| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00615/И |
| Дугаар | 311/ШШ2026/00012 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2026/00012
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багийн иргэн ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие *******ын ******* нь 1996 онд нөхөр *******ын *******тай гэр бүл болж гэрлэлтээ 1997 оны 05-р сарын 08-ны өдөр бүртгүүлсэн сумын багт мал маллаж амьдарсан. 1990 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрийн төрсөн аав *******гийн *******, ээж *******ийн *******, эгч *******ын *******, дүү *******ын , дүү *******ын , дүү *******ын нарын хамт амьдарч өрхийн тэргүүн болох эцэг Б.*******ын нэр дээр мал тоологдож байсан.
Гэтэл хүн амын 1989 оны тооллогод миний бие дүү Ш.гийн хамт сургуульд сурч байсан учир өрхийн бүртгэлд тоологдоогүй учир 1990 оноос 1996 оны хооронд эцэг Б.*******ын нэр дээр тоологдсон малыг миний малчин жилд оруулан тооцох боломжгүй гэсэн хариуг нийгмийн даатгалаас өгсөн. Мөн нөхөр Ч.******* нь 2025 оны 02 сард нас барсан бөгөөд аймгийн архиваас 1996-2000 оны малын “А” дансны лавлагаа авахад овогт нэрийг Ч. гэж буруу бичигдсэн зөрчилтэй байна.
Иймд Ш.******* намайг 1990 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрийн төрсөн аав *******гийн *******, ээж *******ийн *******, эгч *******ын *******, дүү *******ын , дүү *******ын , дүү *******ын нарын хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү.
Мөн нөхөр Ч.******* нь 1996 онд тэмээ 2, адуу 10, үхэр 13, хонь 92, ямаа 48 бүгд 165, 1997 онд тэмээ 1, адуу 10, үхэр 11, хонь 102, ямаа 50, бүгд 174, 1998 онд тэмээ 1, адуу 15, үхэр 22, хонь 126, ямаа 70, бүгд 234, 1999 онд тэмээ 1, адуу 14, үхэр 9, хонь 127, ямаа 71, бүгд 222, 2000 онд тэмээ 1, адуу 5, үхэр 4, хонь 77, ямаа 56, бүгд 143 мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү хэмээн танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийгөө байхгүйгээр шүүх хурлыг хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ш.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.******* нь Ч.*******тай 1996 онд гэр бүл болж, 1997 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
*******ын ******* нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь ИБД: дугаартай нас барсаны гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаарзүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Тэрээр 1974 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Б.*******, С.******* нарын 6 дугаар охин болж мэндэлсэн болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн төрөгсдийн бүртгэх анкет №52 дугаартай баримтад “ *******, эмэгтэй, халх, 1974.7.18-ны өдөр эмнэлэгт төрсөн, төрүүлсэн эхийн 6 дахь хүүхэд, эцэг ******* , 36 настай, халх, эх ******* *******, 31 настай, халх” гэх бичилт,
мөн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 4-т “РД:”, 5-т “*******”, 6-т “*******” гэх бичилт, иргэний үнэмлэх авах ХААТР-21/А/ маягт, уг бримтын 5-т “РД: ”, 6-т “*******”, 7-т “*******”, 8-т “*******” гэх бичилт, гэрч Х., Т. нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.*******ийг төрсөн цагаасаа буюу гэр бүл болж тусдаа гарах хүртэлээ эцэг Б.*******, эх С.*******, эгч Ш.*******, дүү *******ын , дүү *******ын , дүү *******ын нарын хамт амьдарч байсан гэж үзэх үндэстэй.
Түүнчлэн Ш.******* нь талийгаач Ч.*******ыг Завхан аймгийн сумын багт мал маллаж байхдаа Ч. нэрээр 1996 онд тэмээ 2 толой, адуу 10 толгой, үхэр 13 толгой, хонь 92 толгой, ямаа 48 толгой, бүгд 165 толгой мал, 1997 онд тэмээ 1 толгой, адуу 10 толгой, үхэр 11 толгой, хонь 102 толгой, ямаа 50 толгой, бүгд 174 толгой мал, 1998 онд тэмээ 1 толгой, адуу 15 толгой, үхэр 22 толгой, хонь 126 толгой, ямаа 70 толгой, бүгд 234 толгой мал, 1999 онд тэмээ 1 толгой, адуу 14 толгой, үхэр 9 толгой, хонь 127 толгой, ямаа 71 толгой, бүгд 222 толгой мал, 2000 онд тэмээ 1 толгой, адуу 5 толгой, үхэр 4 толгой, хонь 77 толгой, ямаа 56 толгой, бүгд 143 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр Ч.******* нь Завхан аймгийн сумын багт мал маллаж байхдаа Ч. нэрээр 1996 онд тэмээ 2 толой, адуу 10 толгой, үхэр 13 толгой, хонь 92 толгой, ямаа 48 толгой, бүгд 165 толгой мал, 1997 онд тэмээ 1 толгой, адуу 10 толгой, үхэр 11 толгой, хонь 102 толгой, ямаа 50 толгой, бүгд 174 толгой мал, 1998 онд тэмээ 1 толгой, адуу 15 толгой, үхэр 22 толгой, хонь 126 толгой, ямаа 70 толгой, бүгд 234 толгой мал, 1999 онд тэмээ 1 толгой, адуу 14 толгой, үхэр 9 толгой, хонь 127 толгой, ямаа 71 толгой, бүгд 222 толгой мал, 2000 онд тэмээ 1 толгой, адуу 5 толгой, үхэр 4 толгой, хонь 77 толгой, ямаа 56 толгой, бүгд 143 толгой мал тоолуулж байсан болох Аймгийн архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/1001 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Түүнийг *******ын ******* гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Харин Ч.*******т анх Завхан аймгийн сумын багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягтуудыг нээхдээ түүний нэрийг Ч. гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1996-1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд *******ын ******* нь *******ын нэрээр 1996 онд тэмээ 2 толой, адуу 10 толгой, үхэр 13 толгой, хонь 92 толгой, ямаа 48 толгой, бүгд 165 толгой мал, 1997 онд тэмээ 1 толгой, адуу 10 толгой, үхэр 11 толгой, хонь 102 толгой, ямаа 50 толгой, бүгд 174 толгой мал, 1998 онд тэмээ 1 толгой, адуу 15 толгой, үхэр 22 толгой, хонь 126 толгой, ямаа 70 толгой, бүгд 234 толгой мал, 1999 онд тэмээ 1 толгой, адуу 14 толгой, үхэр 9 толгой, хонь 127 толгой, ямаа 71 толгой, бүгд 222 толгой мал, 2000 онд тэмээ 1 толгой, адуу 5 толгой, үхэр 4 толгой, хонь 77 толгой, ямаа 56 толгой, бүгд 143 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талийгаач Ч.*******ыг Ч. нэрээр дууддаг байсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн төрөгсдийн бүртгэх анкет №70 дугаартай баримтад “******* , эрэгтэй, халх, 1972.11.2-ны өдөр эмнэлэгт төрсөн, төрүүлсэн эхийн 11 дэх хүүхэд, эцэг *******, 51 настай, халх, эх , 44 настай, халх” гэх бичилт, Архивын Ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын бүртгэл, уг бүртгэлд “******* , тэргүүлэгч өөрөө, 1972 онд төрсөн, 27 настай” гэх бичилт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг эцэг Б.*******, эх С.*******, эгч Ш.*******, дүү *******ын , дүү *******ын , дүү *******ын нарын хамт амьдарч байсан үйл явдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын ******* нь Завхан аймгийн сумын багт мал маллаж байхдаа *******ын нэрээр 1996 онд тэмээ 2 толой, адуу 10 толгой, үхэр 13 толгой, хонь 92 толгой, ямаа 48 толгой, бүгд 165 толгой мал, 1997 онд тэмээ 1 толгой, адуу 10 толгой, үхэр 11 толгой, хонь 102 толгой, ямаа 50 толгой, бүгд 174 толгой мал, 1998 онд тэмээ 1 толгой, адуу 15 толгой, үхэр 22 толгой, хонь 126 толгой, ямаа 70 толгой, бүгд 234 толгой мал, 1999 онд тэмээ 1 толгой, адуу 14 толгой, үхэр 9 толгой, хонь 127 толгой, ямаа 71 толгой, бүгд 222 толгой мал, 2000 онд тэмээ 1 толгой, адуу 5 толгой, үхэр 4 толгой, хонь 77 толгой, ямаа 56 толгой, бүгд 143 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ