Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 307/ШШ2025/02504

 

 

2025 12 19 307/ШШ2025/02504

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** байранд оршин байрлах ******* ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,314,879.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

гэжээ.

 

2. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.******* нь ******* ХК-ийн гаргасан 10,314,879.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, дараах графикийн дагуу:

2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 859,576.34 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие ******* овогтой ******* ******* нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцлаа. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,314,879.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.******* нь 10,314,879.34 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 859,576.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,314,879.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.******* нар харилцан тохиролцож, хариуцагч Г.******* нь 10,314,879.34 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 859,573 төгрөг,2026 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 859,573 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 859,576.34 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,988 төгрөгөөс 89,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 89,994 төгрөгийг, хариуцагч Г.*******оос 89,994 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ