Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/029

 

 

 

*******, *******, *******,

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, /цахим/

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/111 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, *******ын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, ******* *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2314000000275 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ..... багт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, овогт  ийн , регистрийн дугаартай,

2. Монгол Улсын иргэн, ...... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, овогт гийн , регистрийн дугаартай,

3. Монгол Улсын иргэн, ...... тоотод оршин суух,

урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, овогт ын , регистрийн дугаартай,

4. Монгол Улсын иргэн, ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт ын , регистрийн дугаартай,

5. Монгол Улсын иргэн, ..... тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт ын регистрийн дугаартай,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч ы биед халдаж баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2- р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 22-23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 615 тоот хашаанд иргэн ийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, зүүн талын хавирга хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас биед нь цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч овогт ийн , жанчив овогт ын , овогт гийн нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч овогт ын , овогт ын , жанчив овогт ын нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг  тус бүр  таван жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/259 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан таван  жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус нэмж нэгтгэн, эдлэх ялыг таван  жил хоёр  сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/ 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг зургаан жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан зургаан жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,               

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******, ******* нарын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох  /шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 6-1-9 тоотод хашаанаас, шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-31-2 тоотод оршин хашаанаас/  газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,                                                                                                                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  ******* нь  2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж,                                                                                                                 

Хохирогч , нар нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,         

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж,                    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг хос гутлыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь  Шүүхийн Тамгын газарт даалгаж,                                    

Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,                       

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний уг хэрэгт оролцсон үйлдэл нь харилцан зодолдох үед  гараараа 2 удаа шанааны тус газар зохисноос өөр үйлдэл үгүй. Гэрч, хохирогчийн мэдүүлгээр өөр үйлдэл  гаргаагүй, хохирогч эхлээд намайг толгой руу цохисон, эргүүлээд 2 цохисон  цээж, хавирганы гэмтэлд нөлөөгүй. Хохирогч ийн үг өдсөнөөс  энэ үйлдэл эхлэлтэй, харилцан  зодоон үүссэн гэж үзнэ. Хохирогч өөрийн үйлдэл хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч надад гомдол байхгүй гэдгээ хэлсэн.  Мэдүүлэг, хэргийн материалд тодорхой байгаа тул өргөдөлдөө бичсэнгүй. Бид хэн хэн маань амьдралаа дөнгөж эхэлж яваа залуу хүмүүс, алдаандаа гэмшиж, амьдрах хугацааныхаа ид сайхан үеийг ялтан болж өнгөрөөмөөргүй байна.                   

Миний хувьд  даанч их харамсаж байна. Амьдралаа эхлэхээр ажил хийж, өвөө, эмээдээ туслаад мал ахуйг нь хариулж найз охинтойгоо өрх гэр амьдрал  үүсгээд  сайхан амьдрах зорилго минь хөнгөн залуу насны томоогүй зан, найз нөхдийн буруу харьцаа хандлагаас болоод ийм хэрэгт холбогдож, ийм байдалд орсондоо маш их харамсаж гэмшиж байна.

Эрхэм шүүгч та бүхэн бидний энэ хэргийг хүн бүр дээр нь үйлдэл үйлдлээр нь авч үзэж тохирох ялыг оноож, хөнгөвчилж өгөхийг хүсч өргөдөл гаргалаа

Би ирээдүйн  амьдралаа бат итгэлтэйгээр харж, дахин  ийм асуудал гаргахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй зөв хүн болж төлөвшинө гэдгээ амлаж байна. Та бүхэн хуулийн заалтаа дагах нь зүйн хэрэг гэдгийг ойлгож байгаа боловч аргагүй байдалд минь дүгнэлт хий ялыг минь хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...миний бие нь хохирогч т халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин нартай бүлэглэн үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг ийг өшиглөх үед ******* нь тай юм яриад зогсож байсан. Харин ******* нь тэй маргалдаж байсан. Би ийг нэг л удаа өшиглөсөн. Түүний цээжинд өшиглөхөд  хатуу хромон гуталтай байсан учраас хүчтэй өшиглөсөн байх. Надад өшиглүүлснийхээ дараа нь царай нь хачин болоод явчихсаныг харсан. Би эрүүл шахуу байсан учраас сайн мэдэж байгаа.

ч энэ талаараа хэлсэн байсан. Анх өшиглөхөд амьсгалж болохгүй байсан гэсэн байсан. Миний хувьд түүнийг өшиглөж, гэмтсэнд маш их гэмшиж харамсаж байна. Аав ээжийгээ зовоож байгаадаа мөн гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, улс эх орондоо хэрэгтэй хүн бай чадна. Миний ял шийтгэлийг  хөнгөлж өгнө үү... Би дахин архи согтууруулэх ундаа хэрэглэхгүй, зөв хүн болж төлөвшинө гэдгээ амлаж байна гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 19 ний өдрийн 2023ШЦТ 259 дүгээртэй шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсаны дараа шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2023 оны 01 сарын 13 ны өдөр, 2023 оны 09 сарын 18 ны өдөр үйлдсэн гэмт хэргүүд нь илэрч хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлэхээр болсон. *******ын өмнө үйлдсэн гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болохоос ял шийтгэл оногдуулаагүй учраас шүүх өмнө болон сүүлд үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт нэг шийтгэх тогтоолоор тус тусад нь ял оногдуулж ялыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох ёстой байтал хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж хууль буруу хэрэглэсэн. Шүүх өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон атлаа эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хүчингүй болгосон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 19 ний өдрийн 2023/ШЦТ259 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр ... гэж бичиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар ...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн оролцогчийг зөв тодорхойлж тогтоож чадаагүй.

Шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэн 2023 оны 01 сарын 13 ны өдөр хохирогч г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь хохирогч г зодож цохиогүй бусдын буруутай үйлдэлд оролцоогүй. Энэ талаар ******* мөрдөн шалгах ажиллагаанд би г зодоогүй гэдгээ байнга мэдүүлж ирсэн. Шүүгдэгч ******* өмнөх шүүх хуралдаанд хохирогч г ******* зодоогүй гэж мэдүүлсний зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон нэг ч баримт байхгүй байхад шүүх энэ талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь зөвхөн яллах талыг барьж, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаж ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад цагаатгах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд заагаагүй.

Хохирогч ийн хавирга руу хэн өшиглөж 6,7-р хавиргыг хугалсан, хэний буруутай үйлдлээс түүний биед хүнд гэмтэл учирсныг ялгамжтай байдлаар тогтоож чадаагүй. Тухайлбал хохирогч ийн ....миний хавирга руу хамгийн анх нэг залуу өшиглөхөд амьсгалж болохгүй байсан гэж мэдүүлснээс үзэхэд хавирга нь хугарсан нь тодорхой харагддаг. Энэ үед өшиглөсөн хүн нь байсан. Харин ийн үйлдлээс хохирогчийн хавирга хугарсан эсэх нь эргэлзээтэй харагддаг. Энэ талаар *******ын ...******* нь хохирогч ийн мөр орчимд өшиглөсөн гэх /XX- 70 /

Гэрч н... ******* нь хохирогч Р.Төгөлдөрийн цээж хэсэгт өшиглөсөн / XX- 76 х гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 18 ны өдрийн 111 дүгээртэй шийтгэх тогтоолыг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтууд болон Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараар няцаагдана.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гэмтлийн зэрэг тогтоох журамд хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100 хувь тогтонги алдагдсан шалгуур шинж бүхий гэмтлүүд хүнд гэмтэлд хамаарна гэж заасан. Шинжээчийн дүгнэлт дээр ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэж яг адилхан нэр томьёогоор үг үсгээр  хоёр байдлыг тайлбарласан. Прокурор тайлбарлахдаа харин хоёр өөр салгаж, хоёр өөр тийш нь тайлбарласан.  Шинжээчийн дүгнэлт гаргахдаа тогтонги алдуулахгүй хүнд гэмтэл гаргадаг нь яаж байгаа юм бэ гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаас зөрүүтэй , эргэлзээтэй байна. Эрүүгийн хариуцлагын асуудал давж заалдах шатны шүүхэд  яригддаг тэгэхээр энэ хүүхдүүдийн насны байдал шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж анхан шатны шүүхэд буцааж өгөөч гэсэн байр суурьтай байна гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгийг анхан шатны шүүх бүрэн тогтоогоогүй байна.  Гэмт хэрэг нэг хашаанд гарсан нь тодорхой ч өөр өөр орчинд хугацааны тодорхой давтамжтай, өөр өөр үйлдлээр үйлдэгдсэн.

Шүүгдэгч *******гийн хувьд хавирга руу нь өшиглөсөн гэдэг нь тогтоогдсон, өшиглөлтөөс хүнд гэмтэл , хавирга гэмтсэн гэдэг нь  хохирогч өөрөө хэлсэн хавирга руу өшиглөөд хүнд гэмтэл авснаар хавирга хугарсан гэмт хэрэг гараад төгссөн. Энэ үйлдэл зогссоны дараа хашааны тэр хавиас хүн ирж хохирогчийг дахин өшиглөсөн нь *******гийн үйлдэлтэй хамааралгүй, хамтран оролцсон гэж үзэхгүй тул шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, сэдэлт зорилгыг анхан шатны шүүх сайтар тогтоож, дүгнээгүй. Хохирогчийн буруутай үйлдлүүдийг огт шалгасангүй хохирогч би зодож цохисон гэдэг гэрчүүдийн мэдүүлэг байгаад байхад энэ талаар нэг удаа асуулт тавиагүй хэдэн хүүхдийг  хүнд гэмтэл учрууллаа гэдгээр нь тохироод дуусаж байна.

2025 оны 04  сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Сум дундын анхан шатын шүүхийн №111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх , шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан учир шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Үйлдэл хор уршиг хоёрын хооронд заавал шалтгаант холбоотой байдаг.   *******ын “хохирогчийн нүүр лүү хоёр удаа цохисон” үйлдэлтэй ийн хавирганы хугарал гэмтэл шалтгаант холбоогүй байна.                 Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг өнөөдөр шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг  шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар *******ын хувьд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд холбогдоогүй байгаа нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар  *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурор энэ хэргийг бүлэглэн гэж авч үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ  хэрэгт ******* ямар үйлдэл хийснээр хамтран оролцсон гэж байгаа нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 11.1 дүгээр зүйлийн  2.1-д заасан зүйл ангиар зүйлчилсэн асуудлыг тодорхойлох нотлох баримт хэрэгт авагдсан баримтуудад харагддаггүй. ******* нь  ийг 2 удаа цохисон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг.   намайг шар цамцтай залуу 2 удаа цохиж байгаа үйлдлээс нь ямар  хор хохирол учраад бүлэглэн хүнд гэмтэл учруулсан энэ зүйл өөрчлөгдөөд байгаа нь тодорхойгүй байна.

*******ын эрх зүйн байдлыг дордуулсан бүлэглэсэн хэрэгт оролцоогүй байхад хэргийн оролцоотой мэтээр тайлбарлаж /5/ таван жилийн хорих ял оногдуулж байгаа нь хуульд нийцээгүй. Таньж олуулах ажиллагаа  явагдсан 02 дугаартай  шар цамцтай залуу намайг  цохисон гэж хохирогч  шууд хэлж байдаг.

Хохирогчийн өөрийнх нь гаргаж байгаа үйлдлийг шүүх болон прокурор мөрдөгчийн аль нь ч олж хараагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэдэг байр суурьтай байна гэв.      

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Учир нь анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдсон *******, ******* нарын  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар тэнсэж өгнө үү. мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлд заасныг хэрэглэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, , шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 23 цагийн үед  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч ы биед халдаж баруун ухархайн ханын цууралт, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун 1,2- р шүднүүдийн хугарал, тархи, доргилт, зулайд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

  *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 22-23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 615 тоот хашаанд иргэн ийн нүүр хэсэгт 2 удаа цохиж, зүүн талын хавирга хэсэгт 2 удаа өшиглөсний улмаас биед нь цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, хэр хэмжээ, гэмт үйлдэлдээ нэгдсэн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, харилцан хамаарал, түүний шалтгаант байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч, ял шийтгэлийг ялгамжтай зөв оногдуулаагүй зэрэг нь шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэлээ.

1.Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэх судлахад

1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 32-33, 35-40, 42-43 дугаар талуудад авагдсан

...Тэгээд би боль гэж хэлтэл намайг шар цамцтай залуу миний шанаа хэсэг рүү гараараа цохисон. Би түлхсэн чинь Дүгэрсүрэн салгах үед миний хавирга хэсэг рүү нэг хүн өшиглөсөн хэн гэдгийг нь мэдэхгүй байна...Тэгээд анх өшиглөхөд амьсгалж болохгүй болсон, хойшоо нойлын хажууд очиж зогсож байгаад  амьсгалж болохгүй байсан...Гэтэл нэг нөхөр гүйж ирээд миний гуя хэсэг рүү өшиглөсөн... гэтэл бас нэг хүн хашааны хаалганы тэндээс гүйж ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөсөн  би зугтаасан... Миний хавирга, цээж хэсэг рүү хоёр хүн нэг, нэг удаа өшиглөсөн. Миний зүүн хөмсөг орчимд шар цамцтай залуу гараараа нэг удаа цохьсон. Өөр надад халдсан зүйл байхгүй.... Би гэрээс гартал , буюу ******* хоёр хоорондоо барилцсан байсан би боль гэж хэлээд салгах гэтэл шар цамцтай залуу буюу ******* миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон. Түүнээс болж энэ гэмтэл учирсан гэж бодож байна. 1 гэж тэмдэглэсэн залуу нь бакиал гуталтай байсан хамгийн анх 1 дэх удаа миний хавирга хэсэг рүү өшиглөсөн залуу мөн байна. 2 гэж тэмдэглэсэн залуу нь тухайн үед шар цамцтай байсан миний толгой руу 2 удаа цохьсон залуу мөн байна. 3 гэж тэмдэглэсэн залуу нь хашааны хаалганы тэндээс гүйж ирээд намайг машины хажууд сууж байх үед миний хавирга хэсэг рүү өшиглөдөг залуу мөн байна. 4 гэж тэмдэглэсэн залуу миний биед халдаагүй.. Гэрээс гарч ирээд Дүгэрсүрэн салгах гэж байх үед миний хажуу талаас нэг хүн түлхсэн,  би газарт унасан, унаад би манарсан байсан. Би хашааны зүүн тал руу харж толгойгоо харуулан унасан байсан. Тэгж унах үед баруун гар доошоо газарт наалдсан зүүн гар дээшээ харсан байсан. Тэр үед бакалтай залуу л байсан гэж би бодож байгаа. Миний хавирга руу өшиглөсөн. Цэнхэр машины хажууд хойд зүг рүү хараад 2 өвдөгөөрөө газарт тулаад бас гараараа газарт тулаад сууж байх үед хашааны хаалганы тэндээс нэг залуу гүйж ирээд миний хавирга хэсэг рүү өшиглөсөн юм. Тэр өшиглөлт нь яг өмнө нь 1 дэх удаа өшиглүүлсэн байсан газартай яг нэг цэгт өшиглөсөн. 2 хүн өшиглөсөн...  гэсэн хохирогч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

 1 дүгээр хавтаст хэргийн 75-76, 78-79 дугаар талд авагдсан ... Тэгээд гарч ирээд гэгч нь ахыг араас нь толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод ах эргэж хараад гэгчийн толгой орчимд нэг удаа цохьсон. Тэгээд Мөнгөө очоод ийн барьж аваад боль гэж хэлэхэд нь Мөнгөөг цохиж байгаа л харагдсан. Тэгээд нэг мэдсэн чинь газар уначихсан байсан тэгэхэд нь Мөнгөө цээж хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. тэндээ 4 хөллөчихсөн байж байсан  // хашааны үүдний тэндээс гүйж очоод ийн цээж хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, ах очиж ийг барьж болиулсан. Тэгээд хашаанаас гараад гүйсэн... нь ийг очихоос өмнө нь 4 хөллөчихсөн байсан. Яг ийг очиж өшиглөх үед нь хоёр гараа хоёр өвдөг дээрээ дарж тавьж бөгтийгөөд хоёр өвдгөө хагас нугалсан байдалтай байсан. нь хашааны хаалга тал руу буюу Дүгэрсүрэн гэгчийн гэр тал руу ертөнцийн зүгээр хойд тал руу харсан байсан... ийн толгой нь харсан байдалтай унасан байсан. Тэгэхдээ баруун гар нь доошоо газарт наалдсан зүүн гар нь тэнгэр рүү харсан байдалтай хэвтэж унасан байсан. Тэр үед нь хар өнгийн бакал юм уу, хромон гуталтай байсан...гэсэн гэрч н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 81-82 талд авагдсан... г унагаачихсан , 2 өшиглөж байсан би очоод аг салгаж аваад Поны тэр 2-ыг боль гэж хэлээд гэрийн үүдэнд үлдээчхээд эргээд хартал урагшаа машины тэнд байсан. ийг гэгч нь хагас суугаад 4 хөллөчихсөн байхад нь өшиглөж байсан, тэгтэл өө бас гүйгээд очиж байсан. Би гүйж очоод ийг боль гэж хойш нь татаж болиулсан. Тэгтэл машины цаагуур тонгойж гүйгээд зугтаагаад явсан...   ямар ч байсан миний харснаар өшиглөж байсан,  өө гүйж очиж байсан. Тэгээд өөр хэн нэгэн халдсан гэдгийг би мэдэхгүй байна. г зодож байхыг би бол харсан. Харин надад хэлэхдээ өө миний гуя руу өшиглөсөн гэж надад хэлсэн...гэсэн гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 118-119, 122-123 дугаар талд авагдсан

 “...Зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дэх хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Цээж хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх гэдэгт дотор эрхтэн гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий голт цээж хэвлийн хөндийд цус агаар буюу Днеюмоторакс хуралдах зэрэг шинж илэрсэн бол энэ ангилалд буюу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Тухайн гэмтэл нь нэгээс хоёр удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой гэмтэл. Тухайн гэмтэл нь хавирганы хугарлаасаа үүдээд цээжний хөндийд хий хурж байгаа... шинжээч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар талд авагдсан ... ийн биед цээжний зүүн талын хөндийд хий хуралдалт, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн нүдний дээд зовхинд бүдэг ногоон өнгийн цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 418 дугаар шинжээчийн дүгнэлт

ийн биед зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий. шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал/2023.09.19/, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн №418 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. -н биед учирсан зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал /2023.09.19/ гэмтэл нь Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Харин зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хөмсөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэсэн шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 446 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт ... зэрэг нотлох баримтуудаар хохирогч ийн биед үүссэн зүүн 6,7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт гэмтлийг шүүгдэгч ******* учруулсан болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Харин хохирогч ийн биед үүссэн зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хөмсөгт зулгаралт гэмтлийг шүүгдэгч ******* учруулсан гэх үндэслэлтэй, энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэснээс дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгалгүйгээр шүүгдэгч “...*******, *******, ******* нар нь хохирогч ийн биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд гуурс тавих мэс заслын дараах байдал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүнд гэмтлүүд шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна..”  гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт тусгасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинж нь материаллаг хохирол болох хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол /гэмтэл/ учирснаар төгсдөг бол энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-т тусгаж өгсөн.

Хэдийгээр шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч ийг зодож, биед нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдсэн шинж байгаа боловч энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох хүнд хохирлыг бодитойгоор учруулсан үйлдэл нь нотлогдсоны дараа тухайн зүйлд заасан хүндрүүлэх шинж байгаа бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 д зааснаар зүйлчлэх нь Эрүүгийн хуульд нийцнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг зүйлчлэхдээ гэмт үйлдэл, хохирол, хор уршгийн харилцан хамаарал, шалтгаант холбоо байгаа эсэхийг шалган тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх нь энэ төрлийн гэмт хэргийн онцлог бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс ялгагдах юм.

2. Аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн атлаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг  тус бүр таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудад... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/259 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Улмаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шинээр ял шийтгэсэн атлаа шийтгэх тогтоолын дараагийн заалтаар хүчингүй болгосон шийтгэх тогтоолоор оногдуулсан байсан хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т ял оногдуулсан байдлаар  илэрхийлэгдэж байна.

Нөгөө талаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор *******, , нарыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байхад шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосноор , нар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх зүйн үр дагавар үүсжээ.

3.Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч гийн ын нэрийг “...гийн ...” гэж, шүүгдэгч ын ын нэрийг “...ын ..” гэж тус тус эцгийн овгийг нь  буруу бичсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шийтгэх тогтоол бичихэд тавигдах шаардлагуудыг хангаагүй гэж үзнэ.

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан таван  жилийн хугацаагаар хорих ялд, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 60 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус нэмж нэгтгэн...” эдлэх ялыг тогтоохдоо зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцохдоо алдаа гарган тооцоолж, ойлгомжгүй   бичсэнийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.           

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******, ******* нарын “анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх”, шүүгдэгч *******ын өмгөөлөгч ын “*******ыг цагаатгах” агуулгаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг дурдав. 

Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт цагдан хорих, шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт цагдан хорих, шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                       ШҮҮГЧИД                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                                  Т.ГАНЧИМЭГ