Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2018\ШЦТ\143

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Өсвөр насны шүүгдэгч*******ын өмгөөлөгч И.Атарбямба,

Өсвөр насны шүүгдэгч*******ын хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******, *******ийн, *******, *******,*******ын *******, өсвөр насны шүүгдэгч*******,*******ы, ******* нарт холбогдох эрүүгийн 1818001050103 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,**************ийн *******, 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, өрөгч угсрагч мэргэжилтэй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн,******* ,*******ын,  *******, 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс  халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн,******, ********, *******, 2001 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

 

 

хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нар  нь урьдчилан үгсэж тохиролцон хамтарч 2018 оны 01 дүгээр сард Дархан- Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******" хүнсний дэлгүүрт нэвтэрч биет 1.090.000 төгрөг, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нар  нь урьдчилан үгсэж тохиролцож хамтран 2018 оны 01 дүгээр сард Дархан- Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн******* тоотод үйл ажиллагаа явуулах “*******" хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1 090 000 төгрөг, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэргийг авсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч *******ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 10-дын орчим байх өдрийг нь сайн санахгүй байна. Дархан сумын ******* тоот гэрээсээ дэлгүүр орох гэж яваад найз*******, ******* нартай Үйлчилгээний төвийн орчим 18 цагийн үед таарсан. Бид 3 уулзаад хэсэг юм ярьж байгаад Дархан сумын 7 дугаар багт байдаг “*******” дэлгүүрээс хулгай хийж болох юм байна лээ гэж тэр хоёрт намайг хэлэхэд*******, ******* нар зөвшөөрсөн. Бид гурвыг дэлгүүрт ороход 60 гаран насны эмэгтэй худалдагчаар ажиллаж байсан бөгөөд дэлгүүрийнхээ хойд талдаа амьдардаг байсан.*******, ******* хоёр ширхгээр тамхи авах гээд лангуу дээр очиж худалдагчийг нь саатуулж байх үед нь би дэлгүүрийн дотор талын төмөр хаалганы ард нуугдаж зогссон бөгөөд*******, ******* 2 ширхгээр тамхи аваад дэлгүүрээс гарсан. Тэр 2-ыг гараад явсны дараа дэлгүүрийн худалдагч эгч дэлгүүрээсээ гадна хаалгаа цоожлоод гэр рүүгээ явсны дараа би лангууных нь араар ороход дөрвөлжин хайрцаг дотор мөнгө байхаар нь аваад дэлгүүрийн вакум цонхны салхивчийг дотор талаас нь онгойлгоод гадагш гарч*******, ******* нар дээр очсон. Ингээд бид 3 дэлгүүрийн ойролцоох гудамжинд очоод хайрцаг дотор байсан мөнгийг тоолж үзэхэд 120 000 /зуун хорин мянган/ төгрөг байсан. Бид гурав мөнгийг тэнцүү хувааж авья гэхэд******* эхлээд хоол идье гээд Үйлчилгээний төв ороод “Мөрөн” хоолны газарт орж бид 3 хоол авч идсэн. Дараа нь хоолны газрын хажууд байдаг “Макс” РС тоглоомын газарт хоногоор тоглож хоносон. Тэгээд өглөө тоглоомын газраас гараад би тэр хоёроос салаад гэр рүүгээ явсан. Хулгай хийсэн мөнгө ч дууссан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа *******,******* нар надтай ирж уулзаад “*******” дэлгүүрээс дахин дээрх аргаараа хулгай хийе гэж надад хэлэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд******* найз *******ийг авч явахаар болсон. ******* аавынхаа машинтай бид гурвыг Толгойтод байх “*******” дэлгүүрийн гадна хүргэж өгчихөөд машинтайгаа гудамж уруудаад яваад өгсөн. *******,******* бид гурав “*******” дэлгүүрлүү орж мөн л дээрх аргаараа *******,******* хоёр хөгшин худалдагч эгчээс тамхи ширхгээр худалдан авч байх хооронд би дэлгүүрийн дотор талын хаалганы араар орж зогссон. Ингээд*******, ******* нар тамхи аваад дэлгүүрээс гараад явсны дараа худалдагч эгч дэлгүүрийн гадна хаалгыг түгжээд гэрлүүгээ яваад ороход нь би хаалганы араас гарч ирээд лангууны араар орж шар өнгийн хуванцар хайрцагтай мөнгийг аваад мөн л вакум цонхны салхивчийг дотроос нь онгойлгож дэлгүүрээс гарч явсан. Энэ мөнгөнөөс 50 000 төгрөгийг *******ид******* бензин хийгээрэй гэж хэлээд өгсөн. Харин үлдсэн нь 220 000 төгрөг байна гээд******* ******* бид хоёрт тус бүр 40 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг******* өөрөө авсан. Хайрцагтай мөнгийг анх******* л тоолсон. Яг хэдэн төгрөг байсныг ******* бид хоёр мэдэхгүй. Харин мөнгөтэй байсан хайрцаг дотроос нэг хүний иргэний үнэмлэх, бас нэг хүний төрсний гэрчилгээ гарч ирснийг******* *******ид чамд байж байг гэж хэлээд машинд нь үлдээсэн. Ингээд *******ийн машинаар нь *******,******* бид гурав Үйлчилгээний төвийн орчим хүргүүлж буулгаад ******* явсан. Бид гурав хоол идээд РС тоглоод дуусгасан. Дараа нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг******* Харцага байцаагчид хураалгасан байсан. Хохиролд 363 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

 

            Өсвөр насны шүүгдэгч*******: *******ын өгсөн мэдүүлэгтэй адилхан. Хохиролд 303 000 төгрөг өгсөн гэх,  

 

            Шүүгдэгч *******ын: Яллах дүгэлтэд үнэн зөв бичсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Хохиролд 363 000 төгрөг өгсөн гэх,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Өсвөр насны шүүгдэгч*******ын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын дундуур хэдний өдөр гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна би танил *******, ******* бид хоёртой Үйлчилгээний төвийн орчим уулзахад ******* ******* бид хоёрт анх Толгойтод байдаг ******* дэлгүүрээс мөнгө хулгай хийе та 2 ороод худалдагчийг нь саатуулж бай би хаалганых нь араар зогсоод үлдье худалдагч эмээг гэрлүүгээ орохоор нь би дэлгүүрээс нь мөнгийг нь аваад гараад ирье гэхээр нь ******* бид хоёр зөвшөөрсөн.  ...Ингээд *******ын дэлгүүрээс авсан 120 000 орчим төгрөгөөр хоол идээд РС тоглоод дууссан. Дахин 5-6 хоногийн дараа байх гэж бодож байна яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна ахин ******* ******* бид хоёрт нөгөө дэлгүүрээс ахин мөнгө хулгай хийе гэхэд нь ******* бид хоёр зөвшөөрч миний танил ******* ахыг дуудаад машинаар нь Толгойтын ******* дэлгүүрийн гадаа хүргүүлсэн. ...хайрцагтай мөнгийг тоолоход 200 000 гаран төгрөг мөн хайрцаган дотор нь нэг иргэний үнэмлэх, нэг төрсний гэрчилгээ гарч ирсэн. ...энэ мөнгөөрөө би хоол идээд РС тоглоод үлдсэн мөнгөөрөө маргааш нь биржээс өмд авсан. Мөнгөний хайрцагнаас гарч ирсэн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг Харцага байцаагчид хураалгасан. *******, ******* нарыг зүгээс намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн юм байхгүй. Миний хувьд сайн дураараа *******, ******* нартай нийлж ******* дэлгүүрээс хулгай хийсэн гэх мэдүүлэг /хх 99-101/,

 

            Шүүгдэгч *******ын өгсөн: Хамгийн анхны удаа 2018 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна*******, ******* бид гурав Үйлчилгээний төвийн орчим байх “Макс” нэртэй РС тоглоомын газрын хавьд уулзахад*******, ******* бид хоёрт би гэрээсээ явмаар байна, ганцаараа байр түрээслэж амьдарна, ээжтэйгээ таарахгүй байна надад байр түрээслэх мөнгө хэрэгтэй байна, яаж мөнгө олох вэ гэсэн. Тэгсэн ******* Толгойтод байдаг ******* дэлгүүрийг ганц эмээ ажиллуулдаг юм байна лээ гурвуулаа тэр дэлгүүр оръё, та 2 эмээгээс тамхи аваад гар тэр хооронд би дэлгүүрийн дотор хаалганых нь араар орчихъё тэгээд та 2 гараад явахаар эмээ дэлгүүрийнхээ гадна хаалгаа цоожлоод гэрлүүгээ орохоор нь би мөнгийг нь авъя, тэгээд та 2 ахин юм авъя гээд эмээг дууд тэгэхээр нь би гаръя гэсэн. Энэ санааг******* бид 2 зөвшөөрсөн.  ...Ингээд эмээ дэлгүүрийнхээ гадна хаалгыг гаднаас нь цоожлоод гэрлүүгээ орсон. Тэгээд удалгүй *******,******* бид хоёрт мэдэгдэж******* бид 2 дахин эмээг гэрээс нь дуудаж гаргаж ирээд дэлгүүрээс юм авъя гэхэд эмээ дэлгүүрээ онгойлгож******* бид 2 эмээгээс чихэр худалдаж авч байх хооронд ******* хаалганы араас гарч дэлгүүрээс гарч явсан. Ингээд******* бид 2 дэлгүүрээс гараад гудамжинд очиж хулгайлсан мөнгөө хувааж авсан. 120 000 төгрөг байсан бөгөөд бид гурав нийлээд хоол идээд РС тоглоод дуусгасан. Ингээд үүнээс 7 орчим хоногийн дараа байх гэж бодож байна ******* мөнгө хэрэгтэй байна дахин ******* дэлгүүрээс түрүүний аргаараа хулгай хийе гэхэд******* бид 2 зөвшөөрсөн. Тухайн үед цаг орой болсон харанхуй байсан тул******* таньдаг ахыгаа дуудаад машинаар нь хүргүүлье гэж хэлээд ******* гэдэг хүний машинтай ахыгаа дуудсан. ...Ингээд*******, ******* бид гурав ******* дэлгүүрт орж ахин ******* дотор хаалганы араар зогсоод******* бид хоёр дэлгүүрээс юм авахад ******* хаалганы ард үлдсэн. Худалдагч эмээ юмаа зарчихаад******* бид хоёрыг гарах үед дэлгүүрийнхээ гадна хаалгыг цоожлоод гэрлүүгээ орсон. Энэ хооронд ******* дэлгүүрээс хайрцагтай мөнгийг нь хулгай хийгээд вакум цонхоор гарч ирсэн.******* хайрцагтай мөнгийг нь тоолж байгаад ******* бид хоёрт тус бүр 45 000 төгрөг өгсөн. ******* энэ мөнгөнөөс 60 000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг******* авсан.******* би өөрөө 80 000 төгрөг авлаа гэж байсан. Тэрнээс их мөнгө үлдсэнийг******* авсан байж болно. Сайн мэдэхгүй байна. Мөнгийг ******* бид хоёр тоолоогүй гэх мэдүүлэг /хх 106-108/,

 

            Хохирогч *******ийн өгсөн: 2018 оны 01 сарын 14-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд ******* дэлгүүрт орж ирчээд надаас нэг чихэр худалдаж авчихаад буцаад гараад явсан. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байхад манай хүүхэд намайг дуудаж халуун дээр нь хоолоо ид гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ орж хоолоо идэж байхад манай нохой хуцхаар нь гарсан чинь ямар нэгэн үзэгдэх хүн харагдаагүй байсан. Тэгээд би хоолоо идээд байж байсан чинь манай хашааны хаалгыг нэг хүн нүдээд байсан. Тэгээд гараад хартал дэлгүүрээс юм авах гэсэн юм гээд нэг хүн байж байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээ онгойлгож ороод байж байсан чинь манай дэлгүүрийн цонх онгорхой байсан. Жижиг хайрцаг дотор нүүрсний бэлэн 680 000 төгрөг, орлогын 290 000 төгрөг, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байсан чинь байхгүй болчихсон байсан. Манай дэлгүүр өдөрт 200 000-250 000 төгрөгийн орлого ордог. Би 6 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хажуугаар нь би мод, нүүрс зарж борлуулдаг. Тухайн өдөр алдсан мөнгө минь миний хэдэн өдрийн нүүрсний мөнгө 680 000 төгрөг хоёр өдрийн орлогын 290 000 төгрөг байсныг нь авсан байсан.  Манай хүүхэд 2018 оны 01 сарын эхээр портөр нүүрс авчирч өгч би нүүрсийг нь шуудайлж зардаг байсан. Тэгээд манай хүүхэд дахиж нэг авчрахдаа портерын тал нүүрс авчирсан тэрийг нь бас шуудайлж зарж байсан. Тухайн үед нүүрсээ зарж дуусаж байсан. Би нэг шуудай нүүрсийг нь 5000 төгрөгөөр зардаг байсан. Урьд нь 2018 оны 1 сарын эхээр хулгай орж байсан. Тухайн үед дэлгүүрээс 120 000 төгрөг алдаж байсан гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Ц.*******ийн өгсөн: Эдгээр хүмүүсээс би*******ыг танина.*******ы******* нь миний амьдарч байгаа байранд манай хажуугийн орцонд амьдардаг байсан учраас таньдаг. 2016 оны 7 дугаар сард анх танилцаж хөлбөмбөг хамт тоглодог байсан. Зүс танина. Бусдыг нь би сайн мэдэхгүй. Намайг энэ өдөр гэртээ байж байхад орой болсон байсан цагийг нь тодорхой санахгүй байна.******* намайг дуудаад байхаар нь гараад очтол******* нь *******, ******* гэх найзуудынхаа хамт байсан бөгөөд******* надаас машин чинь байна уу байвал Толгойт руу нэг айл руу бид гурвыг хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би аавын машиныг жолоодоод тэр гурвыг зам зааснаар явсаар байгаад Дархан сумын 7-р багт буюу Толгойтод байх “*******” хүнсний дэлгүүртэй айлын гадна тэр гурвыг хүргэж өгсөн. Тэр 3 замдаа надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд айл руу очих гэж байгаа гээд байсан. “*******" дэлгүүрийн гадаа ирсний дараа би тэр гурвыг та нар энэ дэлгүүр дээр дээр яах гэж ирсэн юм гэхэд******* нь надад агаа бид гурав энэ дэлгүүр лүү ороод мөнгө аваад гараад ирнэ гэсэн. Эхэндээ би сайн ойлгоогүй мөнгө авах ёстой л юм байх гэж бодсон. Тэгсэн******* надад ярихдаа дэлгүүр лүү бөөнөөрөө ороод тамхи аваад гарахаас өмнө нэг нь хаалганых нь араар ороод дэлгүүрт нуугдаад үлддэг тэгээд худалдагч нь гэрлүүгээ орохоор нь орлогын мөнгийг нь аваад цонхоор нь гараад ирдэг гэснээ урьд нь бид нар бас энэ дэлгүүрээс яг ингэж мөнгө хулгайлж  байсан юм гэсэн. Тэгэхээр нь би яах гэж ийм зүйл хийдэг юм хэрэггүй юм биш үү, баригдвал яах юм гэхэд *******, ******* нар зүгээрээ өмнө бас л бид нар энэ дэлгүүрээс ингэж мөнгө хулгайлсан. Баригдахгүй санаа зоволтгүй гэсэн. Тэгэхээр нь би тэд нарт би наад хэрэгт чинь оролцохгүй гэхэд******* тэгвэл та машинтайгаа доошоо очоод зогсож бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би доошоо уруудсан гудамжинд нь машинтайгаа ганцаараа очоод байж байхад*******, *******, ******* нар ойролцоогоор 30 гаран минутын дараа над дээр ирээд дэлгүүрээс мөнгө хулгай хийгээд гараад ирлээ гээд байсан. Хэдэн төгрөг тухайн дэлгүүрээс авсан талаараа надад тодорхой зүйл хэлээгүй. Хулгай хийсэн мөнгөнөөсөө надад 30 ширхэг 1000-тын дэвсгэрт тоолж өгөөд энэ мөнгөөр та машиндаа бензин хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгөөр нь аавынхаа 94-83 ДАР дугаартай тээврийн хэрэгсэлд бензин хийсэн.*******, *******, ******* нар Үйлчилгээний төв дээр бууна гэхээр нь би тэр гурвыг тэнд нь хүргэж өгөөд гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх 54-55/,

Гэрч *******гийн өгсөн: ******* дэлгүүр нь манай гэрийн урд гудамжинд байдаг. ******* дэлгүүрийн худалдагч нь ******* гэдэг хүүхэн байдаг. Тухайн дэлгүүрээс манайх хүнсний зүйл болон нүүрсээ худалдаж авдаг. Сүүлийн 7 жил гаран ******* дэлгүүрээс манайх нүүрс худалдаж авч байна гэх мэдүүлэг /хх /,

Гэрч*******гийн өгсөн: ******* нь нүүрс болон мод шуудайлж сүүлийн 5 жил зарж байгаа. Би ганцаараа амьдардаг учраас жижиглэнгээр мод, нүүрсээ байнгын худалдаж авдаг. ******* нүүрсээ портероор бөөнд нь татаж авдаг гэх мэдүүлэг /хх 52/,  

Гэрч*******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхөр бид 2 гэртээ байж байхад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч дэслэгч Харцага гэж хүн манай нөхрийн ******* дугаар луу залгаад танай дүү хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна та дүүгээ аваад цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед л нөхөр бид хоёр *******ыг хэрэгт холбогдсоныг мэдсэн. Тухайн үед ******* Улаанбаатар хотод байсан тул ээж рүү залгаад *******ын дуудуулсан гэх мэдүүлэг /хх 56/,

Гэрч *******гийн өгсөн: Дархан-Уул аймгийн Цагдаагаас над руу яриад ******* гэдэг хүүхдийг таних уу гэхээр миний төрсөн дүү гэхэд хулгайн хэрэгт холбогдсон та хүрээд ир гэсэн. Ингээд би Улаанбаатарт байсан ******* луу залгаж дуудуулаад *******ыг ирэхээр нь өөрөөс нь болсон явдлыг асуухад ******* надад 2 найзтай нийлээд дэлгүүрээс хулгай хийсэн нь үнэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 59/,

Гэрч *******гийн өгсөн: Миний төрсөн охин буюу *******ын төрсөн эгч  над руу цагаан сарын өмнө утсаар яриад ******* хулгай хийсэн байна гэж хэлсэн. Ингээд *******ыг хэд хоногийн дараа гэртээ ирэхэд нь өөрөөс нь асуухад*******, ******* хоёртой ******* дэлгүүрээс 2 удаа хулгай хийсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 64/,

Иргэний хариуцагч*******гийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Миний гар утас руу Дарханы цагдаагаас ярьж байна гээд******* дэлгүүрээс хулгай хийсэн байна та цагдаа дээр хүрээд ир гэж ярьсан.  Тухайн үед би өөрөө ажилтай байсан тул нөхрийгөө явуулж болох уу гэхэд тэр цагдаа болно гэсэн. Ингээд манай нөхөр ******* цагдаа дээр ирж уулзчихаад гэртээ ирээд*******ыг дэлгүүрээс хулгай хийсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би хүү*******оос хулгай хийсэн чинь үнэн юм уу гэхэд******* надад үнэн, ээж би Толгойтод байдаг ******* дэлгүүрээс *******, ******* нарын хамт хулгай хийсэн. Анх дэлгүүрээс хулгай хийх санааг ******* гаргасан. ******* тэр дэлгүүрт ганц эмээ байдаг өөр хүн байдаггүй гэж хэлсэн гэсэн. Бид гурав нийлээд тэр дэлгүүрээс 2 удаа хулгай хийсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 87/,

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-83/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдахдаа байнгын үйл ажиллагаа явуулдаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн*******тоотод байрлах иргэн М.*******ийн өмчлөлийн 6-н нэрийн барааны ******* хүнсний дэлгүүрээс хоёр удаагийн үйлдлээр бэлэн 1 090 000 төгрөг, бусдын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг эд зүйлийг авсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан "үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид 1 090 000 төгрөгийн хохирол учруулсныг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгч нарын хавтаст хэргийн 84, 92, 109, 155, 156 дугаар хуудсанд авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ бүхий баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч*******ын хууль ёсны төлөөлөгч******* шүүх хуралдаанд шүүгдэгч нар 2 удаагийн үйлдлээр дэлгүүрт орохдоо нийт 360 000 төгрөг авсан гэж мэдүүлж байгааг анхаарч өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

 

             Дээрх хүсэлтийг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон оролцогч нарын мэдүүлгээс дүгнэвэл. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүсэлтийг гаргаагүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нөгөө талаар эхний үйлдлээр хохирогч 120 000 төгрөг алдсан, шүүгдэгч нар 120 000 төгрөг авснаа хүлээн мэдүүлдэг, дараагийн буюу 2 дахь удаагийн үйлдлээр хэдэн төгрөг авсанаа шүүгдэгч *******ын өгсөн: "... мөнгийг******* өөрөө авсан. Хайрцагтай мөнгийг анх******* л тоолсон. Яг хэдэн төгрөг байсныг ******* бид хоёр мэдэхгүй", шүүгдэгч *******ын өгсөн: "Гантогтох хайрцагтай мөнгийг нь тоолж байгаад ******* бид хоёрт тус бүр 45 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг******* авсан.******* би өөрөө 80 000 төгрөг авлаа гэж байсан. Тэрнээс их мөнгө үлдсэнийг******* авсан байж болно. Сайн мэдэхгүй байна. Мөнгийг ******* бид хоёр тоолоогүй" гэх мэдүүлгээр 220 000 төгрөг авсан гэдэг нь нотлогдоогүй. Мөн хохирогч М.*******ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтад тогтвортой өгсөн: "Тухайн өдөр алдсан мөнгө минь миний хэдэн өдрийн нүүрсний мөнгө 680 000 төгрөг хоёр өдрийн орлогын 290 000 төгрөг байсныг нь авсан байсан" гэх мэдүүлэг, дэлгүүрийн орлогыг тодорхойлсон хавтаст хэргийн 24-34-р хуудсанд авагдсан баримт зэргээр хохирогчийн дэлгүүрээс 2 дахь удаагийн үйлдлээр 970 000 төгрөг алдагдаагүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

 

            Хохирогч болон өмгөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 400 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүйгээс гадна байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 126, 130, 136-р дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 2 жил 1 сар хорих, өсвөр насны шүүгдэгч*******ыг 2 жил хорих ялаар шийтгэж,    

            шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэж учруулан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т оногдуулсан 2 жилийн хорих ялын биечлэн эдлэх ялыг хөнгөрүүлэн тогтоох,

             өсвөр насны шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй  байна.

 

Өсвөр насны шүүгдэгч*******ын өмгөөлөгч И.Атарбямбын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан*******од оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмаар оногдуулах санал оруулсан байна.

 

Өсвөр насны шүүгдэгч*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлий 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд хамаарахаар заасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлгийн Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмаар хуулийн 8.6 дугаар зүйлд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хуулийн 8.7 дугаар зүйлд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд зөвхөн хөнгөн гэмт гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хэрэглэх зохицуулалт байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Атарбямбын хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.    

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч**************ийн *******,******* *******ын *******, өсвөр насны шүүгдэгч**************ы******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс гэх 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч*******ыг 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******од оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

    

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ