| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/02704/И |
| Дугаар | 307/ШШ2025/02144 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 307/ШШ2025/02144
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 318/2025/02704/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байр, *******тоотод байрлах, ********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* тоотод оршин суух, ******* ******* /утас: ********/-д холбогдох,
487,793.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...487,793.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2024 оны 11 сард миний аав *******нь ходоодны хорт хавдрын хүнд шат гэсэн оноштой хагалгаанд орсон. Түүнээс хойш эрчимт эмчилгээнд хэвтэж байгаад нас барсан. Миний бие тухайн үед санхүүгийн боломжгүй байсан учраас маш олон зээл авсан өдөрт 500,000 төгрөг зарцуулагдаж байсан. Одоо эхнээс нь зээлээ төлж байгаа. 487,793.44 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ********ББСБ ХХК нь хариуцагч ********д холбогдуулан 487,793.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч *******нь ...487,793.44 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,283.82 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,641.91 төгрөг, төрийн сангийн орлогоос 7,641.91 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ********ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********д холбогдох 487,793.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,283.82 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,641.91 төгрөг, төрийн сангийн орлогоос 7,641.91 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА