| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00604/И |
| Дугаар | 311/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2026/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай М.*******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.******* нь 1972 онд Завхан аймгийн ******* төрсөн. Одоо Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би 1 дүгээр ангиасаа сургуулиас гарч Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад нагац ах *******гийн гар дээр өсөж торнисон бөгөөд манайх тус бригадын хонийг малладаг байсан. 1987 онд 15 нас хүрч нэгдлийн ажилтнаар тооцогдож түүнээс хойш нэгдэл тартал нэгдлийн нэг настай малыг малласан. Тухайн үед миний цалинг нагац ах Г.******* дээр тооцож олгодог байсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байсан боловч манай гэр 2012 онд манай гэртээ шатаж үгүй болсон. Аймгийн архиваас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад миний нэр дээр тоолсон хөлсгүй нагац ах Г.*******гийн нэр дээр 2 хүн гэж тооцогдож олгогдсон байна. Иймд намайг 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь 1972 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1 дүгээр ангиасаа сургуулиас гарч Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад нагац ах *******гийн гар дээр өсөж торнисон бөгөөд тус бригадын хонийг малладаг байсан. 1987 онд 15 нас хүрч нэгдлийн ажилтнаар тооцогдож түүнээс хойш нэгдэл тартал нэгдлийн нэг настай малыг малласан. Тухайн үед цалин хөлсийг нагац ах Г.******* дээр тооцож олгодог байсан. Өөрт нь хөдөлмөрийн дэвтэр байсан боловч 2012 онд гэртэй нь шатаж үгүй болсон. Аймгийн архиваас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад М.*******ын нэр дээр тоолсон хөлсгүй нагац ах Г.*******гийн нэр дээр 2 хүн гэж тооцогдож олгогдсон байна. Иймд түүнийг 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1883 тоот лавлагаа, 1988, 1989 онуудын Завхан аймгийн ******* сумын ******* бригадын цалин хөлсний 70 дугаар дансы бүртгэлүүд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1988, 1989 онуудын цалингийн картад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний нагац ах Г.*******гийн нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед нагац ах Г.*******гийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон Архивын Ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг М.*******ын мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “******* сумын нарийн ******* малчин, 1986 он” гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Д.гийн өгсөн мэдүүлгийн: “...Би 1986 оноос эхлэн *******ыг мэднэ. Намайг цэргээс ирхэд М.******* нь нагац ахтайгаа 1987-1989 хооронд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан. М.******* нь бог мал голдуу маллаж байсан. 1997 онд гэрлэж байсан…” гэх хэсэг,
гэрч Э.Жы өгсөн мэдүүлгийн: “...М.******* нь 1987-1989 оны хооронд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан. М.******* нь одоог хүртэл малаа маллаж байгаа...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч М.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овогт ийн *******ыг 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ