| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01508/И |
| Дугаар | 307/ШШ2025/02219 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 307/ШШ2025/02219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01508/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч Т.Жавхлантөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, утас: *******),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* нарт холбогдох,
“Гэм хорын хохиролд 75,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,
Хариуцагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Л.*******,
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Г.******* нь Дархан-Уул аймгийн ******* тоотод нөхөр С. хамт 1996 оны 10-р сарын 18-наас эхлэн амьдарч байгаад, ******* өргөдөл гарган уг байрыг 1997 оны 9-р сарын 25-нд хувьчлан авч, дугаартай гэрчилгээ авсан. Уг гэрчилгээний өмчлөгчөөр , хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнээр Г.******* бүртгэгдсэн бөгөөд энэ нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Нөхөр С. бид хоёр 1992 онд хууль ёсны гэр бүл болсон боловч, хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2000 оноос би Улаанбаатар хотод, нөхөр маань дээрх байрандаа үлдэж Дархандаа амьдарч байгаад 2018 оны 10-р сарын 31-нд өвчний улмаас нас барсан. Ингээд хөрөнгийн асуудлаа шийдэх гэтэл нөхөр С. надад мэдэгдэлгүйгээр 2002 оны 3-р сарын 25-нд тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг "Дахин олголт" гэж хуурамчаар бичүүлэн авч, Улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлснээр бусдад зарагдаж, хэд хэдэн хүнд дамжин зарагдсаар одоо Ж. гэдэг хүн худалдан авч, оршин сууж байна. Ийнхүү миний орон сууцыг хамтран өмчлөх эрх зөрчигдсөнийг би 2019 онд мэдэж, тэр цагаас хойш хөөцөлдсөөр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Улаанбаатар хот дахь Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Дархан-Уул аймгийн ******* хандахад, ******* дарга Б.: "...2002 онд иргэн С. агсанд "Дахин олголт" гэж бичиж олгосон дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний үндэслэл баримт, тогтоол шийдвэр тус товчоонд болон аймгийн архивт байхгүй байна" гэсэн хариуг албан ёсоор өгсөн бөгөөд сүүлд олгосон гэрчилгээ нь хууль бусаар олгогдож, намайг үндэслэлгүйгээр хассан нь тодорхой болсон. Иймд би Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхүүдэд хандсан боловч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба байраа эргүүлж авч чадахгүй болсноо ойлгосон. Миний эрх зөрчигдсөн талаар мэдээд хөөцөлдөх үед Ковид цар тахал гарч, хаашаа ч явсан хорио цээр, хязгаарлалтад орсоор хугацаа алдсан бөгөөд үүнийг шүүх харгалзан үздэггүй нь харамсалтай. Манай байрны анх хувьчлагдсан гэрчилгээ надад хадгалагдаж байсан бөгөөд талийгаач нөхөр С. байрыг надад хэлэлгүйгээр зарахын тулд хуурамч гэрчилгээг "Дахин олголт" гэж ******* бичүүлэн авч, Улсын бүртгэлд ганцхан өөрийн өмч мэтээр бүртгүүлсэн байсан. Үүнийг би ******* буруутай, хариуцлагагүй ажиллагаанаас болсон гэж үзэн гомдолтой байна. ******* нь "Дахин олголт" гэж гэрчилгээ бичиж өгөхдөө зөвхөн С. агсны үгээр бичиж олгосон нь "******* бүртгэл болон архивт" бичиг баримтад өөрчлөлт хийгээгүйгээс харагддаг. Хэрэв анх хувьчлагдсан тогтоолыг үзэж харсан бол "Г.*******" миний бие уг байрыг хувьчлан авсан хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой байсан. Сүүлд хуурамчаар авсан гэрчилгээг аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэс бүртгэхдээ мөн л тухайн байрны "хувийн хэрэг болон дэлгэрэнгүй лавлагаан дээр хамтран өмчлөгч Г.******* миний нэр байсаар байхад үзэж харалгүйгээр хариуцлагагүй хандаж, намайг орхигдуулж, зөвхөн С. нэр дээр гарсан гэрчилгээг бүртгэж өгсөн байдаг. Ингэж төрийн байгууллагуудын хариуцлагагүй ажиллагаанаас болж би, анх хувьчилж авсан байрнаасаа хууль бусаар хасагдаж, орон сууц өмчлөх эрх маань ноцтой зөрчигдсөн бөгөөд алдсан байрнаасаа ноогдох хувиа ч авах боломжгүй болж, олон хүнд дамжин зарагдсан байдаг ба уг авсан эзэд нь "хууль зөрчөөгүй шударгаар худалдан авсан" гээд сууж байна. Иймд Орон сууц өмчлөх эрхийг маань зөрчин хууль бус үйлдэл хийж хуурамч гэрчилгээ бичиж өгсөн Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны ******* болон анхнаасаа орон сууц хувьчлах тогтоолоор хувьчлагдаж миний нэр бүртгэлтэй байхад, тогтоол шийдвэрийг үзэж харалгүй зөвхөн С. нэр дээр бүртгэл хийж өгсөн ******* гэх төрийн байгууллагуудаас болж надад хохирол учирсан гэж үзээд, эдгээр байгууллагуудаас 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би дээрх байрыг одоогийн ханшаар 150,000,000 төгрөг гэж үнэлэн, хоёр хүний өмч байсан учир өөрт ноогдох 50 хувийн үнэ 75 сая төгрөгийг нэхэж байгаа бөгөөд дээрх хоёр байгууллагад тэнцүү хуваан нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж, надад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“С., Г.******* нар нь 1992 оноос хамтран амьдарч 1999 оноос гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдарч байх хугацаандаа *******нд орон сууцыг хувьчлан авах тухай өргөдөл гаргаж, ******* нь тус өргөдлийг хүлээн авч 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар С.ад ам бүлийн тоо 2, ******* тоот байрыг хувьчилж, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хамтран өмчлөгч гишүүнээр Г.*******ын нэрийг "цэнхэр дэвтрийн" 2 дугаар хуудаст бичиж өгсөн байна. Харин С. 2002 оны 03-р сарын 25-ны өдөр *******ноос 1997 оны 09-р сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Орон сууц өмчлөх гэрчилгээг дахин гаргуулж, тухайн үед мөрдөж байсан "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай" хууль (1997-2003 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна гэж зааснаар 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэн өмчлөх эрх баталгаажсан байна. Мөн ******* нотлох баримтаар ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанд 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд Г.******* нарыг холбогдох материалуудыг хавсарган хамт бүртгэсэн байсан.
Иймд Г.*******ын нэр үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд бичигдсэн тул нэхэмжлэлд гаргасан шаардлагыг ******* хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагчаас хасаж өгнө үү. Мөн Г.*******ын гаргаж буй нэхэмжлэлд тус байрыг одоогийн ханшаар 150 сая гэж үнэлсэн, үүнээс 2 хүний дундын өмч гэж тооцоод 75 сая гэсэн үнэлгээ тогтоосон нотлох баримт шаардлагатай тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1 “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэсэн заалтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж, Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Дархан сум ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг анх удаа 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлэхэд дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч байхгүй байсан бөгөөд энэ нь *******ны 2000 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байгаа бөгөөд уг тогтоол нь манай архивт хадгалагдаж байна. *******ноос олгосон гэрчилгээг үндэслэн тухайн үед мөрдөж байсан "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай" хуульд заасны дагуу бүртгэлийг хөтөлсөн. Үүнээс үзэхэд тухайн төрөөс хувьчилсан орон сууцыг анх удаа бүртгэхдээ ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчсөн, эсвэл бүртгэл хүчингүйд тооцуулахаар хууль хяналтын байгууллагын шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт энэ өдрийг хүртэл бүртгэгдээгүй нь иргэн Г.*******ад гэм хор учирсан гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Татварын газрын 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 416 дугаартай тодорхойлолт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, № дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №22325 дугаартай Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 1997 оны 09 сарын 23-ны өдрийн тодорхойлолт, 1997 оны 09 сарын 23-ны өдрийн Ам бүлийн тодорхойлолт, мөн өдрийн мөнгөний баримт, Хувьчлах сууцны анхдагч үнэлгээ, 1997 оны 09 сарын 25-ны өдрийн ******* гаргасан өргөдөл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, 2022 оны 06 сарын 20-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дугаартай Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж, дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 2004.04.09-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, 0049454 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өргөдөл, *******ны 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 26 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 8/1409 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг зэргийг баримтаар гаргаж өгсөн. (хх 3-25, 84 хуудас)
5.Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Дархан-Уул аймаг ******* 2000 оны 01 сарын 13-ны өдрийн 29 дугаартай “Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” тогтоол, түүний хавсралт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 44, 52 хуудас)
6.Шүүхээс зохигчийн хүсэлтээр 2024 оны 11 сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг ******* 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дугаартай “Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай” хурлын тогтоол, 2002 оны 04 сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 2002 оны 04 сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Ч. иргэний үнэмлэх, дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 22325 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, 1997 оны 09 сарын 23-ны өдрийн орон сууцны байцаагчийн тодорхойлолт, 1997 оны 09 сарын 23-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, 2000 оны 01 сарын 18 /13/-ны өдрийн 29 дугаартай Дархан-Уул аймаг ******* хурлын тогтоол, 2004 оны 02 сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2004 оны 02 сарын 02-ны өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, 2004 оны 01 сарын 09-ний өдрийн 000101517 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгүүд, 0049454 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Ч. иргэний үнэмлэх, 2004 оны 01 сарын 09-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээ, 2002 оны 04 сарын 22-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, хувийн хэргийн тусгай хуудас гэх баримт,*******-ийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийж авсан баримтууд зэргийг бүрдүүлсэн болно. (хх 59, 60, 86-93, 130- 142, 161-186, 188-242 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг "...Нөхөр С.тай 1992 оноос эхлэн хамт амьдарч 1999 онд гэр бүлээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаандаа буюу 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, ******* тоот 3 өрөө орон сууцыг хувьчлан авч дугаартай орон сууц өмчлөх гэрчилгээ авсан, уг гэрчилгээ дээр өмчлөгч С., хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүнээр Г.******* миний нэр бүртгэгдсэн бөгөөд бидний гэр бүлийн дундын хөрөнгө юм. Бид 2000 оноос эхлэн тусдаа амьдарсан ба С. 2002 онд надад мэдэгдэлгүйгээр хуурамч “Дахин олголт” гэх гэрчилгээг *******ноос дахин гаргуулан авч, улсын бүртгэлд ганцхан өөрийн өмч мэтээр бүртгүүлэн бусдад худалдсан байна. Энэ нь ******* үндэслэлгүйгээр миний нэрийг хасаж дахин олголтын журмаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хууль бус үйлдэл болон Улсын бүртгэлийн хэлтсийн анхны баримтад миний нэр байхад хариуцлагагүйгээр ганц хүний нэр дээр бүртгэл хийсэн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иймээс орон сууц өмчлөх эрхийг маань зөрчин хууль бус үйлдэл хийж хуурамч гэрчилгээ бичиж өгсөн ******* болон анхнаасаа орон сууц хувьчлах тогтоолоор хувьчлагдаж миний нэр бүртгэлтэй байхад, тогтоол шийдвэрийг үзэж харалгүй зөвхөн С. нэр дээр бүртгэл хийсэн ******* гэх төрийн байгууллагуудаас болж надад хохирол учирсан тул эдгээр байгууллагуудаас 75,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би дээрх байрыг одоогийн ханшаар 150,000,000 төгрөг гэж үнэлэн, хоёр хүний өмч байсан учир өөрт ногдох 50 хувийн үнэ 75,000,000 төгрөгийг хоёр байгууллагад тэнцүү хуваан нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ******* нь "...*******ноос олгосон “Дахин олголт”-ын өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч байгаагүй тул тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу бүртгэлийг хөтөлсөн. Тухайн бүртгэлийг хийхэд манай байгууллагын буруутай үйлдэл байсан гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
4.Хариуцагч ******* нь "...1997 оны 09 сарын 25-ны өдөр олгогдсон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Нэхэмжлэгч өөрөө орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ баталгаажуулах үүрэгтэй бөгөөд хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээг аваагүй байна. ******* нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгохдоо хэн нэгэн гуравдагч этгээд бус өмчлөгч С.ад олгосон бөгөөд өмнөх 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дугаартай тогтоолыг үндэслэж олгосон. Тухайн үеийн баримтууд архивт байхгүй байгаа учраас ямар баримтыг үндэслэн дахин гэрчилгээ олгосныг хэлж мэдэхгүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлаж, маргаж байна.
5.1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь С.тай 1992 оны 09 сарын 11-ны өдөр гэр бүл болсныг 1999 оны 09 сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон. С. нь 2018 оны 10 сарын 31-ний өдөр нас барсан, тэд гэрлэлтээ цуцлуулаагүй байсан үйл баримт тогтоогдож байна. (хх 11,12,13 хуудас)
5.2.Нэхэмжлэгч Г.******* болон С. нар нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг Дархан-Уул аймгийн Орон сууц хуваарилах комиссын №22325 дугаартай гэрчилгээгээр 1996 оны 10 сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж, *******ны 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор орон сууцыг хувьчлан авч, орон сууц өмчлөх эрхийн Да дугаартай гэрчилгээ олгогдсон байна. (хх 7, 8, 9, 10, 90, 91 хуудас)
Тус Да дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд “...*******ны 1997.09.30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор ******* тоот 46 ам метр сууцны талбай бүхий 3 өрөө орон сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 1997.10.01-ний өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлэв. Хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд: ******* *******” гэсэн байх бөгөөд энэ гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.
5.3.Ингээд С. нь 2002 оны 03 сарын 25-ны өдөр дугаартай орон сууц өмчлөх гэрчилгээг *******ноос “Дахин олголт” гэж авч 2002 оны 04 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлжээ.
2002 оны 03 сарын 25-ны өдрийн дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд “...*******ны 1997.09.30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор ******* тоот 3 өрөө орон сууцыг дундын эзэмшлийн оногдох хэсгийн хамт хувьчлан авсан тул 1997.09.30-ны өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлэв” гэж бичигдсэн байх бөгөөд хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд хэсэг хоосон буюу нэхэмжлэгч Г.*******ын нэр бичигдээгүй байна.
Шүүхээс 2025 оны 10 сарын 28-ны өдөр *******т хадгалагдаж буй эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай хувийн хэрэгт үзлэг хийхэд *******ны 2000 оны 01 сарын 18/13/-ны өдрийн 29 дугаартай “...Хавсралт 1-д нэр бүхий 110 иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосугай” гэх тогтоол, түүний хавсралт №1 “...18-д С., ам бүл: хоосон” гэх баримт,
Мөн *******ны 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дугаартай “...нэр бүхий 163 иргэнд /Хавсралт №1/ одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосугай” гэх тогтоол, тогтоолын хавсралт №1 “...9-д С., ам бүлийн тоо 2” гэх баримт авагдсан байна.
Тодруулбал, ******* нь *******ны 1997 оны 09 сарын 30-ны өдрийн 4 дугаартай тогтоол, 2000 оны 01 сарын 18/13/-ны өдрийн 29 дугаартай тогтоол, 2002 оны 03 сарын 25-ны өдрийн дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэн холбогдох бүртгэлийг хийсэн байна.
Хэрэгт авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “...2002/04/09-өмчлөгч Г.*******.С.” гэж нэхэмжлэгч Г.******* өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд үүнийг хариуцагч ******* нь сүүлд 2013 онд улсын бүртгэлийг цахимд шилжүүлэхэд гэрээт ажилчид цахим санд буруу бүртгэж оруулсан гэж тайлбарладаг.
С. нь 2004 оны 04 сарын 22-ны өдөр орон сууцыг Ч. худалдсан. Харин Ч. нь 2004 оны 01 сарын 09-ний өдөр А.Алтансүхэд бэлэглэлийн гэрээгээр, А.Алтансүх нь 2004 оны 02 сарын 02-ны өдөр Ж.д бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг тус тус шилжүүлжээ. (хх 14, 15, 18, 19, 20, 86-93, 30-141,142 хуудас)
5.4.Нэхэмжлэгчээс 2022 оны 06 сарын 23, 2022 оны 10 сарын 12-ны өдөр *******нд хандаж дээрх асуудлаар өргөдөл гаргасныг 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 26 дугаартай *******ны “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...иргэн С., Г.******* /хамтран эзэмших эрхтэй гэр бүлийн гишүүн/ нарт 1997.09.03-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор ******* тоот орон сууцыг хувьчлан дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 2002 онд иргэн С. нь “Дахин олголт” гэж бичиж олгосон өмчлөх эрхийн гэрчилгээний үндэслэл баримт материал, тогтоол тус товчоонд болон аймгийн архивт байхгүй байна. Иймд С. нэртэй дугаартай 2002.03.25-нд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй” ( хх 22-24 хуудас) гэж,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 8/1409 албан бичгээр “...таны 2020 оны 02 сарын 08-ны өдөр гаргасан гомдолтой холбогдуулан хариу өгч байна. Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2002.04.09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай *******ноос 2002.03.25-ны өдөр олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц хуваарилах комиссын 22325 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг зэрэг баримтыг үндэслэн бүртгэсэн байна. Таны өргөдөлд дурдсан С., Г.******* нарын өмчлөлийн дугаартай төрөөс хувьчилсан орон сууцны эрхийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд та гомдолд дурдсан асуудлаа *******нд хандаж шийдвэрлүүлсний үндсэн дээр тус байгууллагад хандана уу” гэж (хх 25 хуудас) тус тус хариу өгсөн.
5.5.Нэхэмжлэгч нь уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дугаартай Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжаар “...нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр захирамж байгаа үндэслэлээр Г.*******ын нэхэмжлэлтэй, *******, *******нд холбогдох “Орон сууц өмчлөх эрхийн 2002 оны 03 сарын 25-ны өдрийн 0094405 Да дугаартай гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, дээрх орон сууцыг бүртгэсэн 2002 оны 04 сарын 09-ний өдрийн дугаарын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж шийдвэрлэжээ. (хх 16, 17 хуудас)
5.6.”Хаан үнэлгээ” ХХК-аас Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай 42.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөгийн ханшаар 150,246,000 төгрөгөөр үнэлжээ. (хх 161-186 хуудас)
6.Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд маргааны зүйл нь хариуцагч нарын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгохдоо нэхэмжлэгчийн нэрийг орхигдуулсан, дахин олгосон өмчлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан эсэх шалтгаант холбоо, хохирол, хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчдын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд төрийн ажил, албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхдаа бусдад хохирол учруулсан бол тухайн албан хаагч биш, харин түүнийг ажиллуулж байгаа төсвийн байгууллага буюу төр уг хохирлыг хариуцна.
8.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, 75.2.4-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж тус тус заажээ.
Эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил мөн боловч энэ иргэний хэргийн маргааны зүйл нь өмчлөх эрх, төрийн байгууллагын үйл ажиллагаа буюу улсын бүртгэл, хувьчлалын асуудал тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ.
9.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Г.*******, С. нар 2000 оноос эхлэн тусдаа амьдарсан тухайн үеэс нэхэмжлэгчид гэр бүлийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дууссан байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч нь орон сууцны хувь тэнцүүгээр хамтран өмчлөх эрхтэй этгээдийн хувьд С. нь дахин олголтоор 2002 оны 03 сарын 25-ны өдөр дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авч улсын бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, 2004 онд орон сууцыг бусдад худалдсан байхад С.ыг нас барах хүртэл буюу 2018 он хүртэлх хугацаанд энэ асуудлыг мэдэх ёстой байсан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эрх бүхий бүртгэлийн байгууллагаас тодруулах, улмаар эрх бүхий байгууллагад хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар арга хэмжээ аваагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул түүний *******, ******* холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж зааснаар зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4253 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нотлох баримтаар гаргуулсан бөгөөд зохигчид тухайн хэргээс тухайлан судлуулах баримтгүй байсан тул тус хэргийг шийдвэрлэсэн 4253 дугаар шүүгчийн захирамжийг хуулбарлан хэрэгт үлдээсэн болно.
12.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох “Гэм хорын хохирол 75,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Т.ЖАВХЛАНТӨГС