Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/01862

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************** тоот хаягт оршин байх, О******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **************** тоот хаягт оршин суух, Б*******ын С******* /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,338,496.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б*******ын С******* нь манай байгууллагаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/Д2024/22 тоот зээлийн гэрээ, ЗГ/Д2024/22 тоот барьцааны гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 5 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 28 тоот хаягт байрлах, 56,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай хувийн сууц, 812 м.кв талбайтай, Г-******* гэрчилгээний дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалж, 6,000,000 төгрөгийг 25 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуулийн дагуу үйлдэж, нотариатаар баталгаажуулсан.

Зээлдэгч нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 1,686,352.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 594,714.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,489.05 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 2,338,496.56 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч Б овогтой С******* нь О******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Б.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,338,496.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******ийн зүгээс Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр Б.С*******д холбогдуулан гаргасан 2,338,496.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.С*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О******* ББСБ ХХК нь хариуцагч Б.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,338,496.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.С*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,335 төгрөгийн тал хувь буюу 26,167.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 26,167.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ