Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018\ШЦТ\147

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч *******т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч*******, *******ын, *******эд холбогдох эрүүгийн 1818003010167 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,**************ын *******, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух, Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулах "*******" ХХК-ны Хөөтийн уурхайд гагнуурчин ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******т нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвин далай буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн *******гийн эзэмшлийн Самсунг эс-5 гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч залилан авч 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******т нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Арвин далай" буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн *******гийн эзэмшлийн 100 000 төгрөгийн үнэ бүхий Samsung S5 маркийн гар утсыг "утсаар яриад өгье" гэж аваад буцааж өгөөгүй болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч *******тийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт хүү *******ын төрсөн болоод ирсэн. Би Дархан-Уул аймагт хүүгийнхээ төрсөн өдрийг өнгөрөөчихөөд байж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гадуур найз нөхдийн хамт архи ууж яваад Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Арвин далай буудалд орж 2 давхарт нэг ортой өрөөнд орж хоносон. Би 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өглөө босоод буудалд авч орсон архиа ганцаараа уусан. Тэгээд буудлын үйлчлэгч махлаг, 160 орчим нуруутай хүүхний гар утсыг гуйж аваад найз******* руу ярьсан. Би үйлчлэгч хүүхний гар утсаар ярьж  байгаад гар утсыг нь тэр чигтээ аваад явсан. Би үйлчлэгчээ гар утсыг нь аваад ярьж байснаа санаад байгаа. Тэр утсыг зарж үрсэн зүйл байхгүй тухайн үед их согтуу байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Хохирогчид гар утасны үнэ 100 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

      Хохирогч *******гийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа хүлээж аваад *******номерын өрөөг гаргах цаг чинь боллоо гээд 11:55 цагт хаалгыг нь нүдсэн чинь дух эрүү хоёр нь шалбарчихсан 29 орчим насны залуу орон дээрээ хэвтэж байгаад ор ор гэхээр нь цаг чинь болчихлоо гараарай гэсэн чинь намайг эгчээ утсаа өгч байгаач найзыгаа дуудаад өрөөгөө сунгах гэсэн юм гэхээр нь би утсаа авчирч өгсөн. Тэгээд миний гар утсаар яриад байхаар нь хажуу өрөөг нь цэвэрлэхээр ******* тоот өрөөнд ороод цэвэрлэгээ хийж байсан чинь хөлийн чимээ гарахаар нь гараад хартал миний утсаар гуйж ярьсан *******номерын өрөөний залуу цамцныхаа юүдэнг өмсчихсөн шатаар уруудаад бууж байхаар нь араас нь хөөе утас гэсэн чинь цаашаагаа гүйгээд явчихсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Эргэж ирээд дэвтрээ шүүсэн чинь ******* гэж нэрээ бичүүлсэн байсан. Би өөрийн самсунг Эс-5 гар утсаа 120 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /хх 29/,

            Гэрч *******ийн өгсөн: 2018.4.14-ний орой 21 цагийн орчим ажил руугаа ороход ******* гэх залуу ресепшнг хоргоочихсон гар утсаа 150 000 төгрөгөөр авчих гээд зогсож байсан. Би *******эд хүн авахгүй гээд байхад яагаад хүн шалаад байгаа юм бэ манайх утас энэ тэр барьцаанд авахгүй гэж хэлэхэд ******* би гараад барьцаалан зээлдүүлэх газар тавьчихаад ирж хононо гэж хэлээд гараад явсан. 23 цагийн үед нилээд согтуу орж ирээд нэг өрөө аваад орсон. Би өглөө *******ээс тооцоогоо хийчихээд гараад хэсэг хугацааны дараа эргээд иртэл манай ресепшн *******гийн гар утсыг аваад зугтаачихсан байсан гэх мэдүүлэг /хх 33/,

            Гэрч *******гийн өгсөн: Манай ресепшн *******гийн манайхаар үйлчлүүлдэг ******* гэдэг залуу Самсунг эс7 эжди нэртэй гар утас барьчихсан үнэтэй утас 150 000 төгрөгөөр авчих гээд зогсож байсан.*******авахгүй ээ манайх ломбард биш гэсэн чинь тэгвэл шөнийн ломбарданд тавьж заавал танайд хононо гээд гарсан гэх мэдүүлэг /хх 34/,

            Гэрч *******ийн мэдүүлэг /хх 35/, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, Арвин далай буудлын бүртгэлийн дэвтэрт хийсэн тэмдэглэл /хх 25-26/,  Samsung S5 маркийн гар утсыг 100 000 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 40-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******тийн "Арвин далай" буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн *******гийн эзэмшлийн 100 000 төгрөгийн үнэ бүхий Samsung S5 маркийн гар утсыг "утсаар яриад өгье" гэж аваад буцааж өгөөгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан "бусдын эд хөрөнгийг хуурч залилах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтас хэргийн 72-р хуудсанд авагдсан хохирогч *******гийн "гар утасны үнэ 100 000 төгрөгийг хүлээн авсан, маргаангүй, гомдлыг хааж өгнө үү" гэсэн хүсэлтээр  шүүгдэгч *******тийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч *******т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч**************ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч аван залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******тэд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ