Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/02150

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03189/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ******байрлах, ******** ХХК /утас *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-т холбогдох,

 

3,237,517.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 3,237,517.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******** нэхэмжилж байгаа 3,237,517.43 төгрөгийг 2025 оны 11 сард 539,586.238, 2025 оны 12 сард 539,586.238 төгрөг, 2026 оны 1 сараас 2026 оны 4 сар дуусталх хугацаанд сар бүр 539,586.238 төгрөгөөр тус тус хувааж төлнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* нар нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... ********ын гаргасан саналын дагуу нэхэмжлэлд тусгасан 3,237,517.43 төгрөгийг 2025 оны 11 сараас эхлэн 2026 оны 04 сарыг дуустал сар бүр 539,586.2 төгрөгөөр төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч ижил саналтай байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ********т холбогдуулан 3,237,517.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Хариуцагч ******** нь нэхэмжилж байгаа 3,237,517.43 төгрөгийг 2025 оны 11 сараас эхлэн 2026 оны 04 сарыг дуусталх 6 сарын хугацаанд сар бүр 539,586.2 төгрөгөөр тус тус хуваан төлөх тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцаж, хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Иймд хариуцагч ******** нь нэхэмжилж байгаа 3,237,517.43 төгрөгийг 2025 оны 11 сараас эхлэн 2026 оны 04 сарыг дуусталх 6 сарын хугацаанд сар бүр 539,586.2 төгрөгөөр тус тус хуваан төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********т холбогдох 3,237,517.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******** нь нэхэмжилж байгаа 3,237,517.43 төгрөгийг 2025 оны 11 сараас эхлэн 2026 оны 04 сарыг дуусталх 6 сарын хугацаанд сар бүр 539,586.2 төгрөгөөр тус тус хуваан төлөх тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 33,375 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 33,375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА