| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01903/И |
| Дугаар | 307/ШШ2025/01997 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/01997
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин байх, О******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** тоот хаягт оршин суух, Б******* овогт У*******гийн Г******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,594,103.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч У.Г******* нь гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 980,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 410,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, төлсөн бөгөөд энэ нь тухайн сард төлөх дүнгээс дутуу төлөлт хийсэн. Үүнээс хойш буюу 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй. Холбогдох утас руу мессеж илгээж, дуудлага хийсэн боловч огт төлөлт хийгээгүй өнөөг хүрсэн. Цахимаар шаардах хуудас хүргүүлэхэд 2025 оны 6 дугаар сарын 30-ны доор төлж барагдуулна гэсэн гар өргөдөл бичиж өгсөн боловч мөн төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу графикт хугацаа хэтрүүлсэн хоног дутамд үндсэн зээлийн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож 133 хоногийн нэмэгдүүлсэн хүү 53,961.72 төгрөг, үндсэн зээлийн 134 хоногийн хүү болох 295,054.41 төгрөг, үндсэн зээлийн 1,234,086.94 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 1,594,103.07 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч У.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
У.Г******* миний бие нь бэлэн мөнгөний зээл, авсан нь үнэн болно. Энэ төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч У.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,594,103.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Г******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,594,103.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, У.Г*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч У.Г******* нь нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,594,103.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, У.Г*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,456 төгрөгөөс 20,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,228 төгрөгийг, хариуцагч У.Г*******оос 20,228 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О******* ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ