| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2233001000011 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж
Прокурор Т.Солонго /цахим/
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, П.Батжаргал /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.*******од холбогдох эрүүгийн дугаартай, 150/2024/0088/Э индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.*
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан "Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэснийг зөрчин. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 05 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/181 дугаар захирамж гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан зумын Дөмбөн 4 дүгээр баг "Дархан АЗЗА" ТӨХК-ийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.*******од. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр баг 16 дугаар байрны зүүн талд байршилтай 360 м.кв газрыг М. *******д тус тус үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, давуу байдал бий болгосон, мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 05 дугаар тогтоол болон хавсралтаар Дөмбөн 4 дүгээр баг, Журмын хашаанаас зүүн хойд талд байршилтай 4200 м.кв газрыг хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад, Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 м.кв болгон нэмэгдүүлэн, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, улмаар өөрийн эхнэр Э.*******ийн үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх удирдпагыг хэрэгжүүлдэг "Эмээлт Уул" ХХК-ийг төлөөлүүлж Засаг даргын жолоочоор ажилладаг садангийн хүн болох М.*******ыг дуудпага худалдаанд оролцуулж, 7,200,000 төгрөгөөр худалдаж авахаар ялалт байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмшүүлэх тухай" А/181 дугаар захирамжаар 14986 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатай "Эмээлт Уул" ХХК-д эзэмшүүлж, өөртөө болон бусдад давуу байдал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор :
Шүүгдэгч******* овогт ******* /РД:*******/-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрээр тогтоож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаанд гадагш гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СD, шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Б.*******ын мэдүүлэг өгөхдөө ашигласан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүдийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Учир нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын 22 дахь хэсэгт тусгагдсан тус сумын Дөмбөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт журмын хашаанаас зүүн хойд талд байрлах 14986 м.кв талбай бүхий 4313005778 дугаарын нэгж талбартай газрын байршил дээрх газрын асуудал нь өмнө нь хянан шийдвэрлэгдээд дууссан асуудал байдаг. Тодруулбал хэрэг бүртгэлтийн 223300010 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 02 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу зөрчлийн шинжтэй арга хэмжээ авахуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас торгуулийн арга хэмжээ авч, уг газрыг хуульд нийцүүлэн авах талаар чиглэл, даалгавар өгөгдсөний дагуу хуульд нийцүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүхээс улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдээгүй, өмнө шийдвэрлэгдсэн асуудлыг дүгнэж буюу Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлаагүй, зохих шийдвэр гараагүй байхад “Эмээлт Уул” ХХК-д үхрийн ферм барих ажлыг эхлүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Мөн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол батлагдсан, үүний дагуу холбогдох төрийн байгууллагын шаардлагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу дуудлага худалдаа явагдаж, ялсан ялагч болох “Эмээлт Уул” ХХК-г батламжилсан байхад хууль зөрчсөн, холбогдох төрийн байгууллагад мэдэгдээгүй гэх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс хэргийн хүрээнд өгч буй дүгнэлт нь хэргийн бодит үйл баримттай огт нийцэхгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокуророос шүүхэд хүргүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс дүгнэлт өгөх ёстой атал хэргийн үйл баримтыг өөрчилсөн дүгнэлтийг өгч буюу яллах дүгнэлтээс хэтэрсэн, анхан шатны шүүхийн эрх мэдэлд олгогдоогүй эрхийг хэрэглэн шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ын хувьд шууд санаатай үйлдэл хийгээгүй, түүний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал харагддаг. Товчхондоо төрийн байгууллагын зүгээс хуульд нийцүүлэн зөрчил дутагдлыг арилга, хууль нийцүүл гэсэн шаардлага тавьж, үүрэг болгосны дагуу хуулийн дагуу дуудлага худалдааны ялагчаар тодорч “Эмээлт Уул” ХХК газрыг эзэмшилдээ авсан байхад хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлүй болжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан урьд нь хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа үндэслэл тогтоогддог. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай гэж хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан АЗЗА” ТӨХК-ийн зүүн хойно залгаа нийт 2800 м.кв талбай бүхий 4313005909 дугаарын нэгж талбар бүхий 2 газрыг 30 жилийн хугацаатай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай иргэн Дүвчигийн *******од, Дөмбөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 16 дугаар байрны зүүн талд байрлах 360 м.кв талбай бүхий 4313005908 дугаарын нэгж талбартай газрын 30 жилийн хугацаатай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай иргэн Мандалын *******д тус тус олгосон асуудал нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн асуудал байдаг.
Тухайн нэр бүхий иргэд нь өөрсдийн төслийг танилцуулж, сум орон нутагт буцалтгүй тусламжаар обьектууд барьж хүлээлгэн өгөх талаар харилцан тохиролцож, нийтлэг үйлчилгээний газартай гэрээ байгуулж ирсэн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33.5 дугаар зүйл, мөн хуулийн 33.1.2-т зааснаар Засаг даргын бүрэн эрхийн дагуу төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн байна.
Мөн л ямар нэгэн байдлаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, ашиг хонжоо харсан шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Түүнчлэн тухайн газрын гэрчилгээ гараагүй, сангийн мэдээлэлд ороогүй дан ганц захирамж гарсан төдий л байсан бөгөөд Б.******* нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирамжаа хүчингүй болгосон байдаг. Тухайн хэлбэрийн шинжтэй захиргааны зөрчлөө арилгасан гэсэн үг юм. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж нь өөртөө болон бусдад ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх гэсэн шууд санаатай үйлдэл байдаг. Гэтэл Б.*******ын үйлдэлд энэ шинж агуулагдаагүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан захиргааны хэм хэмжээний зөрчил болохыг дээрх үйл баримтууд тодорхой харуулдаг.
Тайлбарлавал захиргааны зөрчил дутагдлаа бүрэн төгсгөхөөс өмнө нь өөрийн шийдвэрээр хүчингүй болгож арилгасан, хуульд заасны дагуу төсөл шалгаруулах зарчмыг баримталсан, сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад анхаарч, улмаар сум орон нутгийн хөрөнгийг нэмэгдүүлэх, сумыг өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй болгох гэсэн санаа зорилготойгоор газар олгосон асуудал байна. Б.*******ын уг үйлдлүүдэд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.
Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч буй Б.Д******* нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлэг өгсөн байдаг. Учир нь Б.Д******* нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхөөс өмнө ажлаасаа халагдсан байдаг ба уг асуудлаас болж Б.*******од хувийн өс хонзонгоор зохиомол байдал үүсгэж, гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан бусад этгээдийн гэрчийн мэдүүлэг, баримтуудаар тогтоогдоно.
Түүнчлэн Б.*******ын захирамж гаргасан үйлдэл нь өөрт болон бусдад давуу байдал олгосон биш, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас, мөн газар зохион байгуулалтын болоод хуулийн мэргэжилтнүүд Сумын засаг даргад мэргэжил, арга зүйн туслалцаа хангалттай үзүүлээгүйгээс эрх бүхий акт гаргаж буй нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх хангалттай нөхцөл байдал гэж үзэж байгаа бөгөөд түүний үйлдэл нь Захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцаа байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтуудын жагсаалт байхгүй, уг баримтуудыг болоод өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн дүгнэлт, хийх үндэслэл болоогүй нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэх ойлголтыг төрүүлж байна.
Иймд Б.*******од холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн дугаар хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч П.Батжаргал би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээж аваад эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Улмаар улсын яллагч “ ... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн “ Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоол болон хавсралтаар Дөмбөн 4 дүгээр баг, Журмын хашаанаас зүүн хойд талд байршилтай 4200 мкв газрыг хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад, Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн “ Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 мкв болгон нэмэгдүүлэн, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, улмаар өөрийн эхнэр Э.*******ийн үүсгэн байгуулж, хувьцааг нь 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг “Эмээлт уул” ХХК-ийг төлөөлүүлж засаг даргын жолоочоор ажилладаг садангийн хүн болох М.*******ыг дуудлага худалдаанд оролцуулж, 7,200,000 төгрөгөөр худалдаж авахаар ялалт байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/181 дугаар захирамжаар 14986 мкв газрыг хөдөө аж ахуй үйлдвэрийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатай “Эмээлт уул” ХХК-д эзэмшүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн байна.” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. /3-р ХХ-221-229/
Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “4200 мкв газрыг 15,000 мкв болгон нэмэгдүүлсэн” гэх прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдож, хавтаст хэрэгт авагдсан ИТХ-ын 2022.01.19-ний өдрийн 05 дугаартай “ Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор хавсралтын 35-т “Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд Үхрийн ферм 15000 мкв” газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгагдаж, хэрэгжүүлэхийг засаг даргад үүрэг болгосон тогтоол, Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ” Хорин хоёр дахь газар: “Журмын хашааны зүүн хойд талд” Үхрийн фермийн зориулалттай 2 хүн өрсөлдөж ******* ХХК 7,700,000 төгрөгөөр ялалт байгуулж өнөөдрийн газрын дуудлага худалдаа дууслаа” гэх тэмдэглэл, дуудлага худалдааны дэнчин төлсөн баримт, “ Эмээлт уул” ХХК-иас 7,700,000 төгрөг төлсөн баримт, дуудлага худалдааны дэнчин 720,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтаар Эмээлт уул ХХК нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу 15,000 мкв газрыг эзэмшилдээ авсан үйл баримт нотлогдож шүүгдэгчийн гэм буруу үгүйсгэгдсэн. /1-р ХХ-165-170, 1-р ХХ-100,1-р ХХ-103-104, ХХ-97, 1-р ХХ-95/
Гэтэл анхан шатын шүүх шийтгэх тогтоолдоо “ ... прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөрөөр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Харин шүүх прокурорын яллах дүгнэлтийг өөрөөр дүгнэж байгаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэн яллах дүгнэлтэнд байхгүй үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байдаг. Тухайлбал:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнхдөлийн 2022.01.26-ны өдрийн “ Хэрэг бүртгэлтийн хэргийгхаах тухай тогтоол”-оор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын 2020.12.18-ны өдрийн 13 дугаар “ Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Сайхан сумын дөмбөн 4-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 1,5 га газрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2021.09 сараас 2021 оны 11 дүгээр сарын хооронд зөвшөөрөлгүй үхрийн ферм барьж, ашиглалтанд оруулж өөртөө давуу байдал бий болгосон гэх баримт нь гэмт хэргийн шинжгүй ба Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй гэх үндэслэлээр 223300010 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн 223300010 дугаар хэргийг ЭХХШТХ-ийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно. “ гэж зааснаар хүчингүй болгосон дээд шатны буюу аймгийн прокурорын шийдвэр гараагүй тул дээрх уг “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол” өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа.
Энэхүү 223300100 дугаартай хэрэг бүртгэлтийн хавтаст хэрэгт 223300010 дугаартай хэрэг бүртгэлтийн хаагдсан хэргээс хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан дээрх тогтоолыг хавсаргасан байдаг. / 2-р XX- 22-28 тал/
Гэтэл анхан шатны анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгох, улмаар яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх ажиллагааг алгасаж, “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, шийдвэр гаргаагүй байхад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******ийн компанид үхрийн фермийн хашаа, барилга барихыг зөвшөөрч бариулж байгаа үйлдэл”-ийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн 223300010 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийн үйл баримтыг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлт хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн.
Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал. шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.16 дугаар зүйлийн 3/-д “ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй,”, мөн зүйлийн 4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.” гэж заасан үндсэн эрхээ эдэлж, шүүгдэгч Б.*******ын эхнэр Э.******* “ Эмээлт уул” ХХК-ийг үүсгэн байгуулж, Сумын Иргэдийн хурлаас баталсан төлөвлөлтөнд орсон газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаанд хууль заасан журмын дагуу оролцож, ялж, дуудлага худалдааны үнийг төлсөн үйл баримт тогтоогдсоор байхад шүүгдэгЧийг өөртөө болон эхнэртээ давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл Э.******* нь сумын засаг даргын эхнэр учраас тухайн суманд аж ахуй эрхэлж болохгүй, газрын дуудлага худалдаанд орж болохгүй гэж шүүх дүгнэж байгаа нь түүнийг ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байна.
Иймд “... газрын хэмжээг 15,000 мкв болгон нэмэгдүүлж дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж өөртөө болон давуу давуу байдал бий болгосон ” гэх шүүгдэгч Б.*******од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ ... Газрын тухай хуульд зааснаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, шийдвэр гаргаагүй байхад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*******ийн компанид үхрийн фермийн хашаа, барилга барихыг зөвшөөрч бариулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна ” гэж яллах дүгнэлтэд зааснаас өөр үйл баримт, өөр үндэслэлээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” заасныг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх дараахь үндэслэлүүд байна.
2022.11.05-ны өдөр Д.*******, М.******* нарт газар олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гомдлоор үүссэн 223300100 дугаартай хэрэг бүртгэлтийн явцад Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Улаанаагийн 2023.02.02-ны өдрийн дугаар тогтоолоор мөн ИТХ-ын тогтоолоор баталсан 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралтын 22 дахь хэсэгт тусгагдсан тус сумын Дөмбөн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр журмын хашаанаас зүүн хойд талд байрлах 14986 мкв талбай бүхий 4313005778 дугаарын нэгж талбартай газрын байршил дээр өөрийн эхнэр Э.*******ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг “ Эмээлт уул” ХХК-ийн нэрийн өмнөөс хамаарал бүхий үеэл дүү М.*******ыг дуудлага худалдаанд оруулж, ялагчаар тодруулан дуудлага худалдааны үнэ болох 7,700,000 төгрөгийг төлүүлэн 2022.09.07-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар эзэмшүүлэх эрх олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үйлдэлд ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, энэ үндэслэл дээр “ 4200 мкв газрыг 15,000 мкв болгон нэмэгдүүлэн дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн” гэх үндэслэл нэмж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. / 2-р ХХ-49-56, 3-р ХХ-187-193, /
Хоёр. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” А/181 дугаар захирамж гаргаж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 47 дүгээр баг “Дархан АЗЗА” ТӨХК-ийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 мкв газрыг иргэн Д.*******од, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 47 дүгээр баг 16 дугаар байрны зүүн талд байршилтай 360 мкв газрыг М.*******д үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, давуу байдал бий болгосон гэх үйлдлийн талаар:
Дээрх иргэн Д.*******, М.******* хоёрт газар олгосон гэх үйлдлийнхээ талаар шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт“ ...Тухайн үед санхүүгийн хувьд хүндрэлтэй өөрсдөө орлого олох боломжгүй хот тохижилтын газар буюу төсийн байгууллагын машин тэрэг, техник, технологууд нь бүгдээрээ энд тэнд хувийн хүний хашаанд байдаг төрийн өмч эзэнгүйдээд байсан. Тэгээд хот тохижилтын газрыг аж ахуйн хашаатай болгоё гээд Газрын тухай хуулийг хэрэгжүүлээд төрийн байгууллагадаа газар олгосон. Яг тэрний хажууд төлөвлөгдсөн газар дээр хот тохижилтын хашаа, хогний машинууд дээр нь граж, агуулахыг өөрийн хөрөнгөөр барьж 2022 онд хэрэгжүүлнэ гэж иргэн *******, Хот тохижилтын газартай тохиролцоод хоорондоо гэрээ байгуулаад надад танилцуулсан. Энийг сумын Засаг даргын хувиар бас боломжтой зүйл байна гэж үзсэн... Үндсэн сэдэл нь сум орон нутгийнхаа төслийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан... иргэн *******д дуудлага худалдаа хийлгүйгээр газар олгосон асуудал.... энэ дээр нийтийн бие засах 00 барихаар болсон. Сумын төсөвт мөнгө байхгүй болохоор хэнээр хийлгэх вэ гэдэг асуудал үүснэ. Сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэл гэж их яриад байгаа тул хувийн хэвшлээр энийг хийлгэх бололцоо байна уу гэхэд 3,4 удаа өргөдөл өгөөд яваад байгаа танай хүсээд байгаа зүйлийг чинь хувийн хөрөнгөөрөө бариад өгье гэсэн иргэн байсан... Хот тохижилтын газартай тухайн иргэн хувийн хэвшил маань гэрээгээ байгуулаад 30 сая хөрөнгөөр хувийн хөрөнгөөр 360 мкв газар дээр нийтийн бие засах 00 бариад өгье. Дараа нь хот тохижилтын газарт хүлээлгэж өгөөд үндсэн хөрөнгөнд бүртгүүлчихье.... “ гэж газар олгосон процессын талаар мэдүүлэг өгсөн нь бусад нотлох баримтаар нотлогддог.
Тухайлбал гэрч М.*******гийн““ ... 3 байршил дээр дуудлага худалдаанд оролцож газар авъя гэж бодож явсан юм. ... газрын даамалтай уулзаад өөрийн саяны авсан авто зогсоолын залгаа газар дээр дэнчингээ байршуулъя гэсэн чинь энэ газрыг дуудлага худалдаанд оруулах боломжгүй, систем бүртгэхгүй байгаа нийтийн эзэмшлийн автозогсоолын газар нь дуудлага худалдаа явуулах газартай давхцаж байгаа учраас боломжгүй гэж хэлсэн юм... Тамгын газраас тавьж байгаа санал нь нийтийн эзэмшлийн зогсоолыг дагасан бие засах газар хийх шаардлагатай байгаа тэгээд энэ газар дээр 00 бариад хүлээлгэж өгөөд газрын дуудлага худалдааны төлөөд танайх эзэмшиж болно гэж хэлсэн юм. Тэгээд түүнийх нь дагуу газрын дуудлага худалдааны үнэ төлсөн бие засах газар болон үйлчилгээний зориулалттай дэлгүүр барих ажил хийгдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын “...2 дуудлага худалдаанд оролцоод ялагдаад газар авч чадаагүй.... Засаг дарга *******той уулзаад “ Надад газар олгооч би зам дагуу Зочид буудал барих гэсэн юм гэсэн хүсэлт тавихад Хот тохижилтын газартай гэрээ хий, гэрээний дагуу Хот тохижилтын газрын хашааг барьж өгөөд шаардлагатай ажилд нь тусламж үзүүл, тэгээд би танд Зочид буудал барих газар олгож өгье гэж хэлээд би Хот тохижилтын дарга Энхбаяр 2022 оны 6 сар хавьцаа гэрээ байгуулсны дараа ... газрын төлбөрөө төл гэж хэлэхээр нь 3,0 сая төгрөг тушаасан юм. “ гэх мэдүүлэг, “Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ” зэрэг нотлох баримтаар давхар нотлогддог. / 1-р ХХ-71, 1-р XX- 80, 2-р ХХ-166/
Газрын тухай хуулийн 33.5-д “ Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно.” гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-дэх хэсэгт “ Төрийн өмчийг дараахь хэлбэрээр олж авна. 4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө 6/төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.” , мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бнй болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.” гэж зааснаас харахад тусламж, дэмжлэг, хандивыг төсвийн хөрөнгө оруулалттай адилтгаж үзэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл тусламж, дэмжлэг, хандиваар бий болсон нийтийн ахуй үйлчилгээний хашаа, эсвэл нийтийн бие засах газар зэрэг орон нутгийн өмчийг төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө гэж үзэхээр хуульд заажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт зааснаар Орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө нь орон нутгийн өмчид хамаарч байх бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйл 1/-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө; “ гэж орон нутгийн өмч олж авах хэлбэрийг хуульчилсан байна.
Мөн хуулийн 78 дугаар зүйлд 2 дахь хэсгийн “ 1/ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;”, 5/ орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;” нь засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.
Иймд засаг дарга орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө болох нийтийн бие засах газар болон хот тохижилтын газрыг хашаажуулуулах ажлыг тус тус хувийн хэвшлийн дэмжлэг тусламжаар бий болгох зориогоор М.*******, Д.******* нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн хандив, дэмжлэгээр бий болж байгаа бие засах газрын байлах газар олгосон засаг даргын үйлдлийг Газрын тухай хуулийн 33.1.2, 33.5-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Дээрх байдлаас харахад М.*******, Д.******* нарт газар олгосон асуудал нь Газрын тухай хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх тухай захиргааны эрх зүйд хамаарах маргаан болохоос биш эрүүгийн гэмт хэрэг үзэх үндэслэл байхгүй байна.
Дээрх үйл баримтаас харахад М.*******, Д.******* газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан засаг даргын шийдвэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох гэм буруугийн шууд санаатай, шунахай болон хувийн бусад сэдэлт болон обьектив талын шинж болох албан тушаалын өөрийн эх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эсрэг ашигласан үйлдэл үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас төр, нийгэм, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үр дагавар байхгүйн улмаас үйлдэл үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогддоггүй бөгөөд уг төслүүд хэрэгжсэн бол төсвийн хөрөнгө нэмэгдэж, төр болон нийтэд ашигтай байх байсан.
Гурав. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч бараг хэлчихлээ сэтгэлийн дарамттай байсан тэрнээсээ болж амиа хорлосон гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа гомдлыг дэмжиж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
3. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.2-т заасан ”Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илуу газар эзэмших хусэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшуулэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 дугээр сарын 19-ний едрийн ”Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоолоор сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаа явуулах зарчмаар шийдвэрлүүлэхээр заасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр” 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ”Газар эзэмшуулэх тухай А/181 дугаар захирамж гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг ”Дархан АЗЗА” ТӨХК-ийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.*******од, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг 16 дугаар байрны зуун талд байршилтай 360 м.кв газрыг М.*******д тус тус үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж тус тус давуу байдал бий болгосон,
Мөн ”Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 05 дугаар тогтоол болон хавсралтаар Дөмбөн 4 дүгээр баг, Журмын хашаанаас зүүн хойд талд байршилтай 4200 м.кв газрыг хедее аж ахуйн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад, Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний едрийн Газар эзэмшуулэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээг 15,000 м.кв болгон нэмэгдүүлэн, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, улмаар өөрийн эхнэр Э.*******ийн үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, гуйцэтгэх удирдлагыг хэрэгүүлдэг ”Эмээлт Уул” 2022 оны 09 дүгээр сарын 07-ны едрийн ”Газар эзэмшүүлэх тухай” А/181 дугаар захирамжаар 14986 м.кв газрыг хедее аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 30 жилийн хугацаатай ”Эмээлт Уул” ХХК-д эзэмшүүлж, өөртөө болон бусдад давуу байдал болгосэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б.*******ыг иргэн Д.*******од дуудлага худалдаа явуулахгүйгээр газар эзэмших эрх олгож давуу байдал олгосон, Сумын иргэдийн Телеелегчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний едрийн 05 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтын 35 дугаарт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дембен 4-р баг Журмын хашааны зуун хойд талд 15,000 м2 газрыг үхрийн фермийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр заасан ба прокурор 4200 м2 газрыг 15,000 м2 газар болгон хэмжээг нэмэгдүүлсэн гэж үйл баримтыг буруу дугнэсэн боловч прокуророос шуухэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг прокурорын яллах дугнэлтэд бичигдснээс өөрөөр дүгнэж, мөн иргэн М.*******д газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд нь огт дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцжээ.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу дараах дүгнэлтийг хийлээ.
6.Шүүгдэгч Б.******* нь 2020-2024 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргаар томилогдон ажиллаж байхдаа
а.Сэлэнгэ аймгийн сайхан сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181”Газар эзэмшуулэх тухай дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дүгээр баг ”Дархан АЗЗА” ТӨХКийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.*******од.
б.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг 16 дугаар байрны зүүн талд байршилтай 360 м.кв газрыг иргэн М.*******д уйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр,
в.Сэлэнгэ аймгийн сайхан сумын Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд үхрийн фермийн зориулалтай 15,000 мкв талбай бүхий газрыг “******* “ХХК- д 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байх ба прокуророос дээрхи захирамжуудийг гаргахдаа шүүгдэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэжээ.
7.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэн үзвэл, дараах үйл баримт, нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
7.1.Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргаар ажиллаж байодаа Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцон Газрын тухай хуулийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” заасныг баримтлан сумын Хот тохижилтын газрын аж ахуйн талбай хашаа агуулах зэргийг барьж байгуулах талаар иргэн Д.*******той тохиролцон тус гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 сарын 19-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг ”Дархан АЗЗА” ТӨХКийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.*******од эзэмшүүлэх тухай захирамж гаргажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-дэх хэсэгт “Төрийн өмчийг дараахь хэлбэрээр олж авна. 4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө, 6/төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна.” гэж зааснаас харахад тусламж, дэмжлэг, хандивыг төсвийн хөрөнгө оруулалттай адилтгаж үзэхээр зохицуулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт зааснаар Орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө нь орон нутгийн өмчид хамаарч байх бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйл 1/-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө“ гэж орон нутгийн өмч олж авах хэлбэрийг хуульчилсан байна.
Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “1/ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;”, 5/орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;” нь засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл тусламж, дэмжпэг, хандиваар бий болсон нийтийн ахуй үйлчилгээний хашаа, эсвэл нийтийн бие засах газар зэрэг орон нутгийн өмчийг төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө гэж үзэхээр хуульд заажээ.
Газрын тухай хуулийн 33.1.2-ыг үндэслэн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 захирамжаар иргэн Д.*******од төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ процессийн алдаа гаргасан байх боловч энэхүү захирамжаа МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2022 оны 10 сарын 27-ны өдрийн А/234 дугаартай, захирамжаар өөрийн урьд гаргасан 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай захирамжын иргэн Д.*******од “газар эзэмшүүлэх” тухай” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг ”Дархан АЗЗА” ТӨХКийн зүүн талд залгаа байршилтай 2 хэсэг, нийт 2800 м.кв газрыг иргэн Д.*******од газрыг эзэмшүүлээгүй, иргэн газрыг ашиглаагүй, газрын мэдээллийн сангийн нэгдсэн системд бүртгэгдээгүй, тус захирамжаа уг захирамж хэрэгжээгүй байх ба Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжаа өөрийн шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
7.2.Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.*******ыг иргэн М.*******д газар эзэмшүүлэх гэрээ байгуулж түүнд давуу байдал олгосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, анхан шатны шүүхээс энэхүү үйлдлийн талаар огт дүгнэлт хийгээгүй боловч давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргаар ажиллаж байхдаа мөн л иргэн М.*******тай нийгмийн хариуцлагын хүрээнд сумын авто зогсоолын бүтээн байгууллалтай нийтийн бие засах газрыг барьж тохижуулахтай холбоотой ажлыг бүрэн хариуцаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу тус тус газар эзэмшүүлэх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн М.*******д Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн 4 дугээр баг 16 дугаар байрны зүүн талд байршилтай 360 м.кв газрыг эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 33.5-д “ Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” заасныг баримтлан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд иргэн Д.*******, М.******* нартай нийгмийн хариуцлагын хүрээнд сумын иргэдийн эрх ашигийн үүднээс тус иргэдийн хөрөнгөөр нийтийн зорчигч тээврийн зогсоолоор үйлчлүүлж буй иргэдэд зориулж үйлчлүүлэх бие засах газар шинээр байгуулах, Сайхан сумын хот тохижилтын газрын хашаа, агуулах бариулах зорилгоор газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан боловч тус гэрээг байгуулахдаа процессийн алдаа гаргасан талаар судлаж өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон талаар удаа дараа тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар иргэн М.*******д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан боловч энэхүү шийдвэр нь хэрэгжээгүй нөхцөл байдал тогтоогдсон өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2023 оны 04 сарын 05-ны өдрийн А/88 дугаартай захирамжаар хүчингүй болгосон, талаараа шүүгдэгчээс удаа дараа мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс энэхүү нөхцөл байдлыг шалгуулахаар удаа дараа хүсэлтийг гаргасан байхад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Прокуророос шүүгдэгчийн иргэн М.*******д давуу байдал бий болгосон гэм буруутай талаар хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар нотлогдоно гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс урьд гаргасан захирамжийн тус захирамжаа хуульд заасан эрхийхээ хүрээнд хүчингүй болгосон, захирамж биелэгдээгүй талаар тус тус мэтгэлцэж оролцсон.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.******* нь газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан боловч тус захирамжаа хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.3.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 сарын 19-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байна.
Тогтоолын 01 хавсралтаар Иргэнд аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ зориулалтын тусгаж, хүснэгтээр байршил, талбайн солбилцол, газрын хэмжээ, зохиулалт, техникийн нөхцөл, тайлбар, хариуцах эзэнийг тус тус заажээ.
Тус хавсралтын хүснэгтийн 22-рт Дөмбөн 4-р баг “Журмын хашааны зүүн хойд талд 4200 мкв газрыг Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн зориулалтаар дуудлага худалдаагаар худалдсан байх ба хүснэгтийн 35-рт Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд 15,000 мкв талбайг үхрийн фермийн зориулалтаар дуудлага худалдаанд...” оруулахаар заасан байх ба ойролцоо газрын байршилуудыг нь газрын солбилцол, хэмжээгээр ялгарахаар заажээ.
Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 сарын 19-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор баталсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулахаар Сумын засаг дарга 2022 оны 05 сарын 08-ны өдрийн А/55 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай”, 2022 оны 05 сарын 11-ны өдөр А/86 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамж гарган захирамжийн 01 хавсралтын 10 дугаарт Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд 15,000 мкв талбайг үхрийн фермийн зориулалт бүхий газрыг дуудлага худалдаад оруулахаар шийдвэрлэжээ.
2022 оны 06 сарын 27-ны өдөр газрын дуудлага худалдаа зохион байгуулж, дуудлага худалдааны 22 дахь газрын “Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд 15,000 мкв талбайг үхрийн фермийн зориулалтай” дуудлага худалдаанд 2 хүн оролцон үнэ хаялцан 7,700.000 төгрөгийн үнийн саналыг гаргасанаар иргэн ******* буюу Эмээлт -Уул ХХК нь ялагчаар шалгарчээ.
2022 оны 07 сарын 08-ны өдөр Сумын газрын даамал “******* “ХХК тай газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ялагчтай 10/2022 дугаартай гэрээ байгуулсан байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан иргэд, аж ахуйн нэгжид “ Газар эзэмшүүлэх тухай” Сумын засаг даргын 2022 оны 09 сарын 07-ны өдрийн А/181 дугаартай захирамжийн хавсралтын 10 дугаарт “******* “ХХК-д газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 170-166/
Дээрхи баримтаар Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар баталсан газрын төлөвлөгөөний хавсралтын 22-т 4200м.кв, харин 35-д 15000 м.кв газар тус тус батлагдсан байх ба 2022 оны 06 сарын 27-ны өдөр 35-д заасан 15000 м.кв фермийн зохиулалттай газрыг дуудлага худалдаанд оруулсан байх ба энэхүү дуудлага худалдааг явуулахын тулд газрын төлөвлөгөөнд заасан 4200 м.кв газрын хэмжээг 15.000 м.кв болгож газрын хэмжээг зориуд ихэсгэж дуудлага худалдаа явуулж өөртөө болон “Эмээлт уул” ХХК-нд давуу байдал бий болгосон гэсэн үйлдэл тогтоогдохгүй байна.
Энэ нь ИТХ-ын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтын 35-т “Дөмбөн 4-р баг журмын хашааны зүүн хойд талд Үхрийн ферм 15000 мкв” газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тусгагдаж, хэрэгжүүлэхийг засаг даргад үүрэг болгосон тогтоол,
-Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” А/86 дугаар захирамж,
-Газар эзэмших эрхийн дуудлага худалдааны ”Хорин хоёр дахь газар: “ Журмын хашааны зүүн хойд талд” Үхрийн фермийн зориулалттай 2 хүн өрсөлдөж ******* ХХК 7,700,000 төгрөгөөр ялалт байгуулж өнөөдрийн газрын дуудлага худалдаа дууслаа” гэх тэмдэглэл,
-Дуудлага худалдааны дэнчин төлсөн баримт, “ Эмээлт уул” ХХК-иас 7,700,000 төгрөг төлсөн баримт, дуудлага худалдааны дэнчин 720,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой. байдаг.
Үүнээс дүгнэвэл: шүүгдэгч Б.******* нь сумын иргэдийн байгалийн жам ёсны эрхийг хангаж, сумын үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах зорилгоор иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байх байх ба ямар нэгэн ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөрийн гаргасан шийдвэрээ хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосноор урьд гаргасан шийдвэр биелэгдээгүй, мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар баталсан газрын төлөвлөгөөний хавсралтад заасан хэмжээнээс илүү газрыг дуудлага худалдаад оруулах шийдвэр гаргаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь нийгэмд аюултай шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг цагаатгасугай.
2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН