Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 307/ШШ2025/02325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/03206/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах *******(итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

“******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцов.

(Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч *******нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...*******-д холбогдуулан 22,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн боловч тус  шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/13536 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******нь  *******-аас 22,725,000 төгрөгийг гаргуулан авч учирсан хохирлоо иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар шаардан авахын тулд ******* болон гүйцэтгэх захирал Д.******* эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч ******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн  сурвалжилж өгнө үүгэжээ.

2.Хүсэлт гаргагчаас *******-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/956 дугаартай итгэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/13536 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, “Эн ди жи партнерс” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай нэхэмжлэл, *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/67 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Эн ди жи партнерс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, *******-ийн дүрмийн нотариатаар батлуулсан хуулбар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ******* нарын байгуулсан 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. (хх 3-20 хуудас)

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч *******нь *******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/13536 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ******* нарын байгуулсан 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн КР-2-2006/34 дугаартай зээлийн гэрээ зэргээр ******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

5.Иймд ******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч *******нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* (РД:*******) болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч *******(итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, утас: *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4.******* нь Улаанбаатар хот, ******* байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН