| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00454/И |
| Дугаар | 146/шш2026/00007 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 146/шш2026/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******************************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************************холбогдох,
Гэм хорын хохиролд 10 028 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгай журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н****************** нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.********************* нь хариуцагч *************** холбогдуулан гэм хорын хохиролд 10 028 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******************нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зам тээврийн осол гаргаж миний өмчлөлийн ******************тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас авто машинд учирсан хохирол 10 028 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.
4. Зам тээврийн ослын улмаас хохирол учирсан*******************тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч *************болох нь ************************************ захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр,
Хариуцагч ****************нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *****************тээврийн хэрэгслийг мөргөж 10 025 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ***********авто засварын үйлчилгээний хуудас, ****************-ийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6-626 дугаартай шинжээчийн дүгнэлт, НӨАТ-ын баримт, гэрэл зургууд, ****************-ийн зарлагын баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр,
Уг зам тээврийн осол нь хариуцагч ********************буруугаас гарсан болох нь**********************************шийтгэлийн хуудасны хуулбар, ************************************хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж тус тус хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирол болох 10 028 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтын үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү байгаа боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү зардал гарсан боловч тэр бүр баримт бүрдүүлж чадаагүй тул 10 028 000 төгрөгийг л гаргуулна гэх тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2-т зааснаар хариуцагч************************* нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй.
8. Шүүхээс нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин суугаа хаягаар 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
9. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, апп-р хийсэн гүйлгээний хураамж, ********************зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******************гэм хорын хохиролд 10 028 000 /арван сая хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч****************олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********************улсын тэмдэгтийн хураамжид 175 398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 07 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА