Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00009

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 301/ШШ2026/00009

Архангай аймаг

 

 

    

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

     татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

А  аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: У  хот, С  дүүрэг, 00 дүгээр хороо, Ю  гудамж-28, МПМ цогцолбор “М” ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:  А  аймаг, Х  сум, 00 дүгээр баг, Х  гэх газарт оршин суух Б.С-д холбогдох

597,954.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч Б.С-ээс 597,954.51 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 597,954.51 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.

 

                                                                                                                                 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь Б.С-д холбогдуулан 597,954.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлага болох 597,954.51 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч “М” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,589 /арван найман мянга таван зуун наян ес/ төгрөгөөс 9,294.5 /есөн сая хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,294.5 /есөн сая хоёр зуун ерэн дөрөв/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох 597,954.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “М ББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн “М” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,589 /арван найман мянга таван зуун наян ес/ төгрөгөөс 9,294.5 /есөн сая хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,294.5 /есөн сая хоёр зуун ерэн дөрөв/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР