| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01043/И |
| Дугаар | 301/ШШ2025/00703 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 301/ШШ2025/00703
| 2025 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 301/ШШ2025/00703 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.Э-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Б-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Э.Я-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. ...” гэв.
2. Хүсэлт гаргагч Ц.Э-с:
- Б овогт Ц-ны Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- Ц.Э-ын 6255131119 дугаар дансны хуулга,
- Ц.Э-ын харилцан ярианы зурвас, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Э.Я-ийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,
- У хот, Б дүүрэг, 00 дүгээр хорооны засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар тодорхойлолт,
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Ц.Э , Э.Я нарын дунд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хүсэлт гаргагч Ц.Э нь Э.Я-аас 2,588,230 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр Э.Я нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.
Хэрэгт А аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн Э.Я-ийн “У хот, Б дүүрэг, 00 дүгээр хороо Г-ийн гудамж 28 дугаар гудамж, 000 тоот” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,
- У хот, Б дүүрэг, 00 дүгээр хорооны засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Э-ийн Я /РД:00/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Э-ийн Я /РД:00/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Я-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
/ Хүсэлт гаргагч Ц.Э , утасны дугаар: 00/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР