Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 146/шш2026/00008

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ****************************************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************************************************* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 227 985.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

************************ нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 1 316 800 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний үүрэгт 2 227 985.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ********************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

********************** миний бие ******************гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2 227 985.50 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********************нь хариуцагч ******************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 227 985.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****************** нь нэхэмжлэгч *******************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2 227 985.50 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ***********************нь нэхэмжлэгч ************************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2 227 985.50 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 598 төгрөгийн зарим болох 25 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 25 299 төгрөг, хариуцагч ****************************25 299 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.САРАНТУЯА