Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/027

 

 

 

*******, *******, *******,

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор *******;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахим/;

иргэний нэхэмжлэгч ******* /цахим/;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , /цахим/, /цахим/;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/,  /цахим/;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/, ;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч , Г.Тамир /цахим/;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/;

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор гийн бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002200274 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... тоотод оршин суух хаягтай,

урд, 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаартай 373 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 зааснаар 1 жилийн хугацаагаар, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, овогтой /регистрийн дугаар:, иргэний бүртгэлийн дугаар /

Монгол Улсын иргэн, ........ оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар /;

Монгол Улсын иргэн, ........ тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, овогтой жаргалын /регистрийн дугаар:, иргэний бүртгэлийн дугаар /;

Монгол Улсын иргэн, ........ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар /;

Монгол Улсын иргэн, .............. оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 1 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнссэн, овогтой ын /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар /;

Монгол Улсын иргэн, ....... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогтой ын /регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар /

2.Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-ийн хэрэглээний түлшнээс 11 тонн 600 литр түлшийг норд бенз маркийн улсын дугаартай цистерн авто машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч үлэмж хэмжээний хохирол буюу 35.472.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд  шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ийн , овогт ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын , овогт гийн , овогт ын , овогт жаргалын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч овогт ийн , овогт ын нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч   овогт ын , овогт гийн , овогт ын , овогт жаргалын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч овогт ийн , овогт ын нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын ыг 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/-ын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын , овогт жаргалын нарыг  тус бүр 7/долоон/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч овогт гийн г 6/зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 1 жил 28 хоног/нэг жил дөрвөн сар хорин найм/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан1 жил 4 сар 28 хоног /нэг жил дөрвөн сар хорин найм/ хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 7 /долоон/  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөрвөн зуун наян долоо / 487 / хоногийг, шүүгдэгч *******, ******* нарын энэ хэргийн учир тус бүр цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 28 дугаар гудамж,1714 тоот хашаанаас Нэгдсэн эмнэлэг, Төв эмийн сан, 3 дугаар багийн төв, багийн өрхийн эмнэлэг, “Их Номгон” худалдааны төв зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч байгууллага “ ” ХХК”д тус бүр төлөх төлбөргүй  болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч байгууллага ” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 29,405,695 төгрөгийн /хорин есөн сая дөрвөн зуун таван мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Энэ хэрэгт иргэний хариуцагч байгууллага “ ” ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Норд бенз маркийн улсын дугаартай цистерн навто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч байгууллага “ ” ХХК-д буцаан олгож,

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх авто машины үнэ 122,318,400/нэг зуун хорин хоёр сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/төгрөгийг улсын төсөвт төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрийн учир тус бүр 54/тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан  авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж тэднийг энэ өдрөөс эхлэн тус бүр цагдан хорьж, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэний эдлэх ялыг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

3. Дээд шатны прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

 “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Үндэслэл 1: Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг гэмт этгээд хэрхэн, яаж хохирогчоос шилжүүлэн авч, өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаараа буюу “ ” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан 23.300 литр шатахууныг тухайн тээврийн хэрэгслийн жолооч уурхайн бүс дотор буулгаж өгөх явцдаа 11.600 литр шатахууныг буулгалгүйгээр үлдээн, улмаар уурхайн хамгаалалтын бүсээс нэр бүхий шүүгдэгч нарын дэмжлэг оролцоотойгоор гарч, бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, харуул хамгаалалт сул, гэмт хэрэг үйлдэх боломжтой орчин нөхцөл, цаг хугацааг тандан судалж, улмаар халдлагын зүйл буюу 11.600 литр шатахууныг хулгайлахад амар хялбарыг тооцоолохдоо тээврийн хэрэгслээс шатахууныг буулгах явцад нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хэргийн газраас хурдан зайлах аргыг ашигласан гэж үзэхээр байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэх

шинж нь болсон ба норд бенз маркийн улсын дугаартай цистерн төрлийн автомашиныг ашигласан нь дээрх шатахууныг өөрөөр хулгайлан авч гарах боломжгүй болохыг тодорхойлно.

Үндэслэл 2: Тус шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт: “ шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг дээрх гэрч нарын мэдүүлэг давхар нотолж байна гэж үзэн шийдвэрлэсэн болно...” гэсэн атлаа, мөн “Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь түлшийг буулгаж хүлээж авахад 11.600 литр саванд багтахгүй үлдсэнийг хэрхэх талаар шүүгдэгч *******т хэлж, шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******г харуул хамгаалалтыг зохицуулах, шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ыг харуул хамгаалалтыг зохицуулж, машиныг гаргах талаар үүргээ хуваарилж, шүүгдэгч ******* нь 11,600 литр түлшийг шүүгдэгч *******д худалдаж, түлшний үнэ 20,000,000 төгрөг шүүгдэгч *******ын дансанд орсноор уг гэмт хэрэг төгссөн байна...” гэх, мөн “Хулгайлах гэмт хэрэг үйлдлийг ярилцаж төгссөний дараа түлшийг ирсэн авто машинаар буцаан явуулж байгааг автомашин механизмыг ашигласан гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй...” гэх дүгнэлтүүд нь харилцан зөрүүтэй буюу шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Үндэслэл 3: Шүүгдэгч ******* нарын мөн дээрх гэмт хэрэгтэй ижил төрлийн үйлдэл бүхий хэргийг тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн болохыг мөн анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/91 дугаартай шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив гэжээ.

4. Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31 ний 91 дугаартай тогтоол нь хэргийн бодит байдал нийцээгүй хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж шийдсэн нь үндэслэлгүй байна хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.       

5.  Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй цагаатгаж өгнө гэж хүсээгүй хийсэн үйлдэлд нь ял шийтгэл тохирсон байгаа учир шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв

8.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгч, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

9. Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч , тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: компанийн хохирол төлөгдсөн шүүгдэгч нарт хэргийн зүйлчлэлийн бодитойгоор зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

10. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө гэсэн өмнөх саналаа дэмжиж байна  гэв.

11. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл дээр 1 хэсэг дээр дэмжиж байгаа хэргийг дахин хэлэлцүүлж анхан шатны шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16 дугаар зүйлийн 11.2 –т заасан хэргийн бодит байдлыг 16.2-т заасныг баримталж, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт тогтоохоор анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.      

12. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Тус шийтгэх тогтоолын 15 дахь заалтыг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

13. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

14. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй тул хэвээр үлдээж, прокурорын гаргасан саналыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор гийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар үгсэн тохиролцож, Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, Мандал хайрхан 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захиалгын дагуу ХХК-ийн эзэмшлийн  тээврийн хэрэгсэл болох нордбенз маркийн, цистерн төрлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр жолооч *******гийн тээвэрлэсэн 23 тонн 300 литр дизель түлшийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уурхайн бүсэд ” ХХК-ийн жолооч ******* хүлээн авч буулгах явцдаа, сав дүүрч илүү гарсан 11 тонн 600 литр түлшийг буулгахгүйгээр тээврийн хэрэгслийн ёмкост үлдээж, харуул хамгаалалтын ажилтнаар хамгаалуулан уурхайн бүсээс гарган явуулан өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний буюу 35,472,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс:

шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,  шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэргийн улмаас хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,  хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохироогүй, илтэд хөнгөдсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж үзэв.       

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, *******, *******, *******, *******, *******  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох,  эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоож, хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөлийг “учрах саадыг арилгах зорилгоор” гэж тодорхойлсон бол энэ нөхцөл нь гэм буруутай этгээд учирч болох саадыг арилгахын тулд зориуд санаатайгаар автомашиныг бэлдэж ашигласан байхыг шаарддаг.

“Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг хуулийн тайлбарт  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эд хөрөнгө байгаа газар хялбар хүрэх, үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник, машин механизм ашигласныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3-д “...хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ.” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд ” ХХК-ийн уурхайд ХХК-иас жолооч ******* 23 тонн 300 литр түлшийг тээвэрлэн ирсэн, уурхайд түлшний илүүдэлтэй байгаа талаарх мэдээллийг бусад шүүгдэгч нарт дамжуулж, тэдний гүйцэтгэх үүргийг хуваарилж, уурхайн агуулах саванд багатахгүй илүү гарсан гэх 11 тонн 600 литр түлшийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зохион байгуулж,  шүүгдэгч ******* 11 тонн 600 литр түлшийг тээврийн хэрэгслийн 2 ба 3 дугаар ёмкост үлдээж, 23 тонн 300 литр түлш хүлээн авсан актыг үйлдэж, шүүгдэгч ******* тээврийн хэрэгслийг шалгаж байхдаа авто машины голын хоёр ёмкост тал түлштэй байгааг мэдсээр байж шүүгдэгч *******гийн жолоодсон нордбенз маркийн, цистерн төрлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуперлин уурхайн бүсээс гаргаж, шүүгдэгч ******* нь бусад шүүгдэгч нарыг түлш хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг лавтай сайн мэдэж байж үйлдлээрээ нэгдэн тодорхой ашиг авсан гэмт үйлдэл нь шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр  хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй 11 тонн 600 литр түлшийг тээвэрлэх зорилгоор нордбенз  маркийн, цистерн төрлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан болох нь:

-шүүгдэгч  *******гийн...механикийн үүдэн дээр ******* инженертэй тааралдсан чинь хамгаалалтын албанаас хүн таних уу гэхээр нь би танина гэсэн. Тэгсэн чинь эндээс ажил зохицуулмаар байна, чи болох уу, үгүй юу, асуугаад өгөөч гэсэн, тэгэхээр нь би тэгье гэсэн...” Тэгээд би *******оос “...эндээс юм юм гаргавал болдог юм уу...” гэж асуусан чинь ******* “болох байхаа...” гэсэн. Тэгээд би ******* инженерт “...наад асуудал чинь болчих байхаа л гэсэн, миний данс руу 3,500,000 төгрөг орсон...” /3хх 93-94/;

-шүүгдэгч  *******ын ”....******* бид хоёр 29 номерын гэрт цуг амьдарч байсан, тэр үед гаднаас ******* орж ирээд “...түлшний илүүдэлтэй байгаа юм байна, энийг хэдүүлээ зохицуулчихъя гэж ярьсан...”,”…******* ирээд ******* гэдэг хүн харуул хамгаалалтыг нь аргалчихъя гэж байна, чи наад түлшээ зохицуулж чадах юм уу гэж асуусан чинь ******* “...асуудалгүй ш дээ, болно ш дээ, бүтнэ ш дээ гэсэн...”, “...миний данс руу 20,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд *******, *******, *******, нарыг цуглуулаад ******* “харуулд 5,000,000 төгрөг өгнө” гэж ярьсан гэхээр нь би “тэг, тэг” гэсэн, тэгээд үлдэгдлийг нь *******, *******, ******* бид дөрөв хуваагаад, би тэр мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг нь авсан...” /3хх40-41 /;

-шүүгдэгч *******ын “...би түлшний машиныг нь уурхай руу оруулаад түлшийг нь буулгаж байсан чинь Б. инженер над руу утсаар яриад “...наана чинь 10 гаран тонн илүүдэлтэй түлш байна, наад жолооч чинь авдаг юм уу, яадаг юм, асуугаадах...” гэхээр нь би жолооч *******гаас “...танайх түлш авдаг юм уу...” гэсэн чинь жолооч нь ”..авна...” гэсэн. Тэгэхээр нь би Б. луу утсаар яриад авдаг гэнэ гэж хэлсэн чинь...”, “...энэ дансны дугаарыг өгөөд явуулчих”, “...тэр дансны дугаарыг нь жолооч *******д өгөөд явуулсан. Тэгээд жолооч нь яваад өгсөн”, “...******* намайг дансаа гэхэд нь би өөрийнхөө 5736109813 гэсэн Хаан банкны дансаа өгсөн чинь над руу 4,200,000 төгрөгийг шилжүүлсэн байна лээ”, “...тэр үед хамгаалагч нь ******* гэдэг хамгаалагч байсан, хамгаалагч нь машиныг гарахад нь шалгасан эсэхийг би мэдэхгүй ээ...” /3хх106-107/;

-шүүгдэгч *******ын “...уурхайн жолооч ******* ирээд түлш гаргах гэсэн юм зохицуулаад өгөөч, надаа чи хамгаалалтыг нь зохицуулчих юм бол ар талыг бүгдийг нь зохицуулна, хэрэв янз бүрийн юм болбол бид нар өөрсдөө бүгдийг нь даана гэсэн...”, “...Түлш хүлээж авч байгаа *******  буулгаад дуусчихлаа, болчихлоо гэхээр нь би түлшний машины ёмкост дээгүүр гарч нэг яваад буцаад буусан.”, “...Тэгээд машиныг гуперлэж уурхайгаас гаргаад явуулсан...”, “...маргааш орой нь ******* над руу яриад дансны дугаараа явуулчих гэхээр би өөрийнхөө 5249080396 гэсэн дансыг явуулсан чинь маргааш орой нь миний данс руу 5,000,000 төгрөг шилжиж орж ирсэн”, “...Намайг машин дээр гарахад цистерийн голын хоёр ёмкост тал түлштэй, захын хоёр нь ёмкостын таг нь онгорхой үзэхэд хоосон байсан”/3хх75-78/;

-шүүгдэгч ******* анхан шатны шүүх хуралдаанд: “...Түлшийг *******т хүлээлгэж өгсөн 1, 4 дүгээр торхийг буулгасан, нөгөө хоёрыг хот руу тээвэрлэнэ...” гэхээр нь аваад явсан. Алдагдсан 11 тонн 600 литр түлш дээр маргах зүйл байхгүй. Лацыг бүтэн гэдэг хүнд аваачиж өгсөн. Түлш зарах эрхийг ******* гэдэг хүн өгсөн. Хотод буулгах гэсэн болохгүй байна, ачаа савандаа багтахгүй байна” гэсэн. Тэгээд зарах хүн байна уу гэхээр нь холбож өгсөн. надад тээврийн хөлс 1,600,000 төгрөг өгсөн...” /Шүүх хуралдааны тэмдэглэл 8хх47/;

-шүүгдэгч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сард 29 номерын гэрт ******* бид хоёр байж байсан чинь 13:00 цагийн үед гаднаас ******* орж ирээд “...түлш ирчихсэн байгаа юм байна ш дээ, түлш зохицуулъя л даа гэсэн. Тэгсэн чинь ******* “яаж зохицуулах юм бэ, харуулыг яаж зохицуулах юм бэ, *******тай ярьж үзэхгүй юу...” гэсэн чинь ******* “...*******ыг дуудчихаа, би харуулыг нь зохицуулъя гэсэн”, ******* “...угаасаа түлш багтахгүй байгаа ш дээ, чадна ш дээ, харуулыг нь аргалчихвал чадна гэсэн.” Тэгээд маргааш нь цайны цагийн дараа 15:00 цагийн үед би ажил руугаа алхаад явж байсан чинь 27-90 гэсэн дугаартай машин дотор *******, *******, ******* гурав сууж байсан. Тэгээд би очсон чинь намайг “чи мөнгө авах уу, авахгүй юм уу, дансаа” гэхээр нь би “мөнгөнд дургүй хэн байхав дээ” гээд би Хаан банкны 5753130844  дугаар хэлж өгсөн чинь ******* 3,500,000 төгрөг шилжүүлсэн, ******* л “хамгаалагчийг бол аргална аа” гэж хэлсэн. Яг ямар хамгаалагчтай уулзаж, яг яаж аргалсныг нь би мэдэхгүй...” /3 хх 53-54 /;

-Гэрч н.Наранбаатарын “... уурхай дээр намайг ажил үүргээ гүйцэтэж байхад ******* ирээд надад уурхайн талбайг танилцуулъя зааж өгье гээд машинтай уул руу гарсан.Тэгээд уул нь дээр очоод хэд хоногоос түлш ирнэ, урд нь бид нар түлш гаргаж байсан, чамайг зөвшөөрвөл түлш гаргамаар байна, чамд 3,000,000 төгрөг өгье, урд бид нар баг бүрдчихсэн, түлш гаргаж байсан гэж хэлсэн...”/1хх203-204/;

-Гэрч ийн “...2022 оны 3 дугаар сард танил ******* утсаар яриад “...10 тонн түлш авах уу гэж асуухаар нь би  авъя гэхэд энэ данс руу мөнгөө хийгээрэй гээд данс өгсөн.”, “...Тухайн үед надаа мөнгө байхгүй байсан тул би руу залгаад  10 тонн түлш авах уу гэхэд авъя гэхээр нь би 150-200 төгрөг нэмээд т зарсан.”,”...аас миний дансанд 20,000,000 төгрөг шилжиж орж ирсэн мөнгийг Н.гийн өгсөн дансанд шилжүүлсэн”, “...******* түлшээ т өгсөн, ******* Баянхонгороос авчирсан, Б. гэдэг миний танил ах гаргаж өгсөн гэж хэлсэн...”/2хх130-131/;

-Гэрч ”…2022 оны 3 дугаар сард дугаараас залгаад түлш авах уу гэж асуусан”,  “...би өөрийн данснаас Хаан банкны ийн данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн...”/2хх137/ гэсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дээрх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын хөдөлмөрийн гэрээ, шүүгдэгч, гэрч нарын Хаан банкны депозит хуулга, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан дүгнэхэд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, харуул хамгаалалт сул, гэмт хэрэг үйлдэх боломжтой орчин нөхцөлийн тандан судалж, улмаар халдлагын зүйл буюу уурхайн бүсээс автомашин ашиглахгүйгээр 11 тонн 600 литр түлшийг биеэр зөөвөрлөн гаргах боломжгүй гэдгийг урдаас мэдэж, урьдчилан үгсэн тохиролцон, санаа зорилгод нэгдэж, хэн ямар үүрэгтэйгээр оролцох үүргийг хуваарилж, учрах саадын арилгах зорилгоор машин механизм  ашиглан үйлдэж,  эд хөрөнгийг захиран зарцуулж, тодорхой ашиг авсан тус тусын гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсоноороо гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Баянхонгор  аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЕШЗ/306  дугаар “Хүсэлт хангаж шүүгчийг татгалзан гаргах тухай” захирамжаар шүүгч гийн  гаргасан хүсэлтийг  хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр яллагдагч *******той төрөл садангийн холбоотой байх тул  *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002200274 дугаар  эрүүгийн хэргээс шүүгч г татгалзан гарах хүсэлтийг хангаж, шийдвэрлэжээ./3хх137-138/

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдааны “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай”      тогтоолын  5.1.3.-д “ Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах нь тухайн шүүгчийн хувьд шүүн таслах чиг үүргээ тухайн хэргийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах хуульд заасан үндэслэл нь объектив шалгууртай байхаар байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд “хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой” гэснийг зөрчиж, шүүгчийн хүсэлтэд дурдагдсан үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг буруутган дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 ,1.3, 1.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                              Ч.БАЯРЦЭНГЭЛ