| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01058/И |
| Дугаар | 301/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00007
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2026/00007 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: А аймаг, Б сум, 00 дугаар баг, Х гэх газарт оршин суух Г.Б /ИБД:000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 00 дүгээр баг, Ц 00 тоотод оршин суух С.Т /РД:000/-д холбогдох
9,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч С.Т-аас 9,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд Г.Б нь хариуцагч С.Т надаас 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие уг нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр болсон. Бид хоорондоо дээрх хугацаанд төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.Т-ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б , хариуцагч С.Т-д холбогдуулан 9,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжилсэн 9,100,000 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдөр 4,550,000 төгрөгийг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 4,550,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч С.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгөөс 80,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 80,275 төгрөг, хариуцагч С.Т-аас 80,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Б т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжилсэн 9,100,000 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдөр 4,550,000 төгрөгийг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 4,550,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Т-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,550 төгрөгөөс 80,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 80,275 төгрөг, хариуцагч С.Таас 80,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР