Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/02005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг д*******ж, шүүгч Б.Номин, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ийн Ж******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* ******* ******* корпораци ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Д******* оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ж*******ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ж******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* ******* ******* корпораци ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б.Ж******* нь ******* дугаартай Дархан сумын ****** тоот орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дахь Ү ****** банкинд барьцаанд тавихыг Б******* ******* ******* корпораци ХХК-д зөвшөөрсөн болно. Тус компаны барилгийн ажил дуустал үл хөдлөхийн гэрчилгээгээ нэхээгүй бөгөөд надад барьцаанаас чөлөөлж өгнө гэдэгт итгэлтэй байсан. Гэвч тус компаны удирдлагууд гэрчилгээг минь банкнаас авч өгөхгүй сураггүй алга болсон. Аргагүйн эрхэнд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найзаасаа мөнгө зээлж Ү ****** банкинд 23,156,157 төгрөг 89 мөнгийг бэлнээр тушааж барьцаанаас үл хөдлөхийн гэрчилгээгээ чөлөөлж авсан. Улмаар миний бие 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын анхан шатны шүүхэд 23,156,157 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл өгсөн боловч 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хаяг тодорхой бус гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ү ****** ХХК, Б******* ******* ******* корпораци ХХК нарын хороонд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Банкны гүйцэтгэлийн баталгааны гэрээ-ний хуулбар, Ү ****** банк ХХК, Б******* ******* ******* корпораци ХХК, Д.Д, Б.Ж******* нарын хороонд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн -01 дугаартай Барьцааны гэрээ-ний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 307/ШЗ2025/04278 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Ү ****** банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23,156,157.89 төгрөгийн орлогын мэдүүлгийн баримт, Ү ****** банк ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийн хуулбарыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.Ж******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* ******* ******* корпораци ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Ү ****** банк ХХК, Б******* ******* ******* корпораци ХХК нарын хороонд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Банкны гүйцэтгэлийн баталгааны гэрээ-г үндэслэн нэхэмжлэгч Б.Ж******* нь Ү****** банк ХХК, Б******* ******* ******* корпораци ХХК, Д.Д нартай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн -01 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж дээрх гэрээний үүрэгт 23,156,157.89 төгрөгийг төлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж авсан байх тул дээрх маргаанд Б******* ******* ******* корпораци ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* ******* ******* корпораци ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин байдаггүй болох нь Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаа, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б******* ******* ******* корпораци ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б******* ******* ******* корпораци ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б******* ******* ******* корпораци ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б******* ******* ******* корпораци ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Б.Ж******* /утас:/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ