Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 197/ШШ2026/00080

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: *******,, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,************** *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,497,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 13,497,837 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн нөхцөл: 2026 оны 1 сарын 26-ны өдөр 1,046,000 төгрөг, 2026 оны 2 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 3 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 4 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 5 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 6 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 7 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 8 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 9 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 10 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,046,490 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,133,837 төгрөг гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,497,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч хариуцагч  2026 оны 1 сарын 26-ны өдөр 1,046,000 төгрөг, 2026 оны 2 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 3 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 4 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 5 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 6 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 7 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 8 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 9 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 10 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,046,490 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,133,837 төгрөг төлж барагдуулахаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага 13,497,837 төгрөгийг хариуцагч Х.******* нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 1 сарын 26-ны өдөр 1,046,000 төгрөг, 2026 оны 2 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 3 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 4 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 5 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 6 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 7 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 8 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 9 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 10 сарын 26-ны өдөр 1,124,000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,046,490 төгрөг, 2026 оны 12 сарын 25-ны өдөр 1,133,837 төгрөг төлөхөөр талууд тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,439 төгрөгийн тал хувь болох 112,719.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,719.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА