Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/01855

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *************** оршин байх М******* ******* ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *************** тоот хаягт оршин суух, Авга овогт Ц******* О******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 703,585.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 50067805 тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас тоног төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан ******* дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн төхөөрөмжийг зээлээр худалдан авч, ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 38,717.17 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 631,918.27 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 32,950.01 төгрөг, нийт 703,585.46 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М******* ******* ГХОХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 203,585.46 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Цэрэн овогтой О******* /РД:*******/ нь 703,585.46 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 203,585.46 төгрөгөөр буюу 3 хуваан төлж барагдуулах тайлбар хүсэлтийг хүлээн авч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ******* ХХК нь хариуцагч Ц.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 703,585.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархүү, хариуцагч Ц.О******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.О******* нь 703,585.46 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 203,585.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрчээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 703,585.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархүү, хариуцагч Ц.О******* нар харилцан тохиролцож, хариуцагч Ц.О******* нь 703,585.46 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 203,585.46 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Ц.О*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,436 төгрөгөөс 10,718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 10,718 төгрөг, хариуцагч Ц.О*******ээс 10,718 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ