Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/02411

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/03261/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг,******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******(утас: ) нарт холбогдох,

“13,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...А.*******, өөрийн эхнэр С. хамт ирээд мөнгө хэрэгтэй байна гээд С. эзэмшлийн данс руу 2025.10.12-ны өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, С. өмчлөлийн улсын дугаартай автомашиныг барьцаанд өгөөд явсан. Дахин мөнгө зээлэх хэрэгтэй байна гэхээр нь 2025.10.13-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 2 удаа, мөн өдөр дахиж 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2025.10.15-ны өдөр зээл бүтсэнгүй, машинаа борлуулаад зээлсэн мөнгийг чинь өгье гэхээр нь машиныг нь өгөөд явуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй. Иймд А.*******, С.*******нараас 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.*******, С.*******нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Э.*******ын нэхэмжилсэн 13,200,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******, С.*******нарт холбогдуулан “13,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.*******, С.*******нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, С.*******нараас 111,975 төгрөг, төрийн сангийн орлогоос 111,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******, С.*******нарт холбогдох “13,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******, С.*******нараас 111,975 төгрөг, төрийн сангийн орлогоос 111,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН