Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00687

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00687

Архангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: Д аймаг, Д  сум, 00 дүгээр баг, Д их дэлгүүр 00 давхарт байх Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э  сум, 00 дугаар баг, Т хороолол 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Т.М-д  холбогдох

 

3,349,451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,569,334 төгрөг, зээлийн хүү 1,775,117 төгрөг, бусад 5,000 төгрөг, нийт 3,349,451 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэжээ.

 

            Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.М миний бие “Д ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,349,451 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөгийг тус тус төлж барагдууна гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Д ББСБ” ХХК нь хариуцагч Т.М-д холбогдуулан 3,349,451  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 3,349,451  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,349,451  төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,600 төгрөгөөс 31,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,646 төгрөг, хариуцагч Т.М-оос 3,349,451 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ййн нэхэмжилсэн 3,349,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.М нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,116,484 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,600 төгрөгөөс 31,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,646 төгрөг, хариуцагч Т.-М-оос 3,349,451 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР