Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/01858

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **************** оршин байх, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, **************** тоот хаягт оршин суух, Б******* овогт Ш******* Ж******* /ИБД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,112,170.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ш******* Ж******* нь Т******* ББСБ ХХК-тай 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ЗГ2024071928464 тоот гэрээ байгуулж, Samsung Galaxy A55 маркийн гар утсыг 1,078,000 төгрөгийн зээлээр, 29 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байгаа тул ЗГ2024071928464 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,625,379,97 төгрөг, үндсэн хүү 474,201.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,589.19 төгрөг, нийт 2,112,170.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ш.Ж******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2,112,170.5 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 347,170.5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч Ш.Ж******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.Ж*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,112,170.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ш.Ж******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,112,170.5 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 347,170.5 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ш.Ж*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Ж*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,112,170.5 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 353,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 347,170.5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ш.Ж*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,745 төгрөгөөс 24,372.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,372.5 төгрөгийг, хариуцагч Ш.Ж*******аас 24,372.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ