| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2414000000088 |
| Дугаар | 2025/ДШМ/026 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/026
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/361 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор гийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2414000000088 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч, Монгол улсын иргэн, ................ тоотод оршин суудаг, ******* овогт *******гийн ******* / РД: /, иргэний бүртгэлийн дугаар //
Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 он 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн ......................... иргэн ы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн өргөмөл эх Л.*******нтэй “*******г гэр бариагүй талаар д хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.*******нг улаан өнгийн сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн шуу, богтос ёсны дунд 1/3 хэсгээр уртын зөрүүтэй тэнхлэгээрээ мурийлттай хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн яллагдагч ******* нь тухайн газарт, тухайн цаг хугацаанд дээрх үйлдлийг буюу ******* нь иргэн Л.*******гийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг таслан зогсоосон иргэн тэй маргалдаж, улмаар дээрх сандлаар түүний зүүн талын цээж хэсэгт цохиж, түүнийг зодсоны улмаас үхэлд хүргэх гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар яллагдагч *******д холбогдох 3 хавтаст хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дүгээр зүйлийн 11-д зааснаар яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,
Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан DVD 2 ширхгийг хамт хүргүүлж, шийдвэрлэжээ.
Аймгийн Ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 15 минутад хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Хохирогч нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлж эмчлүүлэхээр хэвтэж улмаар 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн 37 дугаартай дүгнэлт болон рентген зургаар зүүн 5,6,7 дугаар хавирганы хугарал тогтоогдсон байтал задлан шинжилгээгээр зүүн талын 4,8 дугаар хавирганы гэмтэл шинээр тогтоогдсон байна.
Гэтэл хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлгээр 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр жижүүр эмч амилуулах суурь тусламж үзүүлэх үед үүссэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд энэ үед байсан холбогдох эмч, сувилагч нараас мэдүүлэг авч шалгаж тогтоосны үндсэн дээр хохирогчийн биед зодуулснаас хойш дахин шинээр гэмтэл авсан эсэх талаар Шүүх Шинжилгээний Ерөнхий газраар таван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ явуулж дүгнэлт, гаргуулах шаардлагатай гэх үндэслэлийн тухайд:
Үндэслэл 1: Яллагдагч ******* нь согтууруулах ундааны т хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн ..................... тоотод иргэн ы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн өргөмөл эх Л.*******нтэй “*******г гэр бариагүй талаар д хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.*******нг улаан өнгийн сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн шуу, богтос ясны дунд 1/3 хэсгээр уртын зөрүүтэй тэнхлэгээрээ мурийлттай хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Мөн яллагдагч ******* нь тухайн газарт, тухайн цаг хугацаанд дээрх үйлдлийг буюу иргэн Л.*******гийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг таслан зогсоосон тэй маргалдаж, улмаар дээрх сандлаар түүний зүүн талын цээж хэсэгт цохиж, түүнийг зодсоны улмаас үхэлд хүргэх гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-уудыг мөрдөгч, прокурорын зүгээс нотлон тогтоосон байна.
Тодруулбал, хэрэгт мөрдөгч амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар Шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон бөгөөд томилогдсон шинжээч буюу Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч нь мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана...” гэсэн заалтын дагуу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 37 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 76-92-р хуудас/-ийг гаргасан.
Мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэлээр мөрдөгч нь мөн хуульд заасны дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нар нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 684 дугаартай дүгнэлтийг гаргасан ба дүгнэлтээр “...Амь хохирогчийн цогцост зүүн талын 4,7,8 дугаар хавирганы шууд, 5,6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, хавхлаас, шинж үүсэлт, зүүн уушгины 5 дугаар сегментэд хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний хоёр талын хөндийд хий, шингэн хуралдалт, арьсан дор хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч нь уушгины цочмог хатгаагаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас баржээ. Архаг хууч өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогчид учирсан олон хавирганы хугарал гэмтэл нь амилуулах суурь тусламж үзүүлэх үед үүсээгүй байна. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь зохих тусламж үйлчилгээг хийж зөв оношилсон байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 96-107-р хуудас/ ийг гаргасан байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрсөн, нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлт нь эхний дүгнэлтээ бататгасан буюу анхдагч шинжилгээний үр дүнтэй адил дүгнэлт гарсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байна.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана”, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх шийдвэрт дараах зүйлийг тусгана” мөн 7.3.6 дахь заалтад “шинжээчид тавих асуулт”-ыг тусгана гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ' Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”, мөн зүйлийн 28.5 дахь хэсэгт “Дахин шинжилгээний үр дүн анхдагч, нэмэлт шинжилгээний үр дүнтэй адил бол дахин шинжилгээ хийхгүй” гэж тус тус хуульчилсан байх тул дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт, Хохирогч д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ГССҮТ-ийн их эмч , нар ирж мэс засал хийсэн байх тул тэдгээрээс мэдүүлэг авах гэжээ.
Үндэслэл 2: Хэрэгт Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 3 бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нар нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 684 дугаартай дүгнэлтэд үндэслэлийг тодорхой дурдсан байдаг.
Тодруулбал, дүгнэлтийн “...заалтад Амь хохирогчид учирсан олон хавирганы хугарал гэмтэл нь амилуулах суурь тусламж үзүүлэх үед үүсээгүй байна. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар нь зохих тусламж үйлчилгээг хийж зөв оношилсон байна...” гэсэн байх тул тэдгээр эмч нараас мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хэргийн үйл баримтад нөлөөлөхөөргүй байна гэж дүгнэв.
Үндэслэл 3: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан буюу шүүхээс дүгнэлтүүд нь эргэлзээтэй гэж үзвэл шүүхийн шатанд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд заасны дагуу дүгнэлт гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах бүрэн боломжтой атал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь өөрөө эргэлзээ бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.
Мөн шүүгчийн захирамжид бүрэлдэхүүнтэй томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, эмч нараас мэдүүлэг авах гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байна.
Үндэслэл 4: Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 4 ширхэг, улаан өнгийн хуванцар тавцантай улаан өнгийн сандал 1 ширхгийг хураан авсныг хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн, мөн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан байхад шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 3 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан DVD 2 ширхгийг хэргийн хамт хүргүүлэв гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна.
Үндэслэл 5: Эрүүгийн 2414000000088 дугаартай яллагдагч *******д холбогдох хэрэгт тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Гэтэл шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “...хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2414000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явууллаа...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 202/ШЗ/361 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэх эсэргүүцлээ дэмжиж байна. Үндэслэлүүдээ тодорхой дурдаад явсан учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжийн зөрүүтэй бичигдсэн зүйлүүдэд өөрчлөлт оруулах замаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь дээд шатны прокурор гийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.******* нь согтуугаар 2024 он 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн ........... тоот дахь ы гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн өргөмөл эх Л.*******нтэй “*******г гэр бариагүй талаар д хэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Л.*******нг улаан өнгийн сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн шуу, богтос ёсны дунд 1/3 хэсгээр уртын зөрүүтэй тэнхлэгээрээ мурийлттай хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх үйлдлийг таслан зогсоосон иргэн тэй маргалдаж, улмаар дээрх сандлаар түүний зүүн талын цээж хэсэгт цохиж, зодон амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд;
- 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн цээжний рентген зургаар хохирогчийн зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы шууд тогтоогдсон, задлан шинжилгээгээр зүүн талын 4, 8 дугаар хавирганы гэмтэл шинээр тогтоогдсон, хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлгээр “2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр жижүүр эмч амилуулах суурь тусламж үзүүлж цээжинд тасралтгүй гараар шахалт хийсэн” гэж мэдүүлсэн, хохирогч цээжинд үүссэн хавирганы шинэ гэмтэл тусламж үзүүлэх үед үүссэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.
- энэ үед байсан холбогдох эмч сувилагч нараас мэдүүлэг авч шалгаж тогтоосны үндсэн дээр хохирогчийн биед зодуулснаас хойш дахин шинээр гэмтэл авсан эсэх талаар Шүүх Шинжилгээний Ерөнхий газраар таван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ явуулж дүгнэлт гаргуулах,
- хэрэгт хохирогч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген кабинетад цээжний зураг авхуулсан DVD хэрэгт хураагдсан байгааг анхаарч дахин шинжилгээ хийлгэх,
- Хохирогч д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч , нар ирж мэс засал хийсэн байх бөгөөд эдгээр эмч нараас хохирогчид хэдэн хавирга хугарсан байсан болон анх эмнэлэгт ирж үзүүлэхэд рентген зургаар 5, 6, 7 дугаар хавирга хугарсан гэж байтал яагаад нэмж зүүн талын 4, 8 дугаар хавирга хугарсан байсан талаар тодруулж асуух буюу талийгаач биед эмнэлгийн ажилтан нар амилуулах суурь тусламж үзүүлж цээжинд гараар шахалт хийх явцдаа эмнэлгийн стандартыг зөрчсөн эсэх, талийгаачийн хавиргыг нэмж хугалсан эсэх эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох зэрэг үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон байх тул яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлж талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэв.
Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нэг бүрийг хавтаст хэрэгт авагдсан түүнд хамааралтай нотлох баримтуудтай харьцуулан судалж үзэхэд;
1. 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 229 дүгээр албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгийн рентген кабинетад авсан цээжний рентген зургийг DVD-д хуулан Цагдаагийн газарт хүргүүлсэн, 3 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр талд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дүрс оношилгооны төвд хийсэн цээжний рентген зураг болон түүний хариуны зураг авагдсан, 2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар талд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн CD-1 ширхэгт дүрс оношилгоо хийлгэхээр шинжээч эмч , , нарын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн илгээх бичгээр дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүрс оношилгооны хариу болон хэргийн материалд үндэслэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч эмч, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад , тэргүүлэх зэрэгтэй, мэргэшсэн шинжээч эмч, мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн хошууч Т.Амартүвшин, шинжээч, мэргэжлээрээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад нарын гаргасан 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 684 дүгээр дүгнэлт нь Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 37 дугаартай дүгнэлттэй зөрүүгүй, адил байна.
2. Эрүүгийн 2414000000088 дугаартай 4 хавтастай хэрэгт гэрч ь гэх хүн гэрчээр мэдүүлэг өгөөгүй байх ба харин 1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар талд авагдсан Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч ажилтай Г.Оюундарийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгтэй танилцахад шүүгчийн захирамжид бичсэн “2024 оны 03 дугаар сарын 18-ний өдөр жижүүр эмч амилуулах суурь тусламж үзүүлж цээжинд тасралтгүй гараар шахалт хийсэн “ гэж мэдүүлсэн мэдүүлэг авагдаагүй байна.
3. Амь хохирогчийн зүүн талын 4, 8 дугаар хавирга хугарсантай холбоотойгоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжид заасан “ ...энэ үед байсан холбогдох эмч сувилагч нараас мэдүүлэг авах, хохирогч д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч , нар ирж мэс засал хийсэн байх бөгөөд эдгээр эмч нараас хохирогчид хэдэн хавирга хугарсан байсан болон анх эмнэлэгт ирж үзүүлэхэд рентген зургаар 5, 6, 7 дугаар хавирга хугарсан гэж байтал яагаад нэмж зүүн талын 4, 8 дугаар хавирга хугарсан байсан талаар тодруулж асуух буюу талийгаач биед эмнэлгийн ажилтан нар амилуулах суурь тусламж үзүүлж цээжинд гараар шахалт хийх явцдаа эмнэлгийн стандартыг зөрчсөн эсэх, талийгаачийн хавиргыг нэмж хугалсан эсэх эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох...” гэх үндэслэлүүд нь дээр бичсэн 1, 2-т бичсэн үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байгаа болно.
4. Анхан шатны шүүх нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх, шүүх хуралдаанд гэрч оролцуулж мэдүүлэг эрх нь нээлттэй юм.
Харин Прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлүүдээс дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шинжилгээний дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад үндэслэлүүдийг нь дээрх үндэслэлээр хүлээн авсан болно.
Мөн Прокурорын эсэргүүцэлд бичигдсэн “...шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 3 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдсан DVD 2 ширхгийг хэргийн хамт хүргүүлэв гэж, тус хэрэгт оролцсон прокурор ийн
нэрийг Э.Уламбаяр гэж буруу бичсэн болохыг дурдаж байна.
Мөн анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр захирамжаар яллагдагч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн өдөр нь шүүх хуралдааны тэмдэглэлийн өдөртэйгөө зөрүүтэй байна. Энэ нь яллагдагчийн цаашлаад шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг тооцоход эргэлзээтэй байдлыг бий болгож байгааг анхаарах шаардлагатай юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/361 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/361 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус заасныг баримтлан Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Т.ГАНЧИМЭГ