд н.******* болон А.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тухайн үед А.******* нь эхнэрийн хамт шүүхийн байранд чанга дуугарч хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу гэсэн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй учраас цагдаа нар нь хүчээр шүүгчийн өрөөнөөс гаргасан. Ингээд шүүхийн 2 давхарт шүүгдэгч нь хохирогч н.*******ын гуянаас хазсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Иймд яллах дүгнэлт үндэслэлтэй байсан. ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 115 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******од холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.
2.Шүүгдэгч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Я.*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх хэрэгт холбогдсон байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газраас А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч А.*******од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож А.*******ыг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
3.Шүүгдэгч А.******* нь тухайн гэмт хэрэгт холбогдох тус сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн өрөөнд түүний зөвшөөрлөөр эхнэрийн хамт орсон бөгөөд түүний эхнэр Б.******* чанга дуугаар орилж хашхиран маргаан үүсгэсний улмаас шүүгчийн өрөөнөөс гарч явахыг шаардахад гарахгүй байсан, улмаар Цагдаагийн албан хаагчид тэднийг албадан гаргасан, улмаар шүүхийн хэвийн бус үйл ажиллагааг алдагдуулсан, чанга дуугаар орилж хашхирсан зөрчилд тэднийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-д зааснаар арга хэмжээ авч шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.
Тухайн үед шүүгдэгч А.******* цагдаагийн албан хаагч хохирогч Я.*******ын хууль ёсны үйлдлийг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хангалттай нотлогдоогүй эргэлзээ бүхий байдал үүссэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ыг өгсөн: “...2023 оны 01 сарын 05-ны өдөр болсон процессын талаар гэрч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, өгсөн тайлбарууд бүгд худлаа байна. …Шүүх хуралдаанд тэгвэл яагаад оруулаагүй юм бэ, хохирогчоор татсан юм бол яагаад оруулаагүй юм гэсэн чинь би мэдэхгүй шүүгчээс асуу гээд ******* шүүгч өрөөнөөсөө гарч ирсэн. ******* шүүгч энэ юун хүмүүс юм бэ гээд Халиунд холбогдох байрны хүмүүс байна гэсэн чинь наашаа ороод ир гээд орсон. …Би та нарыг 26 сая төгрөгтэй чинь үлдээж байгаа дээр та нар бараг баярла ухааны юм ярьсан. Тэгэхээр нь би шүүгчээс асуугаад дуусгачихсан чинь ******* орж ирэнгүүтээ шууд намайг сандал дээрээс татаж унагангуут л нь тэр ******* байсан юм уу ******* байсан юм уу би тэрийг нь бол харж чадаагүй. …Чирч гаргаад энэ ******* шүүгчийн өрөөний үүдэнд өвдөг нь толгой дээр өвдөглөж дараад ард гар гавласан. Тэгээд гавлачхаад татаж босгож ирээд доошоо шатын уруу явж байхдаа намайг чи муу ер нь ямар даварчихсан пиз** вэ гээд ******* намайг цохисон. Чи яагаад хүн цохиод байгаа юм бэ, чи зүгээр байгаарай гээд *******тай би өндөр дугаар ярилцсан. Тэгээд доошоо буугаад арктай өрөө рүү оруулсан. Тэгээд өрөө рүү оруулангуутаа чи муу ер нь яагаад далжганаад байгаа пиз** вэ гээд ахиад цохисон. Чи яагаад хүний биед халдаад байгаа юм бэ гээд нэг тийм зүйл болсон.” гэх,
Хохирогч Я.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Тухайн өдрийн 11 цаг 50 минутад иргэн Б.*******, А.******* нар нь шүүхийн бичиг хүргэгч Л.*******оос захирамж гардаж аваад л ерөнхий шүүгчийн туслах Б.*******тай уулзахаар 201 тоот өрөө рүү дэд ахлагч *******ий хамт орсон. Удалгүй 201 тоот өрөөний дотроос шүүгчийн туслахтай маргалдаж өндөр дуугаар орилж хашхирч байх үед би очсон, гэтэл ерөнхий шүүгч Б.******* өрөөнөөсөө гарч ирэн юу болсон талаар асууж тухайн хоёр иргэнийг өрөөндөө дуудан оруулаад тэдэнд ерөнхий шүүгч Б.******* захирамжийг тухайн хоёр иргэнд тайлбарлахад өөдөөс нь орилж хашхирч тайлбарыг сонсохгүй хэрүүл маргаан үүсгэж танхайрах үйлдэл гаргаж шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах үйлдэл гаргасан. Тухайн хоёр иргэн нь алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэн хувцаснаас зуурч алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул энэ үйлдлээ зогсоохыг шаардахад уг үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул камерын бичлэг хийж гарт нь өчиг мэх хийж, гарыг нь ард нь гавлаж шүүхийн түр саатуулах байранд оруулсан. Би цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн шүүгчийн өрөөнөөс гарган ШШАБХХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.*******д уг байдлыг танилцуулан хүлээлгэн өгсөн.... Иргэн А.******* шаардлага эсэргүүцээд өрөөнөөс гарахгүй байсан тул би түүнийг гаргах гэж албадлага хэрэглэж түүнийг гавлах гээд өчиг мэх хийж дарах үед миний зүүн талын гуяны дотор талд хазсан. Тэгээд би *******г доош буулгаж гав авчруулж гавласан. Харин гэтэл эхнэр ******* нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Өөрөөр миний биед халдаж зодсон зүйл байхгүй. Харин биднийг маш их хэл амаар доромжилсон.... Орилж бахираад үгэнд орохгүй шаардлага эсэргүүцээд байсан..." гэх /хх-ийн 65-р тал/,
Гэрч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Тэгээд ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг тухайн хоёр иргэнд тайлбарлахад үгийг нь сонсохгүй орилж, хашхирч хэрүүл маргаан үүсгэж танхайрах үйлдэл гаргаж шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулж эхэлсэн. Мөн ерөнхий шүүгч Б.*******ий эрх үүрэгт халдаж хэрүүл маргаан санаатай хийж, тайлбарыг нь сонсохгүй танхайраад байсан тул шүүгч хоёр иргэнийг өрөөнөөс гарга гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Д.*******, миний бие тухайн хоёр иргэнийг ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарна уу, санал хүсэлт байвал өргөдлөөр хандах ёстой гэж хэлэхэд тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж албаны хувцаснаас зуурч зулгаан алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул энэ үйлдлээ таслан зогсоох талаар дахин сануулсан. Улмаар дээрх иргэд үйлдлээ таслан зогсоохгүй байсан тул камерын бичлэг хийж баримтжуулах үед цагдаагийн ахлах ахлагч Я.******* ирсэн тэгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч хэрэглэж гарт нь өчиг мэх хийж, гарыг нь ард нь гавлаж шүүхийн түр саатуулах өрөөнд оруулсан.... Миний биед халдсан зүйл байхгүй, харин тэд *******ын хувцаснаас зулгааж зууралдаад байсан. ... Би эрх чөлөөнд нь халдаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Харин дээрх иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж танхайрсан..." гэх, /хх-ийн 67-р тал/,
Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Тэгээд тухайн иргэд шүүгчийн туслах Б.*******тай өндөр дуугаар орилж, маргалдан, тайлбарлаж байгаа шүүгчийн захирамжийг сонсохгүй хашхираад байх үед шүүгчийн туслах Б.******* нь намайг хурлын заал руу хуралд орох гэж байхад дуудсан. Тэгээд би ерөнхий шүүгч Б.*******гийн өрөөнд яваад ортол иргэн Б.*******, А.******* нар нь ерөнхий шүүгч Б.*******тэй маргалдаж, хэрэлдсэн байдалтай байсан. Ерөнхий шүүгч Б.******* дээрх иргэдэд 30 орчим минутын турш гаргасан шийдвэрийнхээ тухай тайлбарлаж өгөхөд тэд тайлбарыг сонсохгүй, чанга дуугаар орилж маргаан үүсгэж танхайрч шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах үйлдэл гаргаж танхайрсан. Энэ үед ерөнхий шүүгч Б.******* иргэн Б.*******, А.******* нарыг өөрийнхөө өрөөнөөс гарга гэсний дагуу иргэн Б.*******, А.******* нарыг та хоёр одоо энэ өрөөнөөс гарна уу гэж шаардлага тавихад гарахгүй гэж хашхираад шаардлага эсэргүүцсэн. Тэгээд санал хүсэлт байвал өргөдлөөр хандаж болох талаар хэлж ярихад мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж хувцаснаас зуурч, алба хаагчийн биед халдаж танхайрсан үйлдэл гаргасан тул уг үйлдлээ таслан зогсоох талаар 3 удаа сануулж, цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу биеийн хүч хэрэглэн ерөнхий шүүгчийн өрөөнөөс гаргасан. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар баримтжуулахыг шүүгчийн туслах Б.*******д хэлж, танхайрсан иргэн А. *******ын гарт нь өчиг мэх хийхэд үйлдлээ зогсоохгүй эсэргүүцээд байхаар нь А.*******ын гарыг ард нь гавлаж шүүхийн түр саатуулах байранд оруулсан. .... Би эхлээд ерөнхий шүүгчийн өрөөнөөс гарч гав аваад буцаад орох үед ******* нь ахлах ахлагч Я.*******ын нүүр лүү нь гараараа цохисон. Дараа нь ахлах ахлагч Я.******* надад "нөхөр нь /*******/ миний гуяны дотор талаас хазсан гэж ярьж байсан. Б.*******, А.******* нарын хувьд биднийг хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг эсэргүүцэж хашхираад байсан..." гэх /хх-ийн 71-р тал/,
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:"... Тэгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэдгийгээ илэрхийлж уурласан бухимдсан байдалтай орилж бахираад байсан. Тухайн үед харуулын цагдаа ******* түүнд нам дуугаар ярих, тайван байх талаар шаардлага тавьсан боловч түүний шаардлагыг үл тоож биелүүлэхгүй, чи дуугүй бай, би хохирчхоод байна, тэр *******тэй чинь уулзана гээд орилоод байсан. Тэр үед ерөнхий шүүгч ******* өрөөнөөсөө гарч ирэхэд нь би Б.*******, А.******* нарыг танилцуулсан. Тэгээд ерөнхий шүүгч дээрх хоёр иргэнийг өрөөндөө дагуулж ороод шүүхийн шийдвэр болон цаашид гомдол, хүсэлт гаргах эрхтэй гэдгийг тайлбарлаж өгсөн боловч огт сонсохгүйгээр өндөр дуугаар "та нар таньдаг хүмүүсийнхээ талд үйлчиллээ" гэх утга бүхий зүйлийг яриад орилоод байсан. Би тэр үед харуулын цагдаа *******ий хамт шүүгчийн өрөөнд цуг байсан. Тухайн үед хамгаалалтын цагдаа нар ч түүнд шаардлага тавьсан боловч үл тоосон, үл хүндэтгэсэн, шаардлагыг эсэргүүцээд байсан. Тэгээд ерөнхий шүүгч тэд нарт хуульд заасан эрхийг нь тайлбарлаж өгөөд өрөөнөөс гарах шаардлагыг тавьсан боловч гарахгүй хэрүүл хийгээд орилж бахираад байсан тул хамгаалалтын цагдаа *******, ******* нар *******ыг өрөөнөөс гарахыг шаардахад гарахгүй, босохгүй байсан тул тэд түүнийг өрөөнөөс хүчээр /хоёр талаас нь чирч/ гаргаж манай өрөөгөөр дамжуулж коридорт гаргасан. Энэ хугацаанд ******* ерөнхий шүүгчийн өрөөнд чанга, өндөр дуугаар яриад байсан. ******* цагдаа буцаж ороод *******г өрөөнөөс гаргасан бөгөөд тухайн үед ******* ахын араас цохих эсхүл түлхэх шинжтэй үйлдэл хийх гээд очиход ******* урдуур нь орж зогсоосон. Коридорт ******* нь *******ын шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь зууралдаад байсан тул ******* түүний гарыг өчиж дарсан. Түүнээс хойш болсон асуудлыг хараагүй. ******* нь шүүгчийн өрөөнөөс гарахгүй, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж зууралдаад, *******, ******* нар хоёулаа л өрөөнөөс гарахгүй гэж зүтгээд, тавьсан шаардлагыг нь эсэргүүцээд байсан..." гэх /хх-ийн 73-р тал/ мэдүүлгүүд,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай "1. Я.*******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон" гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдоогүй, хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн тухайн үйл явдлыг гар утсаар бичлэг хийн баримтжуулан ирүүлсэн видео бичлэгээр А.*******ын эсрэг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй, өөрөөр хэлбэл хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байхгүй, гэмт хэргийн шинжгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий болсон байна.
5.Иймд анхан таны шүүхээс шүүгдэгч А.*******ыг энэхүү гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг холбогдох бүхий л баримт нотолгоог шалгасан боловч эргэлзээтэй гэх үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хангах үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ