| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02103/И |
| Дугаар | 307/ШШ2025/01840 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 307/ШШ2025/01840
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************* оршин байх, Д******* ДС ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************* тоот хаягт оршин суух, Б******* овогт М*******ийн О******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 508,025.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* ДС ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хэрэглэгч М******* овогтой О******* нь Дархан сумын ******************* тоотын дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 508,025.34 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 508,025.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Д******* ДС ТӨХК-ийн хариуцагч М.О*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага 508,025.34 төгрөгийн дулааны төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ДС ТӨХК нь хариуцагч М.О*******д холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 508,025.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу М.О*******д холбогдуулан гаргасан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 508,025.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, М.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д******* ДС ТӨХК нь хариуцагч М.О*******д холбогдуулан гаргасан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 508,025.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, М.О*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,891 төгрөгийн тал хувь болох 7,945.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,945.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ