Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 301/ШШ2025/00704

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 301/ШШ2025/00704

Архангай аймаг

 

 

                                          

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү  Б  овогт Л-ийн Б , 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б  овогт Л-ийн Ү , 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б  овогт Л-ийн Ү  нарыг эх Н.Г-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү  Б  овогт Л-ийн Б, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б овогт Л-ийн Ү , 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б  овогт Л-ийн Ү  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болсон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Л-ээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Г-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-т олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР