| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01110/И |
| Дугаар | 301/ШШ2025/00683 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00683
| 2025 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00683 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Х сум, Х баг У тоотод оршин суух А.Ч-ид холбогдох
240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ч-оос 240,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч А.Ч нь гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар нь А.Ч-ид холбогдуулан 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А аймгийн Прокурорын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар хариуцагч А.Ч-оос 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А аймгийн Прокурорын газар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар А аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР